Автомашины шагналтай Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

0

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний энэ жилийн сүүлийн тэмцээн буюу “Mongolian Drift Series Championship 2015” Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 9 дүгээр сар 19нд Скай резорт цанын баазын төв талбайд зохион байгууллагдах гэнэ.

Энэ удаагийн тэмцээнд дрифтийн мэргэжлийн түвшиний тамирчид болон сонирхогчдийн тэмцээнээс гарч ирсэн тамирчид олон улсын дүрэмээр урд өмнө засагдаж байгаагүй хамгийн том замаар өрсөлдөх бөгөөд түрүүлсэн тамирчин Супер шагнал спорт загварын автомашины эзэн болохоос гадна ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болно.

Мөн энэ тэмцээнээс олсон бүх орлогыг төрөлхийн сонсголгүй А.Мандуул хэмээх 3 настай бяцхан хүүд сонсгол суулгах мэс заслын эмчилгээний төлбөрт хандивлаж байгаа гэнэ.  Нийгэмдээ сайн үйлс хийж байгаа дрифтийн залуусыг дэмжигч болон дрифтийн спорт сонирхогч , автомашины хорхойтон та бүхэнийг 09 сарын 19-ны өдөр 10 цагаас хүрэлцэн ирж дрифтийн тамирчдын ур чавдар, уран үзүүлбэрүүдийг таалан соёрхохыг урьж  байна.  Үзэгчдийн билет 10,000₮ , машины такс 20,000₮ тус тус үнэтэй ба тэмцээний өдөр Скайрезорт дээрэс ирж худалдан авах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо

Ерөнхий ивээн тэтгэгч: Ариун – Очир Констракшн

Дэмжигч байгууллага: Skyresort ХХК, Обо Сustoms Mongolia, УБХЦГазар, ЗЦГ

Хамтран зохион байгуулагч: Drift Empire Club

Автомашины шагналтай Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.