140 настай Йемен эрийн эврийг нь авсны дараа удалгүй нас баржээ. Түүнийг чөтгөртэй гэрээ хийсний дараа энэ эвэр ургасан гэж цуу яриа явдаг

6

Өнөөгийн Йеменчүүдийн дунд хамгийн өндөр настан нь гэж тооцогдож байсан Али Антер нь 2023 оны 4–р сард нас баржээ. Түүний толгой дээр ургасан эврийг авснаас хойш хэд хоногийн дараа энэ явдал болсон байна.

dzeninfra.ru

Энэ явдлын дараа янз бүрийн ховж жив тарж, зарим нэг нь Алиг чөтгөртэй гэрээ хийсний дараа энэ эвэр ургасан гэж хүртэл үздэг болжээ.

Арьсан эвэр

Сонирхолтой нь Али Антерийн нас тодорхой биш бөгөөд түүнийг 140 настай тухай ойр тойрныхон болон хэвлэл мэдээллээр ярьснаас өөр батлах зүйл байдаггүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хүний нас нь 110-120-иос илүү гараагүй гэнэ.

Эхнэр нь аль эрт өнгөрсөн учир Али өөрийн нэг охины гэрт амьдарч байсан 2002 оны үеэс тэрхүү эвэр ургаж эхэлсэн байна.

Эмнэлгийн хэлээр үүнийг арьсан эвэр буюу фиброкератом хэмээн нэрлэдэг ба энэ нь нэгэн төрлийн хавдар бөгөөд дан кератин буюу хүний үс, хумсны гол эд эс болох уурагнаас үүсэлтэй зүйл юм. Нас өндөр хүний биеийн бодисын солилцооны хэмнэл алдагдсанаар ийм эвэр ургах тохиолдол цөөнгүй бий.

 

Йемений хамгийн өндөр настан

140 настай, “хоёр эвэрт” хэмээх хочтой энэ эрийг үхсэн тухай мэдээ улс орон даяар тархаж шуугиулсан бөгөөд учир нь Али  “эвэртэй” гэдгээс гадна Йемений хамгийн өндөр настан гэж тооцогдож байсан алдартай хүн байв.

dzeninfra.ru

Али Антер 2009 онд

2000 оны үед түүний толгойд эвэр ургаж эхэлсний дараа дэлхийн хэвлэл мэдээлэл энэ явдлыг анхаарч эхэлсэн байдаг. Үүнээс хойших 20 жилд энэ хүний тухай олон тооны баримтат нэвтрүүлэг хийгдсэн гэдэг.

Энэхүү эвэр чухам ямар нөхцөлд, яаж бий болсон тухай тодорхой мэдээ байдаггүй бөгөөд Али нас өндөр ч эрүүл чийрэг, ямар нэг өвчин хэлдэггүй хүн байсан төдийгүй хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт очиж байснаа ч мартсан хүн байсан билээ.

 

Эврийг авсан нь

Эхлээд тэрхүү эвэр Алид төвөг болдоггүй байжээ. Тэрээр яг л жирийн хүний амьдралаар амьдарч, олон түмний дунд орж өөрийн өвөрмөц эврийг хүн амьтанд харуулахаасаа ичиж зовдоггүй хүн төдийгүй яваандаа чухам энэ эврийн ачаар нутаг орондоо алдаршиж,  олон хүн түүнийг хүндэтгэн хайрладаг байсан юм.

dzeninfra.ru

2007 оноос Алигийн бие бага багаар муудаж эхэллээ. Тэрээр гудамжинд гарах нь улам бүр багасаж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон төдийгүй 2022 онд бүр явж чадахаа больсон байна.

Чухам ямар шалтгаанаар тэрхүү эврийг авах болсон шалтгаан тодорхойгүй ч тэрхүү эвэр нь урган унжсаар бараг аманд нь хүртэл унжих болсноор өдөр тутмын амьдрал, хоол унд идэхэд нь нөлөөлж эхэлснээр ийм шийдвэрт хүрсэн байх гэсэн таамаг бий.

 

Чөтгөртэй хийсэн гэрээ

2023 оны хавар энэ эврийг авах мэс ажиллагааны дараа Алигийн бие огцом муудаж эхэлсэн байна. тэрээр мэс заслаас хойш 3 хоногийн дараа нас барсан ба энэ харамсалтай явдал олон хүний ярианы сэдэв болсон юм.

Зарим хүмүүс эвэр авсан нь буруу гэж үзэж, өөр нэг хэсэг нь нас өндөр хүнд хийсэн мэс заслын дараах арчилгаа сувилгаа, өвчний хүндрэл зэргийн тухай ярьж байсан бол тэдгээрээс тэс ондоо зүйл ярих хүмүүс бас байлаа.

dzeninfra.ru

Али Антер болон эмчлэгч эмч

Аль 2000 оноос Али Антерийн тосгонд уг эрийг “чөтгөртэй гэрээ хийж, хүссэн хугацаагаараа амьдрах эрх авсан” гэдэг яриа явдаг байжээ. Харин чөтгөр ийм эрх өгснийхөө төлөө мань эрийн толгойд эвэр ургуулж тэмдэг тавьсан гэх ба эвэр байгаа цагт Али амьд мэнд байх болно гэсэн ойлголт олон хүнд байсан гэдэг. Магадгүй нас өндөр болж, олон хүний анхааралд байхаас залхсан Али эврээ авахуулж, чөтгөртэй хийсэн гэрээгээ цуцлахаар шийдсэн байж ч болох юм.

Сонирхолтой л таамаг.  Тэр тусмаа энэ эрийн өндөр нас, үхэлд хүргэсэн нөхцөл байдал, Чөтгөртэй хийсэн гэрээ гэсэн хачин сонин деталиуд нийлэхээрээ хүний анхаарал татахгүй байхын аргагүй биз ээ.

240
ГайхмаарГайхмаар
44
ТэнэглэлТэнэглэл
41
Ха ХаХа Ха
38
ХөөрхөнХөөрхөн
37
ГоёГоё
24
ХарамсалтайХарамсалтай
12
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Batsaihan Purevdorj

    Batsaihan Purevdorj

    2023/05/05 at 13:06

    Huuh buyr 140naslasan bol yostoi chutgutei geree hiijdee kkk

  2. Баярбат Батаа

    Баярбат Батаа

    2023/05/05 at 13:22

    Шаана биз

  3. Maya Miigaa

    Maya Miigaa

    2023/05/05 at 14:37

    70 duhuud l chutgurtei geree hiiy da 😜

  4. Pvvjee Pvvjee

    Pvvjee Pvvjee

    2023/05/05 at 14:51

    Ene vni eh n yasn bhnu

  5. 'Цэндээ А.Н

    2023/05/05 at 17:02

    140жил байсан юмыг байлгаж л байхгүй үхэхийн хооронд авж хаяаад алчихсан бхин 😂😂

  6. Нацагдорж Гүнбаяр

    Нацагдорж Гүнбаяр

    2023/05/05 at 17:47

    140 жил ургуулсан юмийг авчихаар гомдож үхэлгүй яадийн😂😂🤦‍♂️

  7. Mgldoor Mng

    Mgldoor Mng

    2023/05/05 at 17:56

    Hool idej bhd 🤮🤮🤮

  8. Nergui Ochirhuyag

    Nergui Ochirhuyag

    2023/05/05 at 18:25

    Ter gereeg ni haanaas oloh be

  9. Баачка Баачка

    Баачка Баачка

    2023/05/05 at 18:51

    hell grandfather ym bishuu izdu

  10. Baguna Batdorj

    Baguna Batdorj

    2023/05/05 at 19:52

    saihan nas

  11. Dambiijantsan Zoljargal

    Dambiijantsan Zoljargal

    2023/05/05 at 20:25

    Tudiii hurtel nasalsan bhad ter ewriig awdag ne yaj bgaan

  12. Guillaume Lecolonel

    Guillaume Lecolonel

    2023/05/05 at 20:45

    Сайн байцгаана уу ноён / хатагтай 2023 оны шинэ ондоо мөнгө хэрэгтэй байгаа бүх хүмүүст янз бүрийн төслөө хэрэгжүүлэх боломж нээгдэж байна.Үнэхээр жилийн 2%-ийн хүүтэй 5,000,000 төгрөгөөс 70,000,000,000 төгрөг хүртэлх зээлийг олгож байна. Та 24 цагийн дотор зээл авах боломжтой. Сонирхож байвал надад хувийн мессежээр (Messenger) бичээрэй баярлалаа

  13. Мянган Баяр

    Мянган Баяр

    2023/05/05 at 20:58

    Чөтгөртэй уулзийдаа гш

  14. Odsuren Batsuren

    Odsuren Batsuren

    2023/05/05 at 21:41

    140naslasan gesen chin erguunuud itgej ch bh shig.iim humuus songuuli ugdug blhoor l uudluhgui bgaa um.

  15. Ganaa Gana

    Ganaa Gana

    2023/05/05 at 21:53

    Huurhiiduu olon Jil iim yum nuurendee teej yawna gdg…buur uruwdchihluu😢

  16. Altanzul Zul

    Altanzul Zul

    2023/05/05 at 22:58

    Ямар улсын хүн юм бол ?

  17. Jargal Norov

    Jargal Norov

    2023/05/06 at 02:33

    Yamar neg yasnii ubchin bhgui yu da

  18. Нурка Э.

    Нурка Э.

    2023/05/06 at 03:45

    Eniig harsna dal zagtnaad baih ym dalawch urgah gj bgm bhda

  19. Ш. Дэнсмаа

    Ш. Дэнсмаа

    2023/05/06 at 05:36

    Өвдөөгүй бол байж л байдаг байждээ.

  20. Hongoroo Otgonbayar

    Hongoroo Otgonbayar

    2023/05/06 at 09:21

    мухар сүсэгээ гэж

  21. Banzarjav Galmandakh

    Banzarjav Galmandakh

    2023/05/06 at 10:20

    Дэлхийн хамгийн өндөр насалсан хүн 120-оос хэтэрч байгаагүй. Сайхан худлаа залж байна. Итгэцгээгээд ч байх шиг.

  22. Энхгэрэл Энкүүш

    Энхгэрэл Энкүүш

    2023/05/06 at 12:13

    Hell boy shig ureed baihgui dee. Neg musun avchihaar 140 nastai hun chin uhehgui yadag yum. Balai hognuud ve.

  23. Delgertuya

    2023/05/06 at 23:10

    Evriig avahgui bol buruu murui urgaj nuurnii zoolon ed esiig gemteej tertee tergui uheh bsn uund emchiin buruu ogt bhguie. Mald bas iim murui urgalt ih bdg tumriin huruuguur huruuduj avdag tehgui bol nud n sohroh chih n gemteh gd l ersdel ih bii.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *