
Өнөөдөр Сири, Афганистан, Эритре, Пакистан, Нигер болон Африк, Косово зэрэг орнуудаас дүрвэж байгаа дүрвэгсдийн асуудалтай тулгараад байна. Ямар үр дүнд хүрэхийг ганцхан Бурхан л мэдэж байгаа байх даа. Дүрвэгч гэсэн нэр зүүсэн ч дэлхий дахины хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан хүмүүсийг танилцуулж байна. Өнөөдрийн дүрвэж байгаа дүрвэгсдийн дунд ямар ч авьяастан гүйж байгаа юм билээ?
1. Стив Жобс
Стив Сири дүрвэгчийн хүү гэдгийг мэдэхгүй хүнгүй байх. Үүсэл гарлаасаа үл хамааран Жобс амжилтын оргилд хүрч чадсан. Apple корпорацийг үүсгэгч, удирдах багийн гишүүн, гүйцэтгэх захирлын албыг хашиж байлаа.
2. Далай лам
Төвдийг 1949 онд Хятадын цэргүүд эзлэхэд Төвдөөс хөөгдөж байсан Далай лам Энэтхэг рүү дүрвэжээ. 2011 онд хүртэл Төвдийн тэргүүн хэмээн өргөмжлөгдөж ирсэн юм.
3. Альберт Эйнштейн
Баян чинээлэг биш Еврейн гэр бүлд Германд төрсөн. Гитлерийн засаглалын үеэр эх орноосоо урвасан хэргээр буруутгагдаж Эйнштейний нээлтүүдийн ихэнхийг шатаасан байна. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээний эрдэмтэн болж чаджээ.
4. Боб Марли
Боб Марли эцгийн талаасаа Сири-еврейн гарал үүсэлтэй гэдгийг мэдэх хүн цөөн байх. Ямайкийн хөгжимчин, гитарчин, дуучин Боб Марлигийн үхлээс хойш олон жил болж байгаа хэдий ч түүний нэр алдар регги төрөлд цуурайтсаар байна.
5. Таслима Насрин
Бенгалийн зохиолч-феминист. 1980-аад онд зохиолч нэрээрээ алдаршиж байсан бол 10-аад жилийн дараагаар феминизмийн үзэл бодлоороо бусдаас ялгарах болж олны анхааралд өртсөн, ялангуяа лалын шашныхны шүүмжлэлд маш их өртжээ. Шашинд харшилсан үзэл бодолтой хэмээн түүнийг Бангладешт орохыг хориглосон тул Энэтхэгийн Калькутат амьдрах болсон. 2007 онд нийгмийн зүгээс эсэргүүцэх болсон тул Энэтхэгийн засгийн газар түүнийг орогнуулсан ба тэрээр Швед руу явахаас өөр аргагүй болжээ. Удалгүй тэрээр Энэтхэгт буцаж ирсэн юм.
6. Жеки Чан
Чан Хятадад төрсөн ч эх оронд нь болсон дайнаас гэр бүл нь дайжиж Австрали руу дүрвэсэн юм. Эхлээд тэрээр орлон тоглогчоор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд удалгүй Холливудад төдийгүй дэлхий дахинаа алдартай жүжигчин болж чаджээ.
7. Зигмунд Фрейд
Сэтгэл зүйн дүн шинжилгээний эцэг – Гитлерийн түрэмгийллээс зугтааж Австри руу дүрвэж 79 жил амьдарсан тэрээр сэтгэл зүйн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан нэгэн. 1939 оноос Лондонд амьдарч байгаад дүрвэгч нэртэйгээ нас баржээ.
8. Жерри Спрингера
Өөрийгөө “өрөвдөлтэй дүрвэгч” хэмээн тодорхойлдог тэрээр Еврей-герман гаралтай гэр бүлд Лондонд төржээ. Түүний эцэг эх нь 1939 онд нацист засаглалаас зугтааж Их Британи руу дүрвэжээ. Тэрээр телевизийн алдарт хөтлөгч нэрийг олж авч чадсан юм.
9. Карл Генрих Маркс
Герман гаралтай гүн ухаантан, социалист хувьсгалч байсан. 1845 оны 2-р сард Парисаас хөөгдөн Брюссельд нүүж ирснээс хойш санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх болжээ.








Tumur Dugar
2015/09/18 at 13:58
jackie chan haha delhiig uurchilsun
Эль Нино
2015/09/18 at 23:35
Цагаачид гэж хэлнэ шүү
temka
2015/09/19 at 15:08
Tumur Dugar amaa tat