АНУ-ын Дээд шүүхээс тус орны нийт газар нутагт ижил хүйстнүүд хоорондоо гэр бүл болох тухай хуулийг Үндсэн хуулиндаа тусгаж, албан ёсны гэрлэлт болгох заалтыг батлан оруулжээ. Тус шийдвэр нь гэрлэлтээ хүлээж байсан 70 гаруй мянган ижил хүйстэн хосын амьдралыг өөрчлөх хууль болж чадсан юм.
Эсэргүүцэлтэй тулгарах болов уу гэсэн энэхүү шийдвэрийг дэлхийд нэртэй томоохон байгууллага, компаниуд харин ч дэмжихээ илэрхийлж, компанийхаа логог солонгын өнгө (ижил хүйстнүүдийг дэмжих нийгэмлэгийн логоны өнгө)-өөр дэлгэн харууллаа. Тэр бүү хэл олон барилга байгууламж мөн л солонгын өнгөөр “гангарах” болсон нь үнэхээр үзэмжтэй бөгөөд гайхалтай харагдаж байжээ.