Ямар ч мультивитаминыг бүрэн орлож чадах 25 хүнсний бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг юу давж гарч чадахгүй

3

Нэг ширхэг мультивитамин нь олон төрлийн микро элемент өөртөө агуулдаг гэж үздэг. Гэхдээ Annals of Internal Medicine-д хэвлэгдсэн шинэ судалгааны тайланд дурдсанаар бол мультивитамин нь хавдар, зүрх-судасны өвчлөл болон насны өөрчлөлттэй холбоотой тархины өвчлөлд ямар ч үр дүнгүй ажээ.

Өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодис болон шим тэжээлтэй бодисуудыг хэрхэн олж авах вэ? Хариулт нь маш энгийн: байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн ямар ч эм тариаг бүрэн орлож чадна.

Тэд юу агуулж байгааг хамтдаа сонирхоцгооё:

1mhealthtips.com

1. Бүйлсэн самар

Уураг, Е амин дэм, ашигтай тос, магни, кали, марганец, зэс.

2. Авокадо

Ашигтай тос, Е амин дэм, зэс, кали, марганец.

3. Гадил

Кали, В амин дэм, хром.

4. Брокколи

В амин дэм, А амин дэм, кальци (ялангуяа ишинд нь), С амин дэм (чанасанд нь), кали

5. Хар шош

Уураг, В амин дэм, марганец, кальци.

6. Гурвалжин будааны гурил

Магни, В амин дэм, хром, марганец, селен.

7. Бразил самар

Магни, уураг, селен.

8. Зөгийн сүүнцэр

Е амин дэм, В амин дэм, хром.

9. Лууван, хулуу, чихэрлэг төмс

Кали, А амин дэм.

10. Цэцэгт байцаа

С амин дэм (чанасан нь).

11. Хатаасан хасарваань

Кальци.

12. Бор болон улаан замаг

В амин дэм, А амин дэм, Е амин дэм, С амин дэм, төмөр, кальци, цинк, магни, кали, марганец, зэс, йод.

13. Ногоон вандуй

Уураг, В амин дэм, марганец, кальци.

14. Шош

Кальци, уураг, марганец, төмөр.

15. Сэвэг зарам

Зэс, төмөр, марганец.

16. Түүхий зөгийн бал

Микро элементүүд, зэс.

17. Түүхий бууцай

В амин дэм, А амин дэм, төмөр, кальци, цинк, кали, зэс, магни.

18. Ромен салатны навч

С амин дэм, магни, зэс, хром.

19. Хулд загасны мах

D амин дэм, В3 болон В12 амин дэмүүд, уураг, ашигтай тос, хром, кальци, селен.

20. Бөөрөлзгөнө

Йод, С амин дэм, хром.

21. Наранцэцгийн үр

D амин дэм, В амин дэм, зэс, Е амин дэм, марганец.

22. Яншуй

В амин дэм, А амин дэм, төмөр, С амин дэм, зэс, кали, йод.

23. Хулууны үр

Магни, төмөр, зэс, цинк, марганец.

24. Хушга

Уураг, ашигтай тос, зэс.

25. Киноа

Магни, уураг.

Та мультивитамин хэрэглэдэг үү? Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдээс чухам алийг нь түлхүү хэрэглэж байна?

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anujin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *