Тансаг зэрэглэлийн Баленсиага бренд хуучирч муудан, урагдаж элэгдсэн мэт загвартай кетийг 1850 ам.доллараар зарж эхэлжээ

0

Баленсиага бренд ихэнх хүмүүсийн хувьд олон нийтийн газар өмсөхөөс зүрхшээх хэмжээний элэгдэлтэй мэт харагдах шинэ загварын пүүзнүүдээ танилцуулжээ.

Зарим тохиолдолд зоримог шийдэлтэй загварын бүтээгдэхүүнүүд амжилт олох явдал гардаг ч загвар зохион бүтээгчдийн хувьд энэ удаагийн загвар хэтэрхий эрсдэл өндөртэй шийдэл болон гарч буй нь мэдээж. Тус брендийн хувьд машины шалавч мэт харагдах банзал, элэгдэж цоорсон мэт загвартай боловч 1450 ам.долларын үнэтэй цамц гэх мэт хачирхалтай шийдлүүдээрээ алдартай. Тэгвэл энэ удаад тэд хуучирсан мэт загвартай цамцтайгаа хослуулан өмсөж болохуйц элэгдсэн мэт харагдах пүүз үйлдвэрлэж эхэлжээ.

Баленсиага Парис загварын пүүз болон кет нь 625 ам.долларын үнэтэй худалдаалагдах бөгөөд элэгдэл, гэмтлийн түвшин нэмэгдэх тусам үнэ өссөөр 1850 ам.доллар хүртэл үнэ хэлбэлзэх ажээ. Сурталчилгааны зурагнууд цахим орчинд тарсны дараа хүмүүс “Converse” брендийн кетийг хэн нэгэн аваад хэдэн жилийн турш өдөр бүр өмсөж байгаад дээр нь Баленсиага гэж нэр биччихсэн юм шиг харагдаж буй энэ кетний төлөө яагаад $1850 төлөх ёстой талаар ойлгохгүй байгаагаа бичицгээж байгаа бол нөгөө хэсэг хүмүүс тус бренд хэрэглэгчдээрээ даажигнаж байна хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

Нийтлэлч Брендан Данн тус коллекцийн тухайд “Хэрэв та зүлэг тэгшлэгч доогуур орчихсон юм шиг энэ кетийг авахын тулд $1850 зарцуулсан бол үүний чухам юу нь тийм сонирхол татам буйг тайлбарлаад өгнө үү” хэмээн бичжээ.

Ердөө 100 хос худалдаанд гарах уг коллекц асар их сөрөг шүүмж хүлээн авч байгаа ч тус брендийн хувьд маркетингийн зорилгоо бүрэн биелүүлээд буйг мөн дурдах хэрэгтэй болов уу.

33
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ман Сөнөтүгэй

    Ман Сөнөтүгэй

    2022/05/18 at 11:23

    Энийг өмсөж үзээд үхэх юмсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *