Их хэмжээгээр идвэл сөрөг нөлөө үзүүлэх 11 хүнсний бүтээгдэхүүн

0

Ямар ч эм хор болж, харин хор нь эм болж болно. Бүх зүйл хэмжээнээс шалтгаалж байгааг та ойлгосон уу? Айл болгоны гал тогоонд байдаг жирийн хоол хүнсийг ч хэмжээгээр нь зохистой хэрэглэх ёстой.

Хүнсийг ямар хэмжээгээр хэрэглэхийг та бүхэнд танилцуулж байна.

Лууван

Үлгэр домог шиг санагдаж байна уу? Байнга луувангаар хооллоод байвал каротинем болж арьс шаргал ягаан өнгөтэй болно. Аз болж бие эрхтэнд гаж нөлөө алга.

 

Алимны үр

Алим, тоор, чангаанз, интоор зэрэг жимсний яс, үрэнд синилийн хүчил харилцан адилгүй хэмжээгээр агуулагддаг: тоорны ясанд ихээр, алимны ясанд бага зэрэг. Синилийн хүчил – хор учраас ясыг нь хүлхэх, ясан доторх самрыг идэх нь хортой. Гэхдээ үхрийн нүд идлээ гээд танд хор болохгүй.

 

Бразил самар

100 г самранд селений өдрийн хэрэглээний 2000% орчмыг хангана. Селен хүний биед нэн шаардлагатай бодис мөн, бодисын солилцоог дэмжих үүрэгтэй. Багахан бразил самар идэхэд л та селений хэрэгцээг хангалттайгаар авч байгаа юм. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд үс унах, хумс хугарамтгай болох, мэдрэлийн болон зүрх судасны өвчлөл тусах магадлал нэмэгдэнэ.

 

Кофе

Кофеины хэт их хэрэглээ нь зүрхэнд муугаар нөлөөлж нойргүйдэл, дотор муухайрах, толгойн өвчинд хүргэнэ. Үүнээс илүү сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан нь кофены архаг дон л байх болов уу, өдөрт 4-5 аяга.

 

Цайны мөөг/Комбуча

Энэ ундааг эм шиг уух ёстой: бага багаар завсарлагаатай. Чихрийн шижин, ходоодны хүчил нэмэгдсэн, мөөгөнцрийн өвчлөл зэрэг өвчний үед уухгүй. Зарим нэг төрлийн цайны мөөг хортой байдаг учраас хүнд өвчний үүсвэр болох аюултай.

 

Карамбала

Хэтрүүлэн идсэн анхны шинж тэмдэг нь зогьсох, дараа нь дотор муухайрах, бөөлжих, бие сулрах байна. Хүндэрсэн нөхцөлд – бөөр болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Бөөрний өвчлөлтэй хүн багахан хэмжээг идсэн ч муугаар нөлөөлнө. Өлөн байхдаа идэхийг хориглодог бөгөөд их хэмжээгээр идэхээс татгалзаарай.

 

Задь

Цагаан гааны жигнэмэг, мах зэргийг амтлахад багахан хэмжээгээр нэмдэг. 1 хоолны халбага задь эргэн тойрныг бодитоор хүлээн авах мэдрэмжийг бууруулахад нөлөөлдөг, мөн айдас, түгшүүр бий болгодог байна. Хүндэрсэн нөхцөлд хий юм харагдуулдаг ажээ.

 

Улаан түрс

Буруу хадгалалт болон үйлдвэрлэлийн горим алдагдсанаас болж түрс хортой болдог. Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүндээ хэрэглэсэн уротропин (Е239) нь гэдсэнд орж формальдегид болон хувирна. Энэ нь хордлогод хүргэхэд нөлөөлдөг. Түрс нь шим тэжээл ихтэй ч гэсэн давсны агууламж өндөртэй тул болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

 

Бүйлсэн самар

Гашуун бүйлсэн самар нь чихэрлэг самар шиг харагддаг ч амтаараа ялгаатай байдаг. Чихэрлэг бүйлсэн самрыг бид хоол хүнсэндээ хэрэглэдэг бол гашуун төрөл нь хортой болох тохиолдол бий. Гашуун төрөлд нь амигдалин гэх бодис агуулагдах бөгөөд гэдсэнд ороод синилийн хүчил болон хувирдаг байна. Хүүхдэд 10 ширхэгийг өгөхөд л хордлогонд оруулах бол томчууд өдөрт 50 ширхэгийг идвэл хордоно.

 

Ус

Хэдий хэрийг ууж чадаж байна тэр хэмжээгээр ус уу гэсэн уриаг бүү тоо. Хэтэрсэн усны хэмжээ цусан дахь натри, калийн концентрацыг алдагдуулна. Хүндэрсэн тохиолдолд усны хордлогод орох ажээ. Энэ нь ихэвчлэн тамирчдад илэрдэг эсвэл давсгүй хоолны дэглэм барьж буй хүмүүсийн дунд голчлон илэрнэ. Өдөрт 2-3 литр шингэн авах ёстой гэж үздэг, харин бусад шингэнээр нөхөж байгааг бид мартдаг бололтой.

 

Ногоон төмс

Ногоон төмс, бас дээрээс нь ургасан бол соланин бодис агуулдаг – өндөр хэмд боловсруулсан ч гэсэн хүний биед хортойгоор үйлчлэх бодис юм. Хордлого нь бөөлжих, зүрх зогсох хүртэл шинж тэмдгээр илэрнэ. Аз болж томчуудын хувьд гэхэд л хагас килограмм ногоон төмс идэж байж л хордох ажээ. Харин хүүхдүүдэд хэзээ ч ногоон төмс өгч болохгүй.

23
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargal Gonchig

    Jargal Gonchig

    2017/06/02 at 16:25

    Dima Di

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *