Цэргийн хөдөлгөөнт гүрнүүд Трансформерийн бодит ертөнцийг удахгүй бий болгоно гэхэд буруудахгүй биз. Хоромхон хугацаанд эвхэгдэж, дэлгэгдэх эдгээр гүүрнүүд орчин цагийн танкуудад суурилсан байх юм. Ингээд өөрийн зам, гүүрийг тээж буй цэргийн 9 агуу машиныг танилцуулж байна.
1. М60А1 гүүр тавигч машин десантын хуягт
М60А1 хуягт гүүр тавигч машин (ALVB) бол хөдөлгөөнт, хуягласан гүүр тавьдаг машин юм. Дайн байлдааны үед инженерүүдэд зам тавиад байх боломжгүй тул AVLB энэ үүргийг гүйцэтгэж 183 метр гүүрийг тээвэрлэн шаардлагатай газар гүүрийг суурилуулна.
2. EFA буюу Engin de Franchissement de l’Avant
EFA буюу урагш хөтлөх аппарат бол Францын армид ашигладаг гол, ус гатлах зориулалттай гүүр юм. Мөн бярвааз болгон ашигласан ч болно.
Өөрөө хөвөгч энэхүү гүүрийг анхлан Францын цэргийн инженер, генерал Gillois Jean 1955 онд зохион бүтээж 1965 онд Францын армид ашиглах болжээ. Сайжруулж өөрчилсөн загварыг Америк, Англи болон Германы армид ч ашиглаж эхэлсэн байна. Анхны танилцуулгын үеэр гүүрээр 25 тонны даацтай машин механик явж өнгөрч байсан бол өнөөдөр 50 тонны хүнд даацтай машин явж байна. 100 метрийн урттай гүүрийг босгоход 45-65 минут зарцуулна. Уг гүүрээр хүнд даацын машин, зэр зэвсгийг цуваагаар гаргахыг хориглодог байна.
3. Оросын MTU-72 хуягласан гүүр босгогч
1972 онд Зөвлөлтийн армид ашиглаж эхэлсэн MTU-72-ыг том нүх болон ус зогсоож чадахгүй. Байлдааны дунд оврын танк дээр суурилуулсан энэхүү гүүр нь босоо байрлалтай тул дайсны тал холоос мэдэх боломжтой. 18 метрийн урттай гүүрийг 3 минутын дотор байршуулах чадалтай юм.
4. Бөмбөлгөн гүүр
Туулах зам хэтэрхий том бол цэргийнхэн хэрхэн цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх вэ? Мэдээж, хийлсэн бөмбөлөг дээр үргэлжилсэн зам тавих болно. Хөнгөн жингийн явган хүний гүүрний системийг анхлан 2010 онд туршиж үзсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас сүйдсэн гүүрний оронд ашиглаж болох юм.
5. LEGUAN 26M AVLB хуягласан гүүр угсрагч машин
26 метрийн урттай гүүрийг бүрэн автомат удирдлагаар ганцхан оператор 5 минутаас ч бага хугацаанд угсарч суурилуулна. Цөөн тооны нэмэлт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бярвааз болгон ашигласан ч болно.
6. Черчилль гүүр угсрагч
Черчилль банкны нэгэн хувилбар гэж хэлж болох энэхүү гүүр угсрагчийг Эзэн хааны инженерүүд зохион бүтээсэн юм. Холбоотны арми Баруун Европыг туулахад энэхүү 9 метр урттай жижиг гүүрийг гол ус туулахдаа ашиглаж байжээ.
7. WFEL M18 хуурай газрын гүүр
WFEL 2008 онд Азийн Батлан хамгаалах салбарт эргэн ирсэн юм. WFEL-ийн мэргэжлийн баг цэрэг байлдааны тактикын зориулалттай гүүр зайлшгүй шаардлагатай байгааг олж харсан бөгөөд 40 жилийн турш хүлээж байсан хүлээлтийг энэ баг гүйцэлдүүлж өгчээ. Уг компанийн гүүрийг Их Британи, АНУ-ын Батлан хамгаалахын салбарт, түүнчлэн 38 улс орны зэвсэгт хүчинд ашиглаж байна. АНУ-ын арми бусад улс орнуудын зэвсэгт хүчинд ашиглаж сайшаагдсаны дараа ашиглах болжээ.
8. Валентин гүүр угсрагч
Валентин нэртэй гүүр угсрагч танк нь 10 метрийн урттай гүүрийг тээвэрлэж угсрах үүргийг гүйцэтгэнэ. Гүүрний даац нь 30 тонн. Итали, Бирм зэрэг улсуудад хийсэн Британийн цэргийн үйл ажиллагаанд ашиглаж байснаас гадна Зөвлөлт холбоот улс руу 25 нисэх онгоц тээвэрлэхэд ашиглаж байжээ.
9. Газар усны гүүрнээс гадна бярвааз болно
М3 бол хамгийн сүүлийн үеийн газар усны гүүр бөгөөд бярвааз юм. Угсрахад маш хялбар, цаг бага зарцуулахаас гадна манёвр сайтай. Өнөөдрийн байдлаар Герман, Их Британи болон Тайванийн армид ашиглаж байна.
Дизель хөдөлгүүртэй (Евро III стандарт), 2 усны насостой. М3 ус болон хуурай газрын аль алинд тохиромжтой, 24 цэрэг 15 минутын дотор 100 метрийн урттай гүүрийг амархан угсарна. Хөдлөх эд ангийн тусламжтайгаар дайн байлдааны талбарт шилжих хөдөлгөөн хийх бүрэн боломжтой юм.
БОНУС: LEGO тоглоомон гүүр угсрагч
Гүүрийг босгоход 1 минут орчим л болно. Гүүр боссоноос хойш бусад машиныг өнгөрөөхөөр зам тавьж өгнө. Гүүрний нөгөө талд гарч гүүрээ буцаан хураах чадалтай.
Мөнгө олий
2015/09/21 at 18:52
Залуусаа мөнгө олох хялбар арга байна . ТА НАРТ ИНТЕРНЕТ КОМПЮТЕР БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. Гол нь шантрахгүй байх хэрэгтэй шүү. Дэлгэрэнгүйг emoney.blog.mn авна уу баярлалаа,
Зочин
2015/09/21 at 18:54
http//:www.emoney.blog.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/100291/?WPACRandom=1442846084720 © XopoM News
Зочин
2015/09/21 at 23:53
Wifi-iin password herhen oloh ve: http://adf.ly/1NDFN9
Т.Алтансүх Сүхээ
2015/09/22 at 17:34
tmm gedeg guur shuudee
Т.Алтансүх Сүхээ
2015/09/22 at 17:34
tmm gedeg guur shuudee
Т.Алтансүх Сүхээ
2015/09/22 at 17:34
tmm gedeg guur shuudee
Зочин
2022/02/03 at 19:58
М60А1 хуягт гүүр тавигч машин арай 183 метр урт гүүр тавихгүй байлгүйдээ
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/100291/ © XopoM News