Цємийн дaйн болж галав юүлж, дэлхий сөнөсөн ч бүхнийг үл ажран амьд үлдэж чадах 6 амьд биет

1

Дэлхий сүйрвэл бидний мэдэх ертөнц мөхөлд хүрнэ, харин эдгээр амьтад юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн амьдарсаар л байх ажээ. Далайн гүн ёроол, Сибирийн хүйтэн оргилуудаас биднийг хэрхэн мөхөж байгааг тэд ажиглан суух байх. Цаг нь ирвэл дэлхийг эзлэх тухай ч мөрөөдөх юм бил үү?

Зөөлөн явдалт/Tardigrades

dzeninfra.ru

Энэ микро биет амьтан уртаараа 1 миллиметр гарантай. Ой мод, тал газар, далай болон голын усанд гээд манай гарагийн өнцөг булан бүрд таарна. Өчүүхэн жижигхэн биетэй ч гэлээ хоол боловсруулах, харах, мэдрэлийн болон бэлэг эрxтэнтэй тул эрxтэн бүтэн амьтанд тооцогддог. Зөөлөн явдалт усны замгийн шингэн шүүс, хөвд, өт зэргээр хооллодог бөгөөд өөрөө хачиг, зарим нэг төрлийн хорхой шавжны хоол болно. Зөөлөн явдалт нь нэг удаадаа 30 хүртэл тооны өндөг гаргана, идэвхтэй амьдралтай байхдаа 2 хүртэл жил насалдаг амьтан.

Зөөлөн явдалтын амьд үлдэх чадвар нь түүний анабиоз байдалд ордогтой холбоотой. Амьдрахад тааламжгүй нөхцөл байдал үүсэхэд эд эрxтнээ хумин унтаа байдалд шилжин ордог байна. Энэ байдлаар 20 хэмийн хүйтэнд 30 жилийг өнгөрүүлэх чадалтай, усанд бүтэн цаг буцална, 570,000 бээрийн радиац болон 6000 хүртэл атмосферийн даралтыг “шингээнэ”.

Туршилт хийх зорилгоор хэд хэдэн зөөлөн явдалтыг задгай сансарт тавьжээ. 10 хоногийн дараа амьтдын 12 хувь нь амьд байв. Амьд байхаар барахгүй бүр үржсэн байжээ.

 

Антарктикийн криль

dzeninfra.ru

Хавч хэлбэртэй энэ өчүүхэн амьтнаар халим, сэлүүр хөлтөн, шувуу болон олон төрлийн загас хооллодог. Энэ амьтан дэлхийн хүйтрэлд амьд гарч чадна, жишээ нь, удаан үргэлжлэх цємийн өвлийн нөхцөлд.

Криль нь мөсөн доогуурх амьдралтай болохоор л тэр. Уг амьтны үндсэн хоол нь фитопланктон. Мөн каннибализмын ч шинж тэмдэг бий. Өөрт дутагдсан шим тэжээлийг авахын тулд өндөг, авгалдай мөн өөрийн төрлийн жижиг амьтнаар хооллодог. Үүгээр зогсохгүй, криль нь дэлхий дээрх хамгийн их тоотой амьд биетэд тооцогддог ажээ, тэдний нийт биомасс 125-750 сая тонн хүрнэ. Уг амьтан нь ямар ч сүйрлийг давж гарах чадалтай хэмээгддэг, бие биенээрээ хооллож сайн сайхан цагтай учрах хувьтай амьтан гэж хэлж болох юм.

 

Помпейн хорхой

dzeninfra.ru

Дэлхийн сүйрлийг анзаарах ч үгүй өнгөрөх амьтан. Учир нь далайн хамгийн гүнд амьдардаг, мөн халуун рашаан, булаг орчимд.

Үүнээс илүү хүнд нөхцөл гэж байхгүй болов уу. Хорхой нь 600 хүртэл атмосферын даралтад тэсвэртэйгээс гадна +60 хэмийн усыг давж гарна. Гэхдээ уг амьтныг лабораторийн нөхцөлд турших боломжгүй. Учир нь гадагшаа ил гарангуут л амархан үxдэг ажээ.

 

Гриллоблаттид

dzeninfra.ru

Жоом төрөлд багтах далавчгүй хорхой. Дэлхийн хойд хэсэгт тархан амьдардаг учраас хүйтэнд тэсвэртэй.

Хэдэн зуун сая жилийн турш дэлхийн бүх сүйрэл, цаг уурын өөрчлөлтүүдийг давж гарсан гриллоблатт мөсөн уул, агуй орчим амьдардаг ажээ. Ямар нэгэн ид шидийн аргаар тэд хоолоо олж идээд байдаг – ургамал, үxсэн амьтан зэргээр хооллож хүйтэн өвлийг даван гардаг байна.

 

Фундулюс загас

dzeninfra.ru

Энэ бяцхан загасны амжилтын нууц нь өөрийн эрүүл мэнддээ хор хохирол учруулахгүйгээр давстай усыг цэнгэгээр сольж чадна, ямар ч химийн бохирдолтой усанд амьдарч чадна, бас усны 6-аас 35 хэмийн өөрчлөлтийг ажрахгүй сэлнэ.

Өөрийн авхаалж самбааныхаа ачаар сансарт ниссэн анхны загас юм. Сансарын нөхцөлд ч амархан дасан зохицжээ, мэдээж өөрийн аквариумдаа.

 

Нvцгэн сохор номин

dzeninfra.ru

Газар дор амьдардаг мэрэгч хэмийн ч тэр, химийн ч тэр түлэгдэлтэд тэсвэртэй. Хүйтэн цустай уг амьтан нүүрс хүчлийн өндөр агууламжид хордоггүй бөгөөд хавдраар өвчилдөггүй супер амьд биет юм.

Нvцгэн сохор номин – хөxтөн амьтан, тийм учраас өөрийн төрөлдөө биеийн бүтэц талаасаа маш нарийнд тооцогддог. Нийгмийн зохион байгуулалт өндөртэй ба мэрэгч 30 хүртэл жил наслах чадвартай – ийм өчүүхэн амьтанд бүхэл бүтэн зуун л гэсэн үг төдийгүй өөрийн төрөлдөө хамгийн өндөр насалдаг амьтанд тооцогдоно.

Нvцгэн сохор номины бодисын солилцоо маш удаан явагддаг нь давуу тал болжээ. Үүнээс гадна хоол хүнсээ ихээр нь нөөцлөх дуртай. 300 хүртэл амьтан нэг дор сүрэглэж амьдардаг. Энэ амьтан нь ургамал, үндсээр хооллох тул дэлхийн сүйрсэн тохиолдолд үнэндээ он удаан жил амьдарч чадахгүй ажээ.

97
ГайхмаарГайхмаар
19
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
7
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *