Цэвэрлэгээ хийх ажлыг хөнгөвчилж, маш бага цаг зарцуулах 15 санаа

2

Цэвэрлэгээ гэх таагүй ажлыг яаж хөнгөвчлөх вэ, хамгийн гол нь үр дүнтэйгээр цэвэрхэн болгох нь том асуудал. Эд зүйлсийн анхны төрхийг сэргээхийн тулд санаанд оромгүй энгийн хэрэгсэл ашиглаж болно.

Та бүхэндээ ахуйн зориулалтаар зарим нэг зүйлийг хэрхэн ашиглаж болох тухай танилцуулахаар бэлдлээ.

1. Матрасыг шүршдэг саваар ариутгаж болно

Амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөдөг матрасыг хэрхэн цэвэрлэх вэ, угааж болдоггүй эд. Мэдээж цэвэрлэгээний компани дуудаж болно, гэхдээ бид өөрсдөө 1:2 харьцаагаар хольсон спирт, усны уусмалаар цэвэрлэх бүрэн боломжтой.

Матрасаа сайтар соруулаад спирттэй уусмалаар шүршээрэй. Сайтар хатаана. Спирт нь матрасны дээд гадаргыг ариутгаж таагүй үнэрийн эх сурвалж болох элдэв нянг устгана.

 

2. Муурны элс хөргөгчний эвгүй үнэрийг дарна

Муурны элс болон чулуу – таагүй үнэрийг гайхалтай дарна. Багахан саванд хийж хөргөгчинд тавихад хөргөгчний эвгүй үнэр найдвартай дарагдана.

Хөргөгчинд хадгалагдаж байгаа олон төрлийн хүнсний үнэр холилдож эвгүй үнэр ордог. Хөргөгчний үнэр дарах бодис үр дүнгээ тэр болгон өгдөггүй, харин модон үнэр дарагч тавихаар нэг л этгээд үнэр үнэртдэг.

 

3. Холигчоо яаж сайн угаах вэ?

Маш амархан, блендерт ус хийж нэг дусал аяга таваг угаагч бодис дусаагаад хэсэгхэн эргүүлнэ. Дараа нь цэвэрхэн усаар сайтар зайлаарай.

 

4. Давстай грейпфрут гоожуурын зэв арилгана

Энэ санаанд оромгүй хослол таны угаалгын өрөөний зэвийг үр дүнтэй арилгана. Грейпфрутыг дундуур нь хуваагаад давс цацаарай. Ингээд л давстай грейпфрутээр арчиж эхэлнэ.

Болгоомжил: гоожуур, тосгуурын гадна бүрхүүлийг гэмтээхгүйн тулд жижиг ширхэгтэй давс (содтой адил) сонгохыг зөвлөж байна.

 

5. Аяга таваг угаагч машинд хэрэглэдэг бодисын тусламжтайгаар цагаан хэрэгслээ цасан цагаан болгоцгооё

Цагаан өнгийг хадгалж үлдэх эсвэл өнгийг сэргээхийг хүсэж байгаа бол энэ аргаар угаагаарай: угаалгын нунтаг, цайруулагч болон аяга таваг угаагч машины бодисыг нунтаглаад холино.

Угаах зүйлээ дээрх бодисуудыг хийсэн усанд хэсэг дэвтээнэ, дараа нь өөрийнхөөрөө угаагаарай. Зөвхөн аяга таваг угаагч машины бодис ч ашигласан болно, гэхдээ маш халуун усанд хувцсаа дэвтээх хэрэгтэй болно.

 

6. Жирийн давс хувцасны өнгийг хадгална

Хувцасны өнгийг сэргээхийн тулд угаалгын машиндаа зайлах үед нь жижиг ширхэгтэй давс хийгээрэй, стандарт угаалгад 2 кг давс гэж тооцно.

Өнгө нь сэргээд л ирнэ.

 

7. Плинтус цэвэрлэх түргэн арга: ширүүн үстэй шүүр + микрофибр алчуур

Ханын дагуу үргэлжлэх нарийхан плинтусыг цэвэрлэхийн тулд ширүүн үстэй шүүр хэрэгтэй болно. Шүүрэндээ микрофибр алчуур ороогоод гар хүрэхгүй хэсгүүдийг шүүрдэх байдлаар арчаарай. Хүч, цаг их шаардахгүй.

 

8. Хайруулын тавгийг халуун дээр нь норгохгүй бол удаан хэрэглэгдэнэ

Хайруулын тавгийн гадаргууг гэмтээх маш энгийн арга – халуун байхад нь норгох. Хайруулын тавгийн гадаргуу гэмтээгүй байсан ч хоол тань наалдаж эхэлнэ, өөх тос нь ч амархан арилахгүй.

Тийм учраас, хайруулын таваг бүрэн хөртөл хүлээ – хүйтэн болсон хойно нь харин угааж болно.

 

9. Хивсэн дээр үлдсэн тавилганы мөрийг мөсний тусламжтайгаар арилгана

Хүнд тавилганы хивсэн дээр үлдээсэн мөрийг арилгах шаардлага гарсан бол мөс ашиглаарай. Мөсөө үлдсэн ул мөрөн дээр тавьж хонуул. Мөс хайлж хивсэнд бага багаар шингэнэ, ингээд л үс нь жигдэрдэг байна.

Нууц –мөсний ус аажим хайлж шингэж байгаад оршино.

 

10. Хутганы тавиурыг сэнс, тоос сорогчоор цэвэрлэнэ

Хутганы модон тавиур цэвэрлэх шалгарсан арга – тоос сорогчийн нарийн соруулыг ашигла. Хэрвээ жижиг үстэй сойзоор урьдчилан арчиж чадвал энэ арга маш өндөр үр дүнтэй. Үлдэгдэл хогийг сэнсээр үлээлгэж болно. Гоожуурын дээр барьж байгаад сэнсээ хамгийн хүчтэй дээр нь тавьж үлээлгэнэ.

 

11. Сонгины тусламжтайгаар гриль болон сараалжийг амархан цэвэрлэнэ

Бөөрөнхий цагаан сонгино энэ төрлийн бохирдлыг амархан цэвэрлэх чадалтай. Сонгиноо дундуур нь хуваагаад сараалжаа арчина, гэхдээ халуун дээр нь арчвал илүү сайн цэвэрлэгдэх ажээ.

Сонгино сараалжийг цэвэрлэхээс гадна дараагийн хоолыг ч амттай болгодог байна.

 

12. Хувцас, ханын цаасан дээр тогтсон тосон толбыг жирийн шохой арилгана

Шохой нь даавуу эсвэл ханын цаасан дээр тогтсон тосон толбыг арилгах чадалтай. Шохойгоор тосны толбыг сайтар үрж арчаад 5 минут хүлээнэ. Дараа нь толботой хэсгийг нойтон алчуураар арчаарай.

Толбоны хэмжээ том бол хэд хэдэн удаа энэ аргыг ашиглаж болно.

 

13. Алтан гоёл чимэглэлийн өнгийг шар айраг сэргээнэ

Алтан гоёл чимэглэлийн гялалзсан өнгө төрхийг сэргээхийг хүсэж байвал цайвар шар айрганд дүрсэн цаасаар зүлгэж арчаарай. Хольцгүй алт бол үр дүн маш хурдан харагдана. Хэрвээ алтан гоёл чимэглэл чулуун шигтгээтэй бол энэ арга тохиромжгүйг анхаарна уу.

 

14. Шинэ бүтээгдэхүүний цавуутай наалтыг сэнсээр салгана

Цавуутай наалтыг тэр болгон бүрэн гүйцэд цэвэрхэн авч чаддаггүй. Хэрвээ эхлээд халуун сэнсээр үлээлгэсэн бол ул мөргүй хуулж авах боломжтой.

 

15. Чанасан өндөгний хальсаар нарийхан хоолойтой шилэн сав зэргийг цэвэрлэж болно

Нарийхан хоолойтой савыг чанасан өндөгний хальсаар амархан цэвэрлэнэ. Хальсаа жижиглэж хийгээд дээрээс нь аяга таваг угаагч шингэн бодис дусаана. Сайтар сэгсрээд хэсэг дэвтээгээрэй.

Хэд хэдэн удаа сэгсэрч угаасны дараа цэвэр усаар зайлна.

Зөвлөгөөнүүд таалагдав уу? Магадгүй танд хуваалцах шалгарсан арга байгаа юм биш биз?

16
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/04/25 at 20:27

    байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *