Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх 5 зайрмагтай сэндвич

0

Ямар нэг чихэрлэг зүйл идэхийг хүссэн үедээ цагаа дэмий үрэлгүй өөрөө хийгээд идэж болох дараах зайрмагтай сэндвичүүдийг санал болгож байна. Гэхдээ хүлээгээрэй! Бэлэн орцыг нийлүүлж “угсраад” л болоо гэж бодож байна уу? Үгүй дээ! Дараах 5 жорыг хийхэд танд бүтээлч байдал л туслах болно.

Зайрмагтай сэндвич буюу шоколадны үйрмэгтэй жигнэмэг

Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх ёстой 5 зайрмагтай сэндвич 2

Та жигнэмгийг өөрөө хийж болно. Үүний тулд 250 гр цагаан элсэн чихэр, бор элсэн чихэр, масло, 2 том өндөг, 1 амны халбага ванилийн ханд, 450 гр гурил, 2 цайны халбага зуурмаг хөөлгөгчийг хооронд нь хольж зуураад дээр нь 300 гр сайн чанарын шоколадны үйрмэг нэмнэ. Дараа нь бэлтгэсэн жигнэмгээ шарах шүүгээнд хийнэ. Гэхдээ өөрөө жигнэмэг хийлгүй бэлэн жигнэмэг худалдаад авч болно л доо. Хоёр жигнэмэгний дунд зайрмаг хавчуулаад идээрэй. Бяцхан хүүхдүүд ч идэж чадна!

Зайрмагтай классик сэндвич

Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх ёстой 5 зайрмагтай сэндвич 3

Зочдоо гайхшруулмаар байна уу? Тэгвэл энэ жор яг танд хэрэг болно! Харамсалтай нь үүнийг хийхэд ямар ч тохиолдолд шарах шүүгээгээ асаах шаардлага гарна. Жигнэмэг 15 минутад л бэлэн болно. Танд гурил, нунтаг какао, элсэн чихэр, чимх давс, ванилийн ханд, өндөгний шар хэрэгтэй. Мөн та өөрөө ч зайрмагаа хийх боломжтой. Үүнд тослог цөцгий, цэвэр сүү, өндөг, ваниль, элсэн чихэр, хутганы үзүүр дээрх давс хэрэгтэй. Эдгээрийг хамтад нь цохиод хөлдөөхөд хангалттай.

Шарсан зефиртэй сэндвич

Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх ёстой 5 зайрмагтай сэндвич 4

Шарсан зефирийн амтыг амтлахыг тулд заавал гадуур явж хайлгүй өөрөө хийгээд идчихэж болно. Энэ амтыг жигнэмэг болон мөхөөлдөстэй хамтад нь амталбал “тасархай”! Хоёр жигнэмэгний дунд ванилинтай зайрмаг болон хугалсан сүүтэй шоколад хавчуулаад дараа нь зефирээ шарах шүүгээнд халаана. Хайлсан зефирээ сэндвич дээрээ түрхээрэй. Энэ сэндвич зочдыг уулга алдуулах болно!

Самоагийн сэндвич

Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх ёстой 5 зайрмагтай сэндвич 7

Эдгээр сэндвичүүд үнэхээр гайхамшигтай – бэлтгэхэд хялбараас гадна амтаараа “фенүүдээ” ахин дахин татсаар байгаа. Танд шоколадаар бүрхсэн жигнэмэг, кокосын зайрмаг мөн давстай карамелийн амттай бага зэргийн сүмс хэрэг болно. Таны аманд ямар сайхан зохицол амтагдахыг төсөөлөөд үз дээ!

Зайрмагтай сэндвичтэй бялуу

Амттанд дурлагсдын заавал амсаж үзэх ёстой 5 зайрмагтай сэндвич 6

Зуны халуун өдрүүдэд шарах шүүгээтэйгээ зууралдахыг хүсдэггүй биз дээ? Энэ бялуу ийм үед л хамгийн тохиромжтой. Танд хэд хэдэн бэлэн сэндвич (дээр дурдсанаас авч болно), тэдгээрийг хооронд нь наах шоколадны сүмс болон цохисон цөцгий хэрэг болно. Энэ бялууг бялуу шиг харагдуулахын тулд таны бүтээлч сэтгэлгээ хэрэг болно!

Зун дууссан ч эдгээр зуны 5 амттаныг амтлах боломж танд байгаа шүү дээ! Хийж үзээд энэ амтыг хэзээ ч бүү мартаарай!

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *