Эрдэмтэд хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах 9 зөвлөмжийг уриалж байна

5

Дэлхий дахинаа хорт хавдрын эмчилгээнд маш их мөнгө төлж байна. АНУ-д гэхэд л 1,16 тэрбум доллар. Статистик тооноос харахад уг өвчний тохиолдлын 50%-ийг таслан зогсоож болох байсан гэж үзнэ. Мэдээж хорт хавдрын шалтгааныг амархан тогтоож чадахгүй, гэхдээ эрдэмтэд энэ асуудлыг шийдэхийн тулд ажилласаар л байна. Бид сүүлийн үед хийгдсэн судалгаануудыг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна: хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар эмч нар дараах зөвлөгөөг өгч байна.

Дэлхийн томоохон эмч нарын зөвлөгөөг та бүхэн уншиж танилцана уу.

1. Нарнаас хамгаалах тос байнга түрхэж бай

Пенсильванийн их сургуулийн арьс судлалын их эмч Жозеф Собанкогийн батлан хэлж байгаагаар, бидний арьс хорт хавдарт өртөмтгий ажээ. Тийм учраас наранд гарах болгондоо SPF-ийн өндөр үзүүлэлттэй нарнаас хамгаалах тос заавал түрхэж байх хэрэгтэй. Мэдээж хойд туйл руу ойрхон улс орнууд жилийн дөрвөн улирал нар үзэхгүй тул наргүй өдрүүдэд түрхэхгүй өнжиж болно. Гэхдээ халуун оронд амрахаар очих эсвэл зуны цагаар арьсаа хамгаалахаа мартаж огт болохгүй.

 

2. Тод ногоон өнгийн ногоо сонгоорой

Ногоон өнгийн ногоонд хлорофиллийн агууламж өндөр болохыг тогтоосон – уг ногооны өнгийг гаргаж буй бодис. Үүнээс гадна уг бодист магнийн агууламж их байгаа нь шим тэжээлтэй болгожээ. Анагаахын хэд хэдэн төвүүдийн хамтран хийсэн судалгааны үр дүнгээс харахад магни нь эмэгтэйчүүдийг ходоодны хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх гол бодис болж байна.

Энэ саналыг Хорт хавдрын төвийн төлөөлөгч Филипп Шписс ч дэмжиж байгаа юм, тэрээр өөрийнхөө “ногоон” жороос хуваалцжээ. Филипп өглөө болгон ¼ стакан бууцай жигнээд нэг өндөгтэй хольж дээрээс нь 1 стакан өндөгний цагаан, 1 чимх үрж жижиглэсэн бяслаг, авокадо болон чили соус хийнэ. Ингээд амттай ороомогны зуурмаг бэлэн. Энэ бол хорт хавдрын эсрэг үр дүнтэй хоолны жор гэж Шписс үзэх ажээ.

 

3. Хориглох заалтгүй бол өдөр болгон аспирин уухыг хичээгээрэй

Бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр болгон 81 мг аспирин уухыг Коннектикутын их сургуулийн Даниэль Розенберг зөвлөж байна. 20 жилийн турш хийсэн судалгааны үр дүн: 1 жилийн турш өдөр болгон аспирин уусан хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барах эрсдэл багассан болохыг тогтоожээ.

Гэхдээ аспиринтай болгоомжтой хандах хэрэгтэй, ууж эхлэхээс өмнө эмчтэй заавал зөвлөнө: бөөр, элэгний өвчин, цусны өндөр даралттай хүмүүсийг хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг байна.

 

 4. Хуванцар эдлэлийн хэрэглээг багасга

Сан-Франциско дахь Калифорнийн их сургуулийн профессор Жун Чагийн хэлж байгаагаар бол, хуванцар болон гялгар эдлэлийн хэрэглээг эрс багасгах ёстой ажээ. Эдгээр эдлэлд хорт хавдар үүсгэх химийн бодис агуулагддаг гэж тэр үзэж байна. Тийм учраас дэлгүүрээс худалдан авалт хийх эсвэл өдрийн хоолоо авч явж байгаа бол цаасан уут, төмөр сав ашиглахыг Жун Чан зөвлөжээ. Тэр өөрөө ч эдгээр зүйлээс татгалзсан.

Мөн хуванцар савтай уснаас зайлсхийхийн тулд гоожуурын усаа шүүж хэрэглэхийг зөвлөсөн байна. Шилтэй худалдааны ус авч ууснаас гоожуурын усаа шүүж цэвэрлээд уусан нь дээр гэжээ. Зарим нэг тохиолдолд гоожуурын ус нь савлагаатай уснаас ч илүү найдвартай байх нь бий, яагаад гэвэл хуванцар савтай ямар нэгэн урвалд ороогүй.

 

 5. Өдөр болгон самар идээрэй

Тамхи татах муу зуршилтай хүмүүст маш хэрэгтэй хэсэг. Байнга самар иддэг тамхичид уушгины хорт хавдар тусах эрсдэл ямар нэгэн хэмжээгээр багасч байгааг судалгааны явцад тогтоожээ. Самар нь тамхи татсантай холбоотой бие махбодид исэлдэх үйл явцыг удаашруулахад нөлөөлж байгаатай холбоотой.

Жишээ нь, Дана-Фарберийн нэрэмжит хорт хавдар судлалын төвийн Мэттью Юргелон өдөр болгон бялзуухай болон бүйлсэн самар иддэг. Зөвхөн энэ хоёр төрлийн самар төдийгүй мөн бразил самар ч гэсэн адил үр дүнтэй гэжээ. Уг самранд селен их хэмжээгээр агуулагддаг, мөн антиоксидант үйлчилгээ нь эмэгтэйчүүдийн дунд давсагны хорт хавдар тусах эрсдэлийг багасгана. Тийм учраас өдөр болгон 20 ширхэг самар идэх дадал зуршил өөртөө суулгах хэрэгтэй болж байна.

 

6. Махнаас илүүтэй загасны мах түлхүү ид

Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн урологийн их эмч Кристофер Сайгалийн санал болгож байгаагаар махны хэрэглээг эрс багасгах хэрэгтэй. Тэрээр өөрийнхөө өвчтөнүүддээ түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх хоол хүнс идсэнээр зүрхний эрүүл мэндийг хангаж чадна гэж зөвлөдөг.

Эрдэмтдийн анхааруулж байгаа бас нэгэн чухал зүйл бол дэлгүүрээс болгосон мах огт авч хэрэглэхгүй байх, хэрвээ идмээр санагдаад байвал гэртээ розмарин болон гоньдоор амтлан болгож идэхийг зөвлөж байна. Эдгээр амтлагчууд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд маханд агуулагдсан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг багасгадаг ажээ.

 

7. Байнга спортоор хичээллэж бай

Өөрийгөө өдөр болгон хүнд хүчир дасгалаар зовоох огт хэрэггүй. Долоо хоногтоо 2,5 цагийг спортод зарцуулахад л хангалттай. Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс нь огт хөдөлдөггүй хүмүүсийг бодвол хорт хавдраар нас барах эрсдэл 30%-иар бага байгааг судалгаагаар тогтоосон байна.

Идэвхтэй амьдралын хэв маяг илүүдэл жин хуримтлагдахаас хамгаална, өөрөөр хэлбэл хөхний, бөөрний, хоол боловсруулах эрхтний хорт хавдар үүсэх эрсдэлийг багасгахад нөлөөлдөг байна. Кливлендийн их сургуулийн Хорт хавдар судлалын их эмч Кит МакКрэ хэдий завгүй ажилладаг ч гэлээ дугуйн спортоор хичээллэх зав чөлөө өөртөө гаргадаг, өдөрт 30 гаруй км замыг дугуйгаар туулдаг байна.

 

8. Ногоо, жимсгэнэ түлхүү хэрэглэнэ

Жимсгэнэ, ногоонд ширхэглэг ихээр агуулагддаг – ходоод гэдсэнд агуулагдах хорт хавдартай тэмцэх бактерийг хадгалж үлдэхэд нөлөөлдөг. Үүнээс гадна энэ төрлийн бактериуд нь үрэвсэл дарах, ДНК-ийн молекулыг хамгаалдаг ажээ. Хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх хүчтэй бактери нь брокколи, байцаа, нэрс, бөөрөлзгөнө, улаан лоольд ихээр агуулагддаг.

 

9. Хими цэвэрлэгээ хэрэглэхээс татгалз

Уламжлалт хими цэвэрлэгээнд перхлорэтилен уусгагч бодис ашигладаг. Уг бодис нь элэг болон бөөрний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Энэ химийн бодисоор цэвэрлэсэн хувцас, мөн хуучин тоног төхөөрөмжийн нөхөн сэргээх процесст ашигладаг нь эрүүл мэндэд аюул учруулахад хүргэж байна. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд хувцас худалдан авахдаа шошгийг нь сайтар анхаарч авна уу. Хэрвээ “Р” үсэг бүхий тэмдэглэгээ байвал авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь уг хувцсыг хими цэвэрлэгээнд өгөхөд чухам перхлорэтилен бодис хэрэглэнэ гэж заасан тэмдэглэгээ юм.

Магадгүй та өөрийн гэсэн арга барилтай байж болно? Бидэнтэй өөрийн аргаа сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

42
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. .

  2. Enkhbayar Barkhas

    Enkhbayar Barkhas

    2018/04/26 at 17:57

    Bayarlalaa

  3. Munkhl Mbat

    Munkhl Mbat

    2018/04/26 at 21:35

    Fitriani Ariunaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *