Facebook группууд дээр бараа зарахад зориулсан тусгай товчлуур гаргажээ

0

Facebook компани өнгөрсөн жилээс хойш хэрэглэгчдэд группууд дотор худалдаа хийх явдлыг хялбар болгох тал дээр чимээгүйхэн ажиллаж байсан. Харин өчигдөр тус компани уг шинэ хэрэгслээ хэрэглээнд гарахад бэлэн болсныг зарласан байна. Групп доторх post товчлуурт нэмэгдсэн шинэ онцлог нь Sell нэртэй товчлуур аж. Энэхүү товчлуурыг ашигласнаар хэрэглэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, эд юмсаа шууд түгээх боломжтой юм байна.

Facebook группууд дээр бараа зарахад зориулсан тусгай товчлуур гаргажээ 1

Sell товчлуурыг дарснаар юуг, ямар үнээр худалдаалах, хаанаас олж авах эсвэл хүргэлт бий эсэх талаар бичих тусгай талбар гарч ирэх ажээ. Худалдаа хийж буй хэрэглэгчдийн хувьд өөрийн бараа бүтээгдэхүүн, зарж байгаа зүйлсээ ‘боломжтой’ эсвэл ‘зарагдсан’ хэмээн тэмдэглэх боломжтой юм байна.

Facebook группууд түгээмэл болсноор сүүлийн жилүүдэд юмс худалдан авах, зарах ердийн худалдааны газар болсон. Шинэ Зеландад гэхэд их сургуулийн оюутнуудын худалдааны групп нь 23,000 гаруй гишүүнтэй болсон бол Бразилд багаж хэрэгслийн худалдааны 34,000 гишүүнтэй групп бий болжээ.

Facebook группууд дээр бүтээгдэхүүнээ зарахад тань туслах шинэ tools гаргажээ 1

Facebook-ын зүгээс энэ онцлогуудыг дараагийн саруудад ашиглалтанд оруулна гэж мэдэгдсэн боловч группуудын администраторуудын хувьд хэрэглэх боломжтой болчихоод байгаа юм байна. Хэрвээ та ямар нэг группын админ бол энд дарж өөрийн хүсэлтээ илгээж шинэ Sell товчлуурыг ашиглаж болох боломжтой юм байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *