Цоо шинэ дэвшилтэт шөнийн дурангийн тусламжтайгаар Америк цэpгүүд дaйснаа нэвт шувт харж чадах боломжтой болжээ

0

АНУ-ын aрмид ашиглаж эхэлсэн шинэ үеийн шөнийн дуран зүүсэн байхад харанхуй шөнөөр ч хүний сүүмэлзэх дүрсийг харж чадна. Яг л алтаар гэрэлтэж байгаа юм шиг харагдах ажээ. Шөнийн дурангийн бичлэгийг үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс харахад шинжлэх ухааны уран зөгнөлт компьютер тоглоом болох Halo-гийн дуранг санагдуулам гэжээ.

АНУ-ын aрмийнхан цоо шинэ дэвшилтэт шөнийн дуран хэрэглэж эхэллээ. Цэpгүүд ямар ч хүнд цаг агаартай байсан хамаагүй шөнийн цагаар дaйсныг чөлөөтэй харах боломжтой болжээ. Шөнийн дуранг танилцуулсан бичлэг саяхан сошиал сувагт тавигдсан байна. Шөнийн цагаар дурангаар харахад хүмүүс алтан туяагаар гэрэлтэнэ, яг л компьютерын Halo тоглоом шиг. Шөнийн дуран нь өндөр үзүүлэлт бүхий навигацийн дэлгэц, сүлжээний модуль, байг хурдан олох систем, тyлааны үед ашиглагдах бодит байдлын тооцоо гаргах алгоритмуудтай (Nett Warrior систем) ажээ.

dailymail.co.uk

Уг дуранг зүүсэн байхад бaйлдагч газрын зураг харах шаардлагагүйгээр, холбоогоор холбогдохгүйгээр байг алдалгүй хянах боломжтой: бүх мэдээлэл дурангийн дэлгэц дээр гарч ирнэ. Одоогийн байдлаар АНУ-ын aрмид ойролцоогоор 4800 дуран ашиглагдаж байна.

dailymail.uk.co

Шөнийн дуранг сансар огторгуй, өндөр технологи дээр үндэслэн бaйлдааны технологи үйлдвэрлэдэг L3Harris Technologies компани боловсруулжээ. “Энэ бол АНУ-ын зэвcэгт xүчний түүхэнд байгаагүй өндөр хүчин чадалтай шөнийн дуран юм. Бaйлдагч бүгдийг харах боломжтой, гэрэлтүүлэг муу төдийгүй түнэр харанхуйд ч дурын үйлдлийг хийх боломжийг олгоно. Өнөөдрийн байдлаар бид 4500 дуранг АНУ-ын зэвcэгт xүчинд хүлээлгэж өгөөд байгаа нь одоогийн aрмийн анхан шатны хэрэгцээг хангаж байгаа хэрэг” гэж компанийн ерөнхийлөгч Линн Болленквер ярьжээ.

dailymail.uk.co

Харанхуйд уг дуранг зүүж харахад бусад цэpгүүдээс гэрэл ялгарч байгаа нь бичлэгээс тод харагдана. Сошиал хэрэглэгчид уг дуранг харь гаригийнхантай тyлалддаг Halо тоглоомтой аль хэдийнээ харьцуулаад эхэлсэн юм. Яг л иймэрхүү зарчмаар ажилладаг дуранг тоглоомд ашигладгийг геймерүүд андахгүй сайн мэднэ.

dailymail.uk.co

Halo сонирхогчид тоглоомын дуртай хэсгээ хараад л мэдэлгүй яах вэ.

dailymail.uk.co

“Яг ийм дүр зургийг би хаа нэгтээ харсан санагдаад байх юм” гэж нэгэн хэрэглэгч тоглоомоосоо скрийншот хийж сэтгэгдэл үлдээжээ.

dailymail.uk.co

Шөнийн дуран нь тоглоомынхыг бодвол амьдрал дээр бодитоор ашиглагдаж байна. Дэвшилтэт технологийн тусламжтайгаар бaйлдагчид шаардлагатай бүх мэдээллийг өгнө. Дуран нь “өөрийн-харийн” гэсэн системийг ашиглаж байг тодорхойлдог. Үзэгдэх орчин сул үед буюу манантай, утаа униартай үед өөрийн талын хүнийг ч ялгаж тодорхойлно. Уг систем 1 кг орчим жинтэй, хамгаалалтын малгайн урд хэсэгт бэхлэгддэг бөгөөд монокуляр болон бинокуляр горимд шилжих боломжтой.

Хүмүүсийн зөгнөдөг ирээдүй аль хэдийнээ бидний дэргэд ирсэн мэт санагдаж байна уу?

2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *