Ухаалаг гар утас болон шинэ гар утасны ажиллах хүч [инфографик]

0

Ухаалаг гар утас болон шинэ гар утасны ажиллах хүч [инфографик]


2011 оныг гар утасны эрин гэж олон хүн үзэж байгаа. “Үргэлж асаалттай” гэсэн сэтгэлгээ урьд өмнөхөөс ч илүүтэйгээр нийтлэг болж, цаашлаад хувийн амьдрал болоод ажлын дундах зааг улам бүр бүдгэрч байна. Тогтмол харилцаа холбоотой байх гэсэн хэрэгцээнд туйлын хялбархнаар ороогдож, энэхүү хэрэгцээнээс үүдэлтэйгээр гарч байгаа шинэ технологиуд энэ хэрэгцээг улам ч хялбараар тэгээд бас хөгжилтэйгээр хангаж өгч байна. Гар утаснууд вэбд хандах, хүмүүстэй холбогдох явдлыг улам бүр хурдацтай болгож байна.Ухаалаг гар утаснууд нь зүгээр нэг дуудлага хийх, текстэн мессэж илгээхээс илүү ихийг хийж чадна. Түүн дээр зураг болон бичлэг үзэж, цахилгаан шуудан илгээж бас хүлээж авч, вэб хуудсуудаар аялж болохоос гадна ухаалаг гар утас нь GPS системийг дэмжиж ажилладаг. Саяхны нэгэн судалгаагаар Америкийн насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь ухаалаг гар утастай гэсэн тооцоо гарчээ. Тэдгээрийн 30 хувь нь ухаалаг гар утсаараа дамжуулан интернэт, цахилгаан шуудан ашигладаг гэсэн бол 23 хувь нь ердийн өдрүүдэд онлайн байхаар, 8 хувь нь өдөр тутам онлайн байхаар хэрэглэдэг гэсэн байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 38 хувь нь эрэгтэй, 31 хувь нь эмэгтэй хүн байдаг бол насны хувьд хамгийн их буюу 52 хувийг 18-29 насныхан эзэлдэг аж. 30-49 насныхан 45 хувийг эзэлж, 50-64 насныхан 24 хувийг эзэлж байна. Ухаалаг гар утас эзэмшигчдийг орлогынх нь хэмжээгээр жагсаавал 75.000 доллараас дээш орлоготнууд ухаалаг гар утсыг хамгийн ихээр буюу 59 хүртэл хувь нь эзэмшдэг гэж тооцоо гарчээ. Түүнчлэн мэргэжлийн түвшингээр нь хийсэн судалгаанд коллеж болон түүнээс дээш боловсролтой хүмүүс ухаалаг гар утсыг түлхүү хэрэглэдэг бол боловсролын зэрэг буурах тусам ухаалаг гар утасны хэрэглээ багассан үзүүлэлт гарсан байна. Харин оршин суух газар нутгийн хэмжээгээр авч үзвэл хот болон хотын захын оршин суугчид адил хэмжээгээр ухаалаг гар утсыг хэрэглэдэг, хөдөөд харьцангуй бага хэрэглэдэг нь тогтоогджээ. Энэ мэтчилэн олон сонирхолтой баримтуудыг та дараах инфографикаас олж уншаарай.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Undrax

    2011/08/16 at 12:41

    uxaalag gar utsiig uxaa;ag l ashiglax xeregtei
    1 ch id shidiig n uzq barisnaas bariaq n deer

  2. Зочин

    2011/08/16 at 12:51

    th, zuer l call messege ntr gedeg hvmvvsiig harhaar umnuus n iched bdin hehe

  3. Crunch

    2011/08/16 at 12:58

    w0w

  4. Linkens_Sphere

    2011/08/16 at 13:20

    uhaalag gj bgashd

  5. SoL0

    2011/08/16 at 13:51

    aaaa hudlaa bayan nar eda utasaa barij chadkv bj yah gej awdag bnaa eda

  6. bayaka_0407

    2011/08/16 at 14:04

    mmm

  7. coralqq

    2011/08/16 at 14:11

    хэрэгэтэй

  8. BA3

    2011/08/16 at 14:44

    [quote]uxaalag gar utsiig uxaa;ag l ashiglax xeregtei
    1 ch id shidiig n uzq barisnaas bariaq n deer[/quote]
    thhhhh

  9. astrod

    2011/08/16 at 16:13

    xexe

  10. tmra

    2011/08/16 at 16:17

    GETSMART

  11. Donjman

    2011/08/16 at 23:58

    yum hugjnuu gej :P

  12. xoosh

    2011/08/17 at 03:39

    ZO ZO

  13. Sfile

    2011/08/17 at 14:01

    Shakderzaw!!!!!

  14. capaa7g

    2011/08/19 at 19:35

    8-)

  15. ice_cool

    2011/08/20 at 14:37

    android goy shuuu

  16. Зочин

    2011/08/21 at 15:25

    Apple goy shuu

  17. mede0724

    2011/08/22 at 13:27

    buren l ashiglah heregtei

  18. tuulaixan

    2011/08/22 at 20:31

    паааа

  19. Зочин

    2011/08/23 at 01:54

    ene bol buhel buten ertonts

  20. kooldogg

    2012/01/20 at 21:21

    Apple goy oo yaj ch bodson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *