Гэрээ тойруулаад давс цацаарай. Яагаад вэ гэвэл чухал шалтгаан бий…

3

Итгэх эсэх нь таны л хэрэг, ямартай ч олон зуун жилийн турш давсны тусламжтайгаар хорон муу санаанаас өөрсдийгөө хамгаалдаг байжээ.

Давсыг гэртээ ашиглах зарим нэг шалтгаануудаас дурдвал:

 

Шоргоолж үржихээс хамгаална

Хэрвээ гэрт үржсэн шоргоолжноос салмаар байвал тэр хэсэгт нь давс цацаарай. Мөн давс цацаж гэрийн чийгшлийг буруулж болдог.

 

Мөнгө, зэс эдлэлийн өнгийг сэргээнэ

Мөнгө, зэс эдлэл өнгөө алддаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд та давс ашиглаж болно. Давс, алимны уксус холиод харласан металлаа өнгө ортол нь арчаарай.

 

Угаалтуур цэвэрлэх

Халуун усанд ахиухан давс хийж уусгаж уусмал бэлдэнэ. Уусмалаар угаалтуур, ванн зэргийг угааж цэвэрлээрэй. Давс нь хуримтлагдсан тосыг арилгахаас гадна үнэр дарах чадалтай.

 

Давсаар гэрийн болон машины цонх цэвэрлэх

4 литр усанд 2 х.х давс хийж уустал хутгана. Одоо цонхоо цэвэрлээрэй.

 

Таны арьсыг залуужуулна

Давсаа эфирийн тос эсвэл оливын тостой холиод биендээ түрхэнэ. Хэдэн минут болсны дараа бүлээн усаар угаана. Давс нь гуужуулагчийн үүргийг гүйцэтгэх тул таны арьс илүү залуу, эрүүл харагдана.

 

Шүдний өвчин дарах

Хэрвээ таны шүд өвдөх эсвэл уруул язрах гээд байдаг бол давсаар эмчлээрэй. Таны хийх зүйл гэвэл бүлээн усанд ахиухан давс хийж уусгана. Хэдэн минут байлгасны дараа амны хөндийг уусмалаар сайтар зайлах хэрэгтэй. Богино хугацаанд таны өвчнийг намдаахад нөлөөлнө.

 

Хувцасны угаалтын чанарыг сайжруулах

Хувцасны өнгө алдахаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа бол угаалгын машиндаа хангалттай хэмжээний давс хийгээрэй. Угаасан хувцсаа наранд хатаавал илүү үр дүнд хүрнэ.

 

Хөшиг, хивсний өнгө сэргээх

Хөшиг, хивсний өнгө сэргээх хэрэгтэй бол давс ашиглана. Нэг удаагийн давстай угаалтаар л өнгө нь сэргээд шинэ мэт харагдана. Хөшгөө аваад давстай усанд дэвтээнэ.

Зарим нэг хүмүүсийн хэлж байгаагаар давс нь толбо арилгагч тусгай шингэний арилгаж чадахгүй байгаа толбыг ч арилгах чадалтай ажээ.

43
ГоёГоё
28
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *