Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил

1

Та үргэлж л өөрийн амжилтын замналыг тэнгэр дэх од руу чиглүүлэн харвасан пуужин шиг байх болно гэж боддог ч нэг л байрандаа байсаар байгаагаа мэдэрдэг үү? Яг л шатахуун нь дууссан машин шиг. Тэгвэл юуны түрүүнд компаниа, хамтран ажиллагсдаа эсвэл даргыгаа буруутгахаасаа өмнө өөрийгөө нэг ажиглаад үзээрэй. Магадгүй таныг амжилтаас хойш татаж байдаг муу зуршлууд танд өөрт чинь байгааг олж харж мэдэх юм шүү.

1. Ганцаардмал байдал

Та хичнээн ганцаараа ажиллахыг илүүд үздэг байсан ч хамтын ажиллагаа бол ажлын байран дахь амжилтын түлхүүр. Ямар ч нөхцөлд бие даан ажиллах чадвартай байна гэдэг үнэлүүштэй давуу тал боловч энэ нь ганц таны зүтгэлээр ажил урагшилна гэсэн үг биш юм. Ямар ч газарт нэг хувь ур чадвар, нэг хувь харилцаа байдгийг сана.

Зуршлыг эвд: Багаар ажиллах сонирхолтой төсөл санаачилж, энэхүү төсөлд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг харуул. Энэ нь таныг ганцаардмал нэгэн биш гэдгийг менежерүүд болон хамтран ажиллагсдад чинь харуулна.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 2

2. Уучлалт хүсэх

Та ажил дээрээ байнга л уучлалт хүсч байдаг юм биш биз? Саяхны нэгэн судалгаагаар Нэгдсэн Вант улсад ганцхан өдөрт уучлаарай гэдэг үг 368 сая удаа хэлэгддэг болохыг тогтоосон. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс олон удаа уучлалт гуйдаг. Жижигхэн зүйл бүр дээр уучлаарай гэж хэлэх нь таныг байнга алдаа хийж байдаг хүн шиг харуулдаг.

Зуршлыг эвд: Та өөрийн алдааны эзэн байх хэрэгтэй. Том алдаан дээр л уучлаарай гэж хэлээд бусад тохиолдолд үгсийн сангаасаа энэ үгийг авч хая.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 1

3. Төсөл бүхэнд оролцох

Та шинэ төслүүдийг тэсгэл алдан хүлээж, шинэ сорилтуудыг хайдаг уу? Ямар ч ажилтны хувьд энэ бол гайхалтай хандлага. Гэхдээ өөртөө хязгаар тогтоож сурах цаг иржээ. Хэрвээ төсөл болгон дээр тиймээ гэж хэлсээр байх юм бол нэг л мэдэхэд та өөрийгөө аз жаргалгүй, шаналсан, хэт ажилд дарагдсан нэгэн болсныг анзаарна.

Зуршлыг эвд: Үгүй гэдэг үг бол хүчирхэг зүйл. Энэ нь таныг ажил хийдэггүй хүн эсвэл сул дорой нэгэн гэж харагдуулахгүй. Өөрийн цаг хугацаа болон боломжинд гамтай хандаж, хэзээ тийм гэж хэлдэг байхаа мэддэг байх хэрэгтэй.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 3

4. Сөрөг байх

Өглөө бүр ажлынхаа хаалгаар орохдоо аадар борооны үүл толгой дээрээ хураан ордог хүнийг урамшуулан дэмжих хүн гэж үгүй.

Зуршлыг эвд: Бодохоос зайлсхийдэг хүнд асуултуудыг өөрөөсөө асуу. Хэрвээ та ажилдаа дургүй бол өөр боломж хайх цаг нь ирсэн гэсэн үг. Та өөрийгөө гадсанд зоогдсон мэтээр мэдэрч, ямар нэгэн шинэ зүйл сурах цаг болсон гэж бодож байгаа бол менежер эсвэл даргатайгаа энэ тухай ярилцаж болно.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 4

5. Үргэлж хийдэг аргаараа юмсыг хийх

Шинэчлэлт бол ямар ч компаний хувьд амьдралын эх булаг. Компаний шинэчлэлтийн хомсдол нь ажилтнуудыг залхааж цаашлаад компаний өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг.

Зуршлыг эвд: Сардаа нэг удаа даргатайгаа хамт суугаад компаниа хэрхэн өсгөж, сайжруулж болох тухай өөрийн саналыг хэлж болно. Таны бүх санал дэмжигдэхгүй байж болох ч та өөрийгөө компаний ирээдүйд санаа тавьдаг нэгэн гэдгээ харуулна.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 5

6. Зохион байгуулалтгүй байх

Жил бүр Америкчууд дунджаар 9 сая цагийг өөр газарт тавьсан юмаа хайхад зарцуулдаг. Ширээн дээрх хог новшин дундаасаа хэрэгтэй зүйлээ хайж олох гэж хамаг цагаа үрдэг байж болохгүй.

Таны амжилтыг хойш нь татаж байдаг 6 муу зуршил 6

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *