Эдгээр 3 алхам таныг гэр бүл, гэрлэлтээс яг юу хүсч байгааг тодорхойлох болно

0

Ихэнх хүмүүс гэр бүл, гэрлэлтээс юу хүсээд байгаагаа ойлгодоггүй. Мэдээж хамгийн түрүүнд хайр дурлал, секс, сэтгэл санааны дотносол гэж орж ирнэ. Энэ бол ерөнхий л ойлголт. Сэтгэл судлаач Эли Финкель өөрийнхөө хүслийг хэрхэн ойлгох талаар зөвлөгөө өгч байна.

1. Өөрийн зорилго, хэрэгцээг бод

Хэрэгцээгээ гурван хэсэгт хувааж болно:

  1. Хайртай хүнийхээ тусламжтайгаар л сэтгэл ханамж авах зүйл
  2. Хайртай хүнийхээ эсвэл ойр дотны хүнийхээ тусламжтайгаар авч болох зүйл
  3. Хайртай хүнийхээ, ойр дотны хүнийхээ эсвэл бие даан авч болох зүйл

Жишээ нь, зөвхөн гэр бүлийн харилцаанаас авах зүйлд гэр бүлийн дулаан уур амьсгал, хүүхдүүдээ хамтран хүмүүжүүлэх, сексийн эрүүл харилцаа байна. Хоёр дахь төрөлд, хүнд хэцүү үед сэтгэл санааны дэмжлэг авах, баяр хөөртэй мөчөө хуваалцах, улс төрөөр маргалдах, соёл урлагийн арга хэмжээнд оролцох байж болно. Гурав дахь – бясалгал хийж сурах, ажлын урт хугацааны төлөвлөгөө гаргах, эелдэг болох, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх зэрэг хамаарна.

Өөрийн зорилгоо тодорхойлохдоо амьдралын бусад хүчин зүйлсийг авч үзэх нь чухал: хүмүүсийн харилцаа, ажил төрөл, эрүүл мэнд, санхүү, амралт, сэтгэл санаа, үүсэл гарал, хүүхдийн хүмүүжил.

 

2. Өөрийн эх үүсвэр, чадвараа үнэл

Гэр бүл таны ямар хэрэгцээг хангаж чадахгүй байгааг тодорхойлох эсвэл хайртай хүнээсээ хэтэрхий их хичээл зүтгэл шаардаж байгааг анхаараарай. Ингээд энэ хэрэгцээг өөр бусад ойр дотны хүний тусламжтайгаар эсвэл өөрөө бие даан хангаж чадах эсэхийг бодоорой.

Жишээ нь, ажил дээр болсон үйл явдлыг гэр бүлийнхээ хүнд ярихад таагүй хүлээж аваад байвал найздаа ажлынхаа талаар ярьж болно. Эсвэл таны хэт халамж нь хайртай хүнийг тань залхаагаад байвал дэмжлэг хэрэгтэй бусад хүмүүс эрч хүчээ зориулаарай.

Нэг хүн таны хэрэгцээг хангаж чадахгүйг бодолцоорой.

Тэгээд ч таны хайртай хүн байнга хажууд тань байх боломжгүй. Томилолтоор явна, өвдөнө, толгойд нь ажил эргэлдэнэ. Тиймээс бүх зүйлийг зөвхөн хайртай хүндээ найдаад даатгах хэрэггүй.

 

3. Өөрийн хэрэгцээг хангах төлөвлөгөө зохио

Таны болон хайртай хүний тань хичээл зүтгэл таны хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэхийг үнэлж үзээрэй. Хэрвээ тийм бол хэдий хэр хүч, цаг зарцуулахыг тодорхойл.

Зорилгодоо хүрэхэд хэтэрхий их хүч шаардаж байвал эргэж харахаас өөр аргагүйд хүрнэ. Жишээ нь, хайртай хосуудын хооронд хайр байхгүйгээс бус харин асуудлыг өөр өөр өнцгөөс харж байгаа учраас үл ойлголцол гарч байж болно (нэг нь хашхираад нөгөө нь дуугаа хураана), магадгүй зорилгоосоо татгалзахаас өөр эрхгүй болохыг үгүйсгэхгүй. Юуны түрүүнд өөр дээрээ ажиллаарай: үл ойлголцлоос зайлсхий, уур хилэнгээ зөв илэрхийлэхийг хичээ.

Гэр бүлээс авах хэрэгцээгээ зөв дүгнэж тодорхойлсноор гэр бүлийн зөв харилцааг тогтоож чадна.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *