
24 настай гэрэл зурагчин Johnny Joo Охайо мужийн Соутингтон дахь боксчин Mike Tyson-ы орхигдсон харшид зочилжээ. Төмөр хочит Mike-ын амьдарч байсан энэхүү сууцны дотоодод хийсэн фото аялалын зургуудыг толилуулж байна. Tyson 1980 онд энэ байшинг худалдан авч байсан бөгөөд гантиг чимэглэл, болор гэрлийн бүрхүүл, толь, аварга том усан сан гээд олон зүйлд нилээд их мөнгөний хөрөнгө оруулалт хийсэн байна.
Гэвч хүчирхийллийн хэргээр шоронд суусны дараа дампуурлын улмаас энэ тансаг зүйлээ алджээ. Хэдхэн тулаанаар 30 сая гаруй доллар олж, карьерынхаа туршид 300 гаруй сая доллар хийж чадсан хэдий ч нэрт боксчныг санхүүгийн хямрал тойроогүй юм.
1999 онд тэрээр байшингаа дуудлага худалдаагаар 1,3 сая доллараар зарснаас хойш эзэд нь хэдэнтээ солигджээ. Харин одоогийн эзэмшигчид нь Joo-г байшингийн дотор хэсгийн зургийг авахыг зөвшөөрсөн ба жилийн өмнөөс байшинг сүм болгохоор шийдээд байгаа аж.








Зочин
2015/09/18 at 16:02
het tansag yum oduud j mongoor booljihiinma
Зочин
2015/09/19 at 12:41
Сэтгэгдэл *heterhii ereen myraan nud ovdchloo