
“Сувдан ээмэгтэй бүсгүй” хэмээх алдартай уран зураг дээрх эмэгтэй танай гэрийн ойролцоо алхаж явах, харь гаригийн хөлөг онгоц амьдардаг хотын чинь дээгүүр нисэх эсвэл байшинд чинь зэрэгцээ ертөнцийн үүд хаалга нээгдэх – эдгээр нь зөвхөн уран зөгнөлт зохиол дээр гардаг зүйл биш – өдөр тутмын амьдралд энэ мэтчилэн гайхалтай зүйлс тусгалын үр дүнд бий болох боломжтой. Гэхдээ та үүнийг мэдээний төгсгөл хэсэг дэх бонус бичлэгээс өөрийн нүдээр үзээрэй.
Тусгал гэдэг зүйл хэрхэн гайхамшгийг бүтээдэг болохыг харуулсан 17 фото зургийг танд сонирхуулж байна. Танд таалагдах нь гарцаагүй биз ээ. Ямар нэгэн зүйлийн тусгал ид шидийг бүтээдэг гэдгийг харуулсан бонус бичлэгийг үзэхээ бүү мартаарай.
1. “ТВ-ийн тусгал манай гэрийн арын хашаанд “Сувдан ээмэгтэй бүсгүй” явж байгаа юм шиг харагдуулж байна.”

2. “Би оффисын гадна талд сандал дээр сууж байхдаа өөрийнхөө тусгалыг цонхонд хараад оффис доторх сандал дээр сууж байгаа юм шиг харагдаж байгааг анзаарлаа.”

3. Энэ цонхонд харагдаж байгаа гэрлийн бүрхүүлийн тусгал харь гаригийн хөлөг онгоц дэлхий дээр ирж байгаа юм шиг санагдуулж байна

4. “Би үүнийг компьютерийн дэлгэцийн зураг юм байна гэж бодтол, үнэндээ буйдангийн тусгал байжээ.”

5. Муур нэгэн зэрэг хайрцагны гадна болон дотор талд байгаа юм шиг харагдаж байна

6. “Миний бүрээний тусгал бяцхан гариг ертөнцийг бий болгожээ.”

7. “Энэ утасны тусгал яг шилээр нэвт харж байгаа юм шиг санагдуулж байна.”

8. “Машины маань дээврийн тусгал гудамжийг үерт автсан юм шиг харагдуулж байна.”

9. “Миний аягатай цай оддоор дүүрчээ. Таазны гэрлийн тусгалд талархъя.”

10. “Масктай нүүрний тусгал нүүр дүүрэн инээмсэглэж байгаа малгай өмссөн царайг бий болгосон байна.”

11. “Камер миний бугуйн цагийн тусгалд фокусаа тааруулжээ.”

12. Чийдэнгийн тусгал миний нүдний шилэнд “Google”-ийн нүдийг бий болгожээ

13. Тусгал харшыг агаарт хөвж буй “сүнс” болгож харагдуулж байна

14. “Бороотой шуургыг орхин явж байна: Цэлмэг тэнгэр урд айсуй, бараан үүлс ард хоцорлоо.”

15. “Би гэрийнхээ хаалгыг гялгар дөрвөлжин цаасаар бүрсэн юм. Тэгтэл одоо яг портал үүссэн юм шиг харагдаж байна.”

16. “Машины цонхон дээрх манай байшингийн тусгал яг үлгэрт гардаг цамхаг шиг харагдаж байна.”

17. Энэ барилга дээрх үүлсийн тусгал яг видео тоглоом шиг пиксел зураглалтай харагдаж байна

Бонус: Энэ аягыг тавган дээр тавьсан нөхцөлд тахианы зураг харагдаж байна
Та урьд өмнө ийм төрлийн гайхалтай тусгалыг харж байсан удаа бий юу? Бид таныг тусгалын ид шидийг харуулсан зургийг сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.








Gan Ba
2020/08/28 at 08:09
9
Batka Bt
2020/08/28 at 22:21
tahia geshh tahi geechee
Бямбажаргал Бибиш
2020/08/29 at 19:07
Wow