Хүссэн өмдөө өмсөхөд зовлонтой гүзээ саад болж байна уу? Эдгээр 5 хүнсийг өдөр болгон идэж байгаарай

3

Гэдэс хэвлийгээр харвин бий болж уу? Сэтгэлээр унах хэрэггүй – үүнээс салах амархан, тааламжтай арга бий. Үүний тулд зөв хооллох хэрэгтэй, тостой болон гурилан зүйл идэхгүй, өдөрт 1,5 литрээс багагүй ус ууж оройн хоол идэхгүй байх хэрэгтэй.

Дээр нь эдгээр амттай, ашигтай хүнсийг идэж байвал өөх шатаах ажил тань улам амжилттай болох билээ.

Долоо хоногт хавтгай гэдэстэй болох

1. Авакадо. Энэ бол дэлхий дээрх хамгийн тэжээллэг жимс юм. Хэдийгээр жимс боловч химийн бүтэц нь яг л ногоотой адил. Авакадо нь маш өег учир хоолыг бүхэлдээ орлож чадна гэж эрдэмтэд үздэг байна.

Талханд түрхэж, салатанд оруулж, шөлөндөө хийж идэхэд өөх тос нь зөвхөн гэдэс төдийгүй бусад олон газраас арилах болно.

 

2. Жимснүүд. Жимс бол антиоксидант, ислэг, витамины хамгийн сайн уурхай юм. Нэг аяга дуртай жимсээ өдөр болгон идэх нь өөх шатаах процессыг түргэсгэн биеийг залуужуулдаг байна. Жимсний улирал биш байлаа ч хөлдөөсөн жимс хангалттай сайн юм шүү.

Жимсээр смузи, компот, желе болон тараг хийж, хүүхдийн будаанд нэмж идэж болох ба та удахгүй сайхан биетэй болно.

 

3. Анар. Гоо сайханд хэрэгтэй В бүлгийн витамин, микро-элемент, ялангуяа төмөр ихээр агуулна. Анарын үр, үндэс гээд бүх л зүйл нь сайн учир анарыг ястай нь цуг идэх хэрэгтэй.

Блендерт хийж нунтагласан, бяцалсан анарын үрийг хоол идэхээс 30 минутын өмнө идвэл та хоол бага идэх болно.

 

4. Алим болон лийр. Бидний сайн танил энэ жимс нь ислэг болон пектинээр баялаг ба эдгээр нь өлсөх мэдрэхүйг удаан хугацаагаар дарж ходоод гэдэс цэвэрлэнэ. Амттай алим, лийрний салат нь таны өдөр тутмын хоолны чимэг байх болно.

 

5. Жүрж болон грейпфрут. Цитрус жимс нь жин буулгахад хамгийн их үр дүнтэй гэдгийг хоол судлаач нар баталдаг. Эдгээр хурц өнгөтэй жимс нь сэтгэл санааг сэргээж, улирлын янз бүрийн өөрчлөлттэй тэмцэж, витаминаар ханган, баярын сэтгэгдэл төрүүлж турахад ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

Мөн дархлаа сайжруулан, энерги өгөх учир та энерги авахын тулд шоколад болон нүүрс ус хайх хэрэггүй болно.

Зөвхөн биеийн тамираар хичээллэхээс гадна зөв хооллолт нь таныг туранхай зөв биетэй болоход тустай. Хэрвээ та эдгээр жимсээр хооллож байвал та эхний долоо хоногтоо хэвлийн тойргоо 5 см-ээр хасах боломжтой.

Гэдсээ хэрхэн хавтгай болгох талаарх зөвлөгөө маань танд урам зориг өгсөн байх гэж найдаж байна. Хөргөгчөө алим жимсээр дүүргэн хоол хүнсэндээ ашигтай бодис бүхий эдгээрийг ихээр хэрэглэ.

Та гуалиг хэвлийтэй болохын тулд гэрийн нөхцөлд чухам юу идэж уудаг талаараа сэтгэгдэл дээр бичээрэй. Найз нөхдөдөө энэ нийтлэлийг хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *