Дэлхий гэнэт эргэхээ боливол юу болох вэ?

3

Холливуд дэлхийн сүйрлийн сэдэвтэй олон кино бүтээсэн – ихэнх хүмүүст аймшигтай санагддаг хэдий ч заримд нь үнэхээр дэлхий зогсвол юу болох бол гэсэн сониуч зан хөдөлдөг болов уу.

Хэрвээ Дэлхий огцом зогсвол үнэхээр юу болохыг бид сонирхож үзлээ (дэлхийн тойрох хөдөлгөөн удааширсаар байгаа). Эрдэмтдийн уг сэдвээр хийсэн тооцоо судалгааг нэгтгэн товч танилцуулга бэлдлээ.

1. Бүх объект инерцээрээ маш их хурдтайгаар дорно зүг рүү ниснэ

Дэлхий ямар аугаа хурдаар тойрч байдгийг бид анхаардаггүй. НАСА-гийн физикч, астрономич Sten Odenwald-ын хэлж байгаагаар бол, хэрвээ дэлхий огцом зогсвол хүн, машин, байшин гээд бүх зүйл байгаа газраасаа тасарч инерцээрээ дорно зүг рүү хурдтайгаараа нисэж байгаад газар унана гэжээ. Экватор дээрх хурд маш их  – 1600 км/цагаас их, харин туйл орчмоор 1300 км/цагаас илүүтэй хурд үзүүлнэ.

 

2. Хүчтэй цунами болно

Инерцийн хүч далай тэнгисийн усыг хөдөлгөөнд оруулж маш их цунами үүсгэнэ. Цунами дорно зүгт чиглэх бөгөөд хуурай газрын бүрхэн авч эрэг орчмын газруудыг живүүлнэ.

 

3. Хүчтэй салхилна

Дэлхий зогссоны дараа агаар мандал хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа учраас инерцийн хүчний улмаас дэлхийг хэд хэдэн удаа “орвонгоор нь эргүүлнэ”. Агаарын эхлэх хурд маш өндөр – 1700 км/цаг, ийм хурдтай салхи шуурганы өөдөөс юу ч баттай зогсож чадахгүй. Магадгүй энэ дэлхийн агаарын нэгэн хэсэг ингээд үгүй болох болов уу.

 

4. Дэлхийн бүх ус 2 далайд нэгдэж шинэ тив үүснэ

Төвөөс зугтах хүч байгаа учраас ус экватор руу тэмүүлдэг. Харин Дэлхий зогсвол ус, хуурай газрын шинэ зохицуулалт хийгдэхэд хүргэх ажээ. Далайн ус туйл руугаа шилжиж 2 том далай бий болно – Хойд болон Өмнөд далай. Харин экватор орчмоор усгүй болсон учраас шинэ хуурай газар бий болж Дэлхий яг л бөгжлүүлсэн мэт хуурай газартай болох байх.

 

5. Галт уул дэлбэрч, хуй салхи дэгдэнэ, газар хөдлөлт болно

Хэрвээ Дэлхий огцом зогсвол Дэлхийн кинетик хүчтэй энерги болон инерцийн хүчээр Дэлхийн цөм хүртэл хүчирхийлэл өгнө – манай гаригийн бүх давхарга хөдөлгөөнд орно. Үр дүн нь ойлгомжтой: хүчтэй аадар бороо, тоо томшгүй галт уулын дэлбэрэлт, бүхнийг сүйтгэх газар хөдлөлт.

 

6. Дэлхий хэлбэрээ өөрчилнө – геоидаас бөмбөрцөг

Тойрог хөдөлгөөнөөсөө болж Дэлхий геоид хэлбэртэй – экватор орчмоороо бага зэрэг сунасан, харин туйлуудаараа хавчиг байдаг (ENS de Lyon Их сургуулийн профессор Этьена Гисийн лекц-ийг үзнэ үү ). Дэлхий зогсвол илүү бөмбөрцөг хэлбэр рүүгээ дөхөж очно.

 

7. Дэлхийн нэг өнцөгт Сахарын цөл шиг халуун, нөгөө өнцөгт арктик шиг хүйтэн болно

Хэрвээ Дэлхий Нарыг нэг удаа тойрвол дэлхийн нэг тал мөнхийн өдөр, нөгөө тал нь мөнхийн шөнө болно. Нар зөвхөн нэг талыг л халаах тул тэнд маш халуун болно, гэхдээ экватор тал руугаа илүү хална, туйл руу дөхөөд ирэхээр арай сэрүүн байх ажээ. Дэлхийн нөгөө тал нь түнэр харанхуй болж арктик шиг хүйтэн болно. НАСА-гийн бас нэгэн хувилбар: дэлхий огт тойрох хөдөлгөөн хийхгүй, 365 хоногт ганц ч удаа болов тойрохгүй. Харин ийм нөхцөлд өдөр, шөнө хоёр солигдох боловч 6 сарын турш үргэлжилнэ.

 

8. Дэлхийг сансрын хортой туяанаас хамгаалах соронзон орон үгүй болно

Дэлхийн соронзон орон нь гаригийн эргэх хөдөлгөөн болон голчлон төмрийн бүтэцтэй цөмийн процессын үр дүнд бий болдог (угтаа илүү нарийн үйл явц, товчхондоо гэж хэлэхэд л энэ шүү дээ). Хэрвээ тойрох хөдөлгөөн үгүй болбол соронзон орон үгүй болно гэж Стен Оденвальд үзэж байна. Соронзон орон нарны салхинаас дэлхийг хамгаалдаг. Нарны салхи нь дэлхийн амьд болгоныг сүйтгэх халдвартай эд эсээс бүрдсэн байдаг.

 

9. Хүмүүс амьд үлдлээ гэхэд халуун, хүйтний хил зааг дээр л байна

Хүн төрөлхтөн шинэ нөхцөл байдалтайгаа дасан зохицлоо гэхэд хоёр заагийн дунд амьдарна – шөнө, өдрийн хил зааг. Гэхдээ газар доор шүү, дээш гарвал зөвхөн хамгаалалтын хувцастай – сансрын цацраг туяанаас хамгаалах хэрэгтэй болно.

 

10. Сар дэлхий дээр унана. Удаан ч хүлээлгэхгүй

Дэлхий зогсвол Сарны хөдөлгөөн аажим удааширч Дэлхийтэй ойртоно. Хэсэг хугацааны дараа Дэлхий дээр унах нь тодорхой гэж Стенфордын их сургуулийн профессор Ваган Пратт үзэж байна.

 

Дэлхийн тойрох хөдөлгөөн үнэхээр удааширч байгаа. “Залуу” байхдаа арай хурдан эргэдэг байжээ – нэг хоног ердөө л 6 цаг болдог байжээ. Сарны татах хүч нэг суларч, чангарсаар Дэлхийн хөдөлгөөнийг жил ирэх тусам удаашруулсаар байна. НАСА-гийн тооцоогоор, зуун жил тутамд нэг хоног 2,3 миллисекундээр нэмэгдсээр байна. Тэрбум жилийн дараа гэхэд нэг хоног одоогийнхоос урт болно, магадгүй тэр үед Дэлхий зогсох юм болов уу?

198
ГайхмаарГайхмаар
69
ХарамсалтайХарамсалтай
29
ТэнэглэлТэнэглэл
26
Ха ХаХа Ха
13
ГоёГоё
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Мсс мээгий?

    2017/06/02 at 16:44

    Яаанаооо айчлаа???

  2. Мсс мээгий? сод ухаант гиооол

    2017/06/02 at 16:45

    1тэрвум жил?????

  3. Важхлан О.

    Важхлан О.

    2017/06/02 at 17:30

    Цалин мөд буухгүйн дээ ??өдөр хоног ?

  4. Зочин

    2017/06/02 at 22:24

    ter terbum jil ch yahav

  5. Zolo Namaga

    Zolo Namaga

    2017/06/03 at 00:29

    Herwee delhii ergehee boliwol shuud nam uheh ym bn. Kkk gehdee terbum jiliin daraa genee

  6. йыб

    2017/06/03 at 15:28

    Neg bol hurdalj bna neg bol udaashirch bna l geh yum ali ni danch itgeh yum hereg alga ene internet gej bsnii shal demii yumand sanaa zovj ulam stressdehiin nemer

  7. Tsedev Shagdar

    Tsedev Shagdar

    2017/06/03 at 21:04

    Дэлхийн төгсгөл болох үед шинэ тэнгэр шинэ газар бий болно

  8. Eej

    2017/06/03 at 23:52

    Delhii zogsohoos omno hun torolhton oor garigruu ochij suurishsan bh bno.sanaa zovoltgui.kkk

  9. Thee Fadedd

    Thee Fadedd

    2017/06/05 at 10:11

    SS

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *