Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд ямар ч бохирдлоос айхгүй, яагаад гэвэл тэд бусдын гаргаж хаяхаар болсон эд зүйлсийг гялалзуулж л орхино. Зузаан зэвэндээ идэгдсэн ширмэн хайруулын таваг, хир тортогтоо идэгдсэн машины суудал, тэр бүү хэл хуучин гутал – эдгээр хүмүүсийн гарт ороод л гял цал болж, шинэ мэт болон хувирна.
Бохир, цаг хугацаанд идэгдсэн эд зүйл дахин амилж байгааг харах сайхан байдаг. Шүршүүрийн бүхээг, гал тогооны зуух байсан ч хамаагүй бүгд гялалзах ажээ.
Зэс хоолны савыг сайхан цэвэрлээд тавьчихлаа
Нагац эгчийнхээ гал тогоог эмх цэгцэнд оруулж өглөө. Цэвэрлэгээний ажилд нийтдээ 30 цаг зарцуулжээ. Одоо хамаагүй дээр харагдаж байгаа биз?
Шүршүүрийн өөрчлөлт. Урьд нь би хэзээ ч ийм хүнд цэвэрлэгээний ажил хийж байсангүй
Шинэ ажил хайж байгаа болохоор ээж дээрээ түр ирсэн юм. Харамсалтай нь ээж гэр орондоо нэг их анхаарал тавихаа больжээ, би түүнд туслахаар шийдлээ.
Dr. Martens-ийн хуучин хос гутлыг сэргээсэн шүү
“Чи хогийн саванд хэн нэгний хаясан гутлыг олж аваад дэлгүүрт зарагдаж байгаа юм шиг болгожээ” © CS_FUN_TIMES / Reddit
Бараг л цоо шинэ болчихлоо
Энэ хайруулын тавгийг 3 доллараар худалдаж аваад гялалзуулж орхилоо
Шарах шүүгээ “өмнө нь” ба “дараа нь”
Шүршүүрийг зэв, бохирдол арилгах тусгай бодисоор зад цэвэрлэж чадлаа
1934 оны хуучны халбага, цэвэрлэсний дараа яг л шинэ юм шиг болжээ
Би багахан нунтаг цацаад л гaлзуу хүн шиг л үрээд байлаа
Би гэрийн цэвэрлэгээний ажлыг 18 жил хийж байна, юу ч хамаагүй цэвэрлэнэ. Энэ угаалгын өрөөнд би 6 цаг зарцуулжээ
Би машин түрээсийн газар ажилладаг юм. Энэ машин ёстой аймшиг байлаа
“Цитрустай цэвэрлэгч, алчуур, угаалгын тоос сорогч – энэ бүгдийн ачаар суудлыг цэвэрлэлээ. Ийм гоё болно гэж би өөрөө төсөөлөө ч үгүй”
Pandora зүүлтийг цэвэрлэхийн өмнө ба дараа нь
Би урьд нь угаалтуурт огт анхаарал тавьж байсангүй, өнөөдөр цэвэрлэхээр шийдсэн нь болж дээ
Хуучин барааны захаас худалдаж авсан цаг. Надад 3 төрлийн зүлгүүр, шил өнгөлөгч тэгээд багахан тэвчээр л хэрэг боллоо
Усан санг цэвэрлэхийн өмнө ба дараа нь. Би яаж ийм сайхан цэвэрлэж чадав аа?
Энэ ванныг цэвэрлэх юмсан гэж 2 жил бодож явлаа. Өнөөдөр зориг гарган хийсэн дээ.
Энэ талх шарагч манай гал тогоонд олон жил хэвтэж байгаа юм. Урьд нь ямар болсныг нь огт анзаардаггүй байж
“Би саяхан нүүж ирсэн юм, найз маань юмнуудаа янзлахад тусалсан. Хайрцагнаас тостер гаргаад ирсэн чинь би бараг л айсан шүү. Хуучнаа хаяад шинийг авдаг юм билүү ч гэсэн бодсон. Хаяагүйдээ одоо баярлаж сууна, би зүгээр л угааж цэвэрлэсэн шүү дээ”.
Бөглөөг нь гаргах гэж байгаад тосгуураа баллачихсан юм. Төрөл бүрийн л бодисоор цэвэрлэж үзсэн – ер үр дүнгүй. Үйлдвэрлэгч рүү нь бичсэн чинь надад хариу ирж. Бүр хэрэгтэй зөвлөгөө хүртэл явуулсан байна лээ.
Та аймшигтай болсон зүйл цэвэрлэж байсан уу? Тэр нь ямар эд зүйл байсан бэ?