Вьетнамын ширэнгэн ойд 40 жил нуугдсан эцэг хүү хоёр

0

Вьетнамын ширэнгэн ойд 40 жил нуугдсан эцэг хүү хоёрВьетнамын төв хэсэг дэх ширэнгэн ойгоос 40 жилийн турш соёл иргэншлээс ангид байсан эцэг хүү хоёрыг олжээ. 82 настай Хо Ван Танх /Ho Van Thanh/ болон түүний 42 настай хүү Хо Ван Ланг /Ho Van Lang/ нарыг ойролцоох тосгоны оршин суугчдын нэг санамсаргүйгээр олсон бөгөөд нутгийн эрх баригчдад мэдэгдсэнээр тусгай анги гаргаж, энэ сарын 7-ны өдөр ширэнгэн ойн хачирхалтай оршин суугчдыг олж авсан байна. Вьетнамын дайны үеэр гэртээ эхнэр болон хоёр том хүүгээ бөмбөгдөлтөнд алдсан эр бага хүүгээ аван ой руу дүрвэж, 40 гаруй жилийн турш хүн амьтантай холбогдолгүй нуугдаж амьдарчээ. Хо Ван Танх 1971 онд ой руу хүүтэйгээ зугтсан бөгөөд тэднийг олж авсан хүмүүс ойн гүн рүү 40 орчим километр гүн нэвтэрснээр тэдний амьдарч байсан урцанд хүрсэн байна. Тэд горхины дэргэд, газраас 1,8 метрийн өндөрт үүр хэлбэрийн модон урцанд амьдарч байсан ба урцныхаа дэргэд чихрийн нишингэ, тамхи тариалсан байжээ. Голдуу өвс ургамлаар хооллож, хааяа ан хийдэг байсан тэд хувцас болон хутга, сүх, зээтүү, сум зэргээ бүгдийг өөрсдөө хийсэн байв. Өтөлсний улмаас явж чадахаа больсон эцэг нь нутгийн аялгатай боловч чөлөөтэй ярьж байсан бол анх нэгхэн настай байхдаа ойд аавтайгаа амьдрах болсон хүү нь хэдхэн үг л мэдэж байсан байна. Нутгийн эрх баригчид тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсний дараа нийгэмшүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *