Хүүхэлдэйн кино бүтээгчид маш нууцлаг, далд байдлаар бүтээлдээ тусгаж өгсөн 13 зүйл. Үзэгчид түүнийг нь олон жилийн дараа л анзаарч харж чаджээ

1

Хүүхэлдэйн киноны найруулагчид болон зохиолчид жижиг сажиг зүйлд маш их анхаарал хандуулахыг хичээдэг. Тэд аливаа нэг үйл явдал, дүрээр үзэгчдэд нууц илгээмж илгээхийг зорино. Зарим нэг сонирхолтой илгээмжийг зөвхөн насанд хүрэгчид л анзаарч, тэр нь хүүхэлдэйн киног улам сонирхолтой санагдуулж мэдэх юм. Багачууд ч бас хэдэн жилийн дараа өөрийн эрхгүй гайхна: “Багадаа үзэх дуртай хүүхэлдэйн киноны энэ зүйлийг анзааралгүй өнгөрчээ?”.

Бид ч бас өөрсдөдөө энэ асуултыг тавьж үзлээ. Сошиал хэрэглэгчид бидэнд асуултын хариултыг олж өгөхөд тусалсан юм. Хэд хэдэн удаа үзсэн ч огт анзаараагүй нууц зүйлсийг тэд олжээ.

Урсула Ариэлийн нагац эгч буюу Тритонтой цусан холбоотой гэсэн таамаглал байдаг. Тритоныг бага байхад гурван шүдэт өвлөгдөж ирсэн, харин Урсулад – хясаа

© The Little Mermaid / Walt Disney Pictures

Эцэг эх нь Тритоныг усны ертөнц Атлантын эзэн хаан болгон өргөмжилсөн бөгөөд Урсула энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй өширxөж шулaмс болсон гэж үздэг аж.

 

“Soul” хүүхэлдэйн киноны метронд “Brang” гэдэг бичиг харагддаг. Энэ компани нь “Inside Out” хүүхэлдэйн киноны Райлын аавын ажилладаг газар ажээ.

© Soul / Pixar, © Inside Out / Pixar

 

“Coraline” хүүхэлдэйн киноны “Өөр Ээж” үнэндээ аалз болж хувиртлаа юу ч иддэггүй. Аалз болоод харин өт хорхой иднэ.

© Coraline / Laika Entertainment

 

“Raya and the Last Dragon” хүүхэлдэйн кинон дээр “Moana” дээр гардаг тахиаг олж харж болно

© Moana / Walt Disney Pictures, © Raya and the Last Dragon / Walt Disney Pictures

 

“Toy Story 3” хүүхэлдэйн кинонд 237 гэдэг тоо гурван ч удаа үзэгдэнэ. Энэ нь “The Shining” кинонд үзүүлэх хүндэтгэл юм. Найруулагч Ли Анкрич бол Стивен Кингийн үнэнч шүтэн бишрэгч.

© Toy Story 3 / Walt Disney Pictures

 

“Hercules” хүүхэлдэйн киноны нэг хэсэг дээр бүх гарагууд харагддаггүй, энэ нь өөрийн гэсэн логик тайлбартай: тэр үед Грекүүд дөнгөж 6-г нь л мэддэг байжээ.

© Hercules / Walt Disney Pictures

 

“The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Тритон 7 охинтой гэдгийг ойлгоход 10 жил хэрэгтэй байжээ, “долоон далай” гэдэг ойлголт байдгийг би тэр үед огт мэддэггүй байсан.

© The Little Mermaid / Walt Disney Pictures

 

“Finding Nemo” хүүхэлдэйн кинонд Mr. Incredible-ийн тухай комикс уншиж байгааг харж болно, өөрөөр хэлбэл “The Incredibles”–ийн нэгэн гол дүр

© Finding Nemo / Pixar

 

“Frozen” хүүхэлдэйн киноны Ханс айлын хамгийн бага нь, дээрээ 13 ахтай. Сонирхолтой нь, Жером Бонапарт дээрээс 12 ах, эгчтэй байжээ. Хүүхэлдэйн кино бүтээгчид хувцсыг нь хүртэл адилхан хийсэн байна.

© Frozen / Walt Disney Pictures, © François Kinson / Wikimedia

 

“Frozen” хүүхэлдэйн кинонд бас нэгэн сонирхолтой зүйл бий. “Let It Go” дууг дуулж байхдаа хатан хаанд өргөх ёслолоос үлдсэн гурван зүйлээсээ салдаг.

© Frozen / Walt Disney Pictures

Эдгээр нь хязгаарын бэлгэ тэмдэг болж байжээ: бээлий – нууцын бэлгэ тэмдэг, нөмрөг – статус, титэм – хариуцлага.

 

Анхаарал татах жижигхэн зүйл: Рапунзелийн даашинзны уяа эхлээд урдаа байсан юм, энэ нь амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа цамхагт өнгөрөөж байсан тул өөрөө өөрийгөө л хувцаслаж байсантай холбоотой.

© Tangled / Walt Disney Pictures

Харин киноны төгсгөлд даашинзны уяа Рапунзелийн ард гарсан байна, корсеттойгоо өөрөө зууралдах хэрэггүй болжээ.

 

“The Emperor’s New Groove” хүүхэлдэйн киноны Кускод тоглоомон лам гөрөөс, тоть, халим байдаг. Том болоод эдгээр амьтдад өөрөө хувирдгийг санаж байна уу?

© The Emperor’s New Groove / Walt Disney Pictures

 

Симба чигчий хуруугаа гозойлгож байгаад авгалдай иддэг дээ, энэ нь түүнийг ихэс дээдсийн язгууртай гэдгийг баталж байгаа юм.

© The Lion King / Walt Disney Pictures

Хүүхэлдэйн кинонд нуугдсан байсан нууц зүйлсийг та анзаарч байсан уу?

58
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *