Bill Gates-ийн тухай сонирхолтой 10 баримт

0

Олонх хүмүүс Bill Gates-ын тухай дараах 3 зүйлийг л мэддэг. Тэр Америкийн хамгийн баян хүн /одоогоор дэлхийн хамгийн баян хоёр дахь хүн/, тэр бүх цаг үеийн хамгийн шилдэг технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулсан, тэр Bill & Melinda Gates Foundation сангаараа дамжуулан гайхмаар өгөөмөр буяны ажлуудыг зохион байгуулдаг. Гэхдээ энэ удаад бид түүний тухай олон хүний мэдэхгүй байж болох сонирхолтой 10 баримтыг дэлгэж байгаа юм.

Bill Gates-ын тухай сонирхолтой 10 баримт 1

1. Lakeside Prep School сургуульд суралцдаг өсвөр насны залуу хөвгүүн байхдаа Gates General Electric компьютер дээр анхны програмаа бичиж байсан.

2. Gates-ын код бичих хүсэл хандлагыг анзаарсан сургуулийн удирдлагууд түүнд сурагчдын хичээлийн хуваарийг гаргах сургуулийн компьютерын программ бичих боломжийг олгосон.

3. Технологийн бизнес эрхлэгч олонх хүний адилаар Gates коллежоо орхисон.

4. 1977 онд Gates Нью Мексикт баривчлагдаж байсан ба тухайн үед тэрээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барьж, улаан гэрэл асаж байхад хөдөлгөөнд оролцсон байна.

5. Тэрээр 1997 оныг хүртэл суудлын вагоноор зорчдог байсан. Харин одоо тэр хувийн онгоцтой. Gates онгоцоо өөрийн ‘том бардамнал’ гэж нэрлэдэг.

6. Онгоцноос гадна түүний өөр нэгэн том бардамнал нь Leonardo da Vinci-гийн гар бичмэлийн цуглуулга Codex Leicester юм. Тэрээр үүнийг 1994 онд дуудлага худалдаанаас 30,8 сая доллараар худалдан авсан.

7. Хэдий асар их хөрөнгөтэй ч тэрээр хүүхдүүддээ тус бүрд нь 10 сая доллар л өвлүүлнэ гэж хэлсэн.

8. Gates ямар ч гадаад хэл мэддэггүй.

9. Тэрээр хэрвээ Microsoft ажиллаагүй бол тэр гарцаагүй хиймэл оюун ухаан судлаач болох байсан гэж хэлсэн.

10. Түүний дуртай хамтлаг бол Америкийн рок хамтлаг Weezer. Тэр мөн U2-д ч дуртай гэдэг.

 

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *