Үргэлж мөнгөтэй байхад туслах 17 хэрэгтэй зөвлөгөө

8

1. Эксперт бай

Экспертүүдэд итгэдэг. Экспертүүдийг үнэлдэг. Экспертүүдийг олдог. Эксперт байна гэдэг нь ямар нэг докторын зэрэг хамгаалсан байх биш харин тухайн зүйлийнхээ тухай бусдаас арай илүү мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Мөн үүнийг ил гаргаж чаддаг байх чанар бас орно.

2. Үргэлж зарж бай

Бидний хувьд цаг бол мөнгө. Хэрвээ энэ нь мөнгө авчрахгүй (эсвэл түүнтэй дүйцэх ашиг) бол цагаа дэмий үрлээ гэсэн үг. Тиймээс та өдөр болгон ямар нэг юм зарж бай. Хамгийн жижиг зүйл байсан ч хамаагүй. Хоолны талаарх зөвлөгөө, хажуугийн компани, төрийн байгууллагын танихгүй ажилтанд үзэг зарах гэх мэт. Гол нь зарах арга чаргаа сайжруулж байх хэрэгтэй.

3. Эвгүй, тухгүй бай

Та хэдий чинээ хүнд эвтэй байх болно таныг төдий чинээ ашиглах билээ. Ийм байдлаар та пивонд 10 удаа явах ба хөршүүдтэй ярилцаж, шал угаан, компьютер форматлах болно. Бусдын юмыг шүү дээ. Таны энэ сайн үйлийг тооцно гэж бүү горьд. Дахиад дахиад гэж ахисаар байх болно. Харин та энэ бүхэнд өөрийн цагийг, шинэ боломжоо алдсаар байх билээ.

4. Ихийг амла

Та чадахгүй байлаа ч үүнийг чинь тал үнээр нь хийгээд өгөх хүн заавал олдоно. Одоогоор миний хувьд энэ нь 30% байгаа боловч зорилго маань 10%.

5. Байдлыг хяна

Цаг үеийн байдлаар бүү шалтаг хий. Өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээ. Хүн үүнийг тань үнэлж таныг найдвартай хүн гэж итгэх болно.

6. Өөрийгөө хэн болохыг мэд

Та юу сонирхдог, юугаар ажлаа хийдэг, юунд зорьдог вэ? Эдгээрийг яг таг мэдэж ав. Үүнийхээ дагуу нэрийн хуудсаа хий.

7. Хүнтэй танилц

Өдөр болгон шинэ хүнтэй танилцаж бай. Гудамж, үзэсгэлэн, ажил, интернетээр ч гэсэн. Бүгдэд нэрийн хуудсаа өг. Энэ нь бараг 5- 10 жилийн дараа хүртэл үр дүнгээ өгч байсан тохиолдол бий.

8. Танилаа ашигла

Танилуудаа хооронд нь танилцуул. Тэд хэн хэндээ ямар нөхцөлд хэрэгтэй байхыг нь зааж өг.

9. Өөрийн салбарын шинэ бүхнийг олж мэд

Олон нийтийн мэдээллийг тооцохгүй шүү. Ямар нэг онцгой зүйл болбол та тэртэй тэргүй мэдэх болно.

10. Хүн үргэлж ямар нэг зүйл худалдаж авдаг

Үүнийг байнга бодож бай. Хүмүүс харин тэрхүү “ямар нэг” зүйлээ таниас худалдаж авч байхаар болго.

11. Үнээ нэм

Үйлчлүүлэгчээ бүү бод. (тэд таныг бодно гэж үгүй) Үнээ нэм. Хэрвээ бараа тань онцгой бол 3 дахин үнээ нэм. Миний эрхэлдэг бизнест би ийм замаар 3 дахин их худалдаа хийсэн билээ. Өөрөөр хэлбэл орлого маань 9 дахин өссөн гэсэн үг. Өөр ямар нэг маркетингийн үйл ажиллагаа явуулаагүй юм шүү.

12. Стереотип сэтгэлгээг ашигла

Хүн стереотип хандлагад  илүү итгэдэг. Жишээ нь сайн костюмтай хүн спортын хувцастай хүнээс илүү сайн бараа зардаг билээ. Таны зорилтот бүлгийн стереотип сэтгэлгээг олж ашигла.

13. Цагтаа хийх нь хоёр удаа зөв хийснээс илүү ач холбогдолтой

Миний нэгэн таньдаг бүсгүй ингэж хэлж билээ: янз бүрийн худлаа шалтаг олох гэж зовж байснаас шууд л зөвшөөрсөн нь дээр. Өөрөөр хэлбэл хийгээд харамсах нь хийлгүй харамсаж суухаас дээр гэсэн үг. Үүнийг хүн болгон шахам мэддэг боловч хэрэгжүүлдэг хүн тун цөөн.

14. Хүслээ ханга

Таны зорилтот бүлэг юу хүсэж байна түүнийг нь зар. Энэ нь тэдэнд хор болж байгааг (ихэнхдээ л ийм байдаг) мэдэх ч тэдний хүссэнээр бараагаа “боож багла”. Дотор нь тэр хүсэж байгаа зүйлийг нь хий.

15. Жижиг сюрприз бэлд

Танд хэрэгтэй, сонирхолтой хүнд жижиг мэндчилгээ, ”сюрприз” явуулж бай. Тэдэнд таны үзүүлж чадах тус хэрэгтэй болох үед таныг эргэн санах болно. (харин таны өрсөлдөгчийг таг мартах билээ)

16. Үргэлж хэрэгтэйгээс хоёр дахин илүүг гуйж бай

Өгвөл сайн л байна. (10-аас 6-д нь ингэдэг) Үгүйдээ л 20%-ийн хөнгөлөлт хийж болох юм.

17. Энд бичсэн зөвлөгөөний аль нь ч худал байж болно

Таны зорилго бол өөрийн арга барилаа олох. Зөвхөн та л өөрийн амжилтад хүрэх стратегийг мэдэх билээ. Хэрвээ та өөрийн амжилттай байсан үеэ шинжилж зүй тогтол олж чадвал (гол нь өөрийн зарчмаа баримтлан) та улам их амжилтад хүрэх болно.

36
ТэнэглэлТэнэглэл
28
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
19
ХарамсалтайХарамсалтай
15
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *