
Амьдрал бол туршлага. Бидний өдөр тутмын амьдрал туршлага болон мэдлэг дээр оршин тогтнож байдаг. Эхний удаад мэдэхгүй байсан зүйлээ өөрийн биеэр туулсны дараа эсвэл хэн нэгнээс харж, сонсож, мэдэж авснаар мэдэж авдаг. Энэ нь амьдралыг туулах туршлага болдог. Доорх зөвлөгөөнүүдийг мэдэж байх нь хэнд ч илүүдэхгүй бөгөөд мэдэхгүй нэгний хувьд хожмын нэг өдөр хэрэг болох үр ашигтай зөвлөгөөнүүд юм.
1. Цөөн удаагийн хэрэглээний өлгүүрийн хавчаар
2. Түгжээ нь эвдэрсэн цахилгаан товч
3. Хөлдөөсөн усан үзмээр цагаан дарсыг хөргө
4. Жижиг богино долгионы зууханд хоёр аяга багтаах
5. Хүүхдийн орыг хичээлийн ширээ, багачуудын уран бүтээлийн талбар болго
6. Навч үлээгчиндээ хуванцар хоолой залгаад дээвэр дээрх навчийг шатгүйгээр цэвэрлэ.
7. Зайрмагтай хавчуурга хийх хялбар арга
8. Бохирдож бөглөрсөн тосгуурт тал аяга сода, 1 аяга цагаан цуу хий. Хөөсрөөд дуусахад тосгуур цэвэрхэн бас бөглөрөөгүй болсон байх болно.
9. Ямар нэгэн зүйлийг хана таазанд өлгөх бол тухайн зүйлийнхээ ар талын зургийн хуулбарыг ашигла. Яг зөв газраа цоолж чадна.
10. Теннисний бөмбөгний ашигтай хэрэглээ
11. Үнэр орсон гутал, дасгалын хувцас хэрэглэлийн цүнхэнд ууттай хуурай цай хийчих. Үнэрийг шингээнэ.
12. Ширээн дээрх цэнхэр балыг чинь хэн нэгэн байнга авчихаад байна уу? Тэгвэл улаан балны гэрэнд цэнхэр балаа хийчих. Хэн ч улаан балыг авдаггүй.
13. Гар утасныхаа тохиргоог airplane mode дээр тавьчихвал хоёр дахин хурдан цэнэглэж болно
14. Хогийн савныхаа ёроолд хуучин сонин дэвсвэл хүнсний бүтээгдэхүүний шингэнийг шингээчихдэг.
15. Богино долгионы зууханд хоол халаахдаа голд нь бага зэрэг хонхойлгож, нүх гаргавал хоол жигд халдаг.
16. Манго жимсийг хальслахад шилэн аяга ашигла.
17. Шилтэй шар айргаа нойтон салфеткаар ороогоод хөлдөөгчинд хийвэл 2-хон минутын дотор хөрнө.
18. Хадаас хадахдаа хувцасны хавчаар ашигла.
19. Хатуу хуванцар савлагааг лааз онгойлгогчоор онгойлго.
20. Богино долгионы зууханд пиццагаа халаахдаа аягатай ус хажууд нь тавьбал зах нь зажлууртай болохгүй.
21. Ууттай попкорныг богино долгионы зууханд буудуулсныхаа дараа амсарт нь задраагүй попкорны үрнүүд багтах хэмжээний жижигхэн нүх гаргаад аяган дээр сэгсэр.
22. Гэмтэж халцарсан модон тавилгыг хушгаар үр.
23. Гар чийдэнгээ зурагт харуулсан шиг цагаан өнгөтэй хуванцар саванд наалдуулан бэхэлвэл илүү тод гэрэл үүсгэж, майхан эсвэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлнэ.
24. Түлхүүрийн оосрондоо ямар нэгэн зүйл нэмэх бол үдээс салгагчийг ашигла.
25. Жүрж хальслах хялбар арга
26. Хүйтэн жин тавихад нэвт норгож хөлдөөсөн хөвсгөрийг ашигла. Гэхдээ түүнийгээ амыг нь чимхэж цоожилдог гялгар уутанд хийчихвэл мөс нь хайлсан ч ус гоожихгүй.
27. Хятад хоолны сав нь таваг болох зориулалттай байдаг.
28. Сахлын хутгыг хуучин жинсэнд үрвэл ирлэгдэж, ашиглах хугацаа нь уртасдаг.
29. Биеийн тос, шампуний савыг түлхүүр, гар утас зэргийн сав болгон ашиглаж болно.
30. Үрчгэр цамцыг хэдэн ширхэг мөсний ширхэгтэй хамт хатаагчинд 5 минут байлгахад үрчгэр нь арилна.
31. Үрлэн улаан лоолийг хуваах гайхалтай арга.
32. Буцалж байгаа шингэнтэй савны дээр модон халбага тавьчихвал хөөс нь дэвэрдэггүй.
33. Нэг удаагийн аяганы таг нь хос зориулалттай. Түүнийг суурь болгож болдог.
34. Гадил жимсний үзүүрийг чимхээд нээхэд хялбар.
35. Өндөг чанах усандаа халбага сода хийвэл хальс нь хялбархан арилдаг.
36. Эсвэл чанасан өндөгнийхөө нарийн үзүүрт жижиг нүх, ёроолд нь арай том нүх гаргаад жижиг нүхийг амандаа тааруулан барьж хүчтэй үлээхэд өндөг гарч ирдэг.
37. Хувцсаа эвхэж хийхдээ шургуулганд босоо хэлбэрээр хийвэл бага зай эзэлдэг.
38. Олонх зочид буудлын зурагтны ар талд ухаалаг гар утас цэнэглэх USB оролт байдаг.
39. Богино ханцуйтай цамцыг эвхэх хялбар арга
40. Өндөгний шарыг хуванцар сав ашиглан салга.
41. Нэг ээлжийн солих хувцсыг авсаархан байдлаар баглах
42. Гарын доорх материалаар iPhone гар утасны чанга яригч-суурь хийх
43. Тарвасыг завьжаа завааруулахгүйгээр идэх
44. АА батерейны оронд ААА батерейг хэрэглэх арга. Бөөрөнхийлсэн тугалган цаасыг жийрэглэн хэрэглэх энэ аргын үед АА батерей шиг удаан ашиглах боломжгүй ч хэсэг хугацаанд аргалчихаж дөнгөнө.
45. Хэрвээ хэн нэгэн цахилгаан шатны бүх товчлуурыг дарж даажигнасан байвал та бүх давхарт зогсохыг нь хүлээхийн оронд дахин нэг удаа бүх товчлууруудыг дарчих.
46. Зар сурталчилгаанд сатаарахгүйгээр тоглох. Гар утасныхаа тохиргоог airplane mode дээр нь тавьчихвал ямар ч зар сурталчилгаа таныг залхаахгүй.








Зочин
2014/07/28 at 14:51
talarhlaa
Зочин
2014/07/28 at 20:13
ienh ni russian crazy hucker iin bichlegiin heseg bna