Хоёр хүүхэдтэй хосууд бусдаас илүү урт удаан наслах хандлагатай байдгийг судалгаагаар тогтоожээ

0

Хүүхэд гэдэг эцэг эхийнхээ хувьд аз жаргалын үндэс билээ. “Нэг толгойноос хоёр нь дээр” гэдэг хэлц үг байдаг шиг гэр бүлийн амьдралд ч хоёр хүүхэдтэй хосууд илүү урт удаан, аз жаргалтай амьдрах хандлагатай байдаг ажээ. Манай сайт уншигч танд 2 хүүхэдтэй гэр бүл чухам ямар учраас урт удаан, аз жаргал дүүрэн амьдардаг талаарх мэдээллийг бэлдлээ.

Хүүхэдтэй хүмүүс хүүхэдгүй хүмүүсээс харьцангуй урт насалдаг

© nph/ Instagram, © nph/ Instagram

Судалгаагаар насанд хүрсэн хүний наслалт хүүхэдтэй эсэхээс шууд хамааралтай байдаг нь ажиглагдсан байдаг ажээ. 1911-1925 оны хооронд төрсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар үр хүүхэдтэй хүмүүс нь харьцангуй амар жимэр амьдралтай, хүүхдүүд нь тус дэмтэй байдаг тул урт наслах хандлагатай байжээ.

 

Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйстний хувьд үр хүүхэд гэдэг урт наслах шалтгаан болдог

© Chris Pizzello/Invision/AP/East News

Бас нэгэн судалгаагаар хүүхэдтэй холбоотой сонирхолтой үр дүн гарсан нь 2 хүүхэд төрүүлсэн эх хүн хүүхэдгүй эсвэл ганц хүүхэдтэй бүсгүйчүүдээс харьцангуй өндөр наслалттай байдаг нь тогтоогдсон байдаг.

© kevinjonas/ Instagram, © daniellejonas/ Instagram

Түүнчлэн эрчүүдэд ч дээрх үр дүн мөн ижил гарсан бөгөөд судалгаагаар 2 хүүхэдтэй аавууд нэг эсвэл 5 ба түүнээс олон хүүхэдтэй эрчүүдээс урт насладаг болох нь ажиглагджээ.

 

Үрчилж авсан хүүхэдтэй байсан ч мөн ижил нөлөө үзүүлдэг

© East news

Хоёр хүүхэд үрчилж авсан бүсгүйн наслалт 2 хүүхэд төрүүлсэн эхийн наслалттай ижил урт байдаг аж. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь хоёроос бага эсвэл хоёроос олон хүүхэд үрчилж авсан хосуудын наслалт хоёр хүүхэд үрчилж авсан хосуудынхаас бага байжээ.

Хүүхэд үрчилж авах нь эхийн хувьд 3 жилийн наслалтыг нэмж байдаг бөгөөд 2 эсвэл 3 хүүхэд үрчилж авсан тохиолдолд 5 орчим жилийн нас нэмэгдэх хандлагатай байдаг аж. Энэ нь нас өндөр гарсан эцэг эхээ хүүхэд нь асарч халамжилдагтай шууд холбоотой.

 

Өөр үндэс угсаатай хүүхэд үрчилж авсан ч дээрх үр дүн ижил гардаг

© Jordan Strauss/Invision/AP/East News

Хэдийгээр үрчилж авсан хүүхэд нь өөр соёлтой, өөр үндэс гаралтай байсан ч эцэг эхийнхээ амьдралд нөлөөгөө үзүүлдэг ажээ. Судалгаагаар өөр үндэс гаралтай хүүхдийг үрчилж авсан хосуудын наслалт нэг үндэстний хүүхэд эсвэл холимог (нэг хүүхэд нь ижил үндэстэн, нөгөө хүүхэд нь өөр үндэстэн) үндэс гаралтай хүүхэд үрчилж авсан, өөрсдөө хүүхэд төрүүлсэн хосуудтай дүйцэхүйц насжилт нэмэгддэг нь ажиглагдсан байдаг.

Та хэдэн хүүхэдтэй вэ?

6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *