2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр болсон хэзээ ч мартагдашгүй 20 үйл явдал

1

2018 оны ДАШТ үнэхээр гайхалтай болж өнгөрсөн. Хүчирхэг улсууд болох Аргентин, Герман болон Португал зэрэг улсууд эхнээсээ тэмцээнийг орхиж, дэлхий даяарх сая сая хөл бөмбөгийн фанатуудыг шоконд оруулсан билээ. ОХУ-ын шигшээ баг шилдэг 8 багийн нэг болсноос гадна Францчууд өрсөлдөгчдөө буулгаж авсаар дэлхийн аварга болцгоосон.

Бид та бүхэнд энэ удаагийн ДАШТ-ий хамгийн шилдэг мөчүүдийг хуваалцаж байна.

Сэтгэл хөдлөлдөө автсан Роналдо шүүгчтэй маргалдаж байна…

 

…үүний дараа тэрээр олон ч мэмэ зургийн гол баатар болсон

 

Бразилийн хөл бөмбөгчин Нэймар талбай дээр унаж буй тоогоороо бүх тоглогчдыг тэргүүлээд зогсохгүй, олон хүнийг хөгжөөгөөд авсан билээ.

 

Торгуулийн цохилтоо алдсаны дараа Феодор Смолов талбай дээр үлдсэн

 

Нэг хүн бүгдийг эрхшээлдээ оруулж чадна

 

Ялалтын жинхэнэ торгон агшин…

 

…мөн ялагдлын гашуун мэдрэмж…

…Зарим нэг нь өөрийгөө хянаж чадаагүй бололтой

 

Энэ удаагийн тэмцээнээр бичлэг шалган шүүгч /VAR/-ийг ажиллуулснаар өмнөх тэмцээнүүдийн үеэр бүртгэгдэж байгаагүй олон торгуулийн цохилт бүртгэгджээ.

 

Япончууд ДАШТ-ий түүхийг өөрчилж, хамгийн олон шар хуудастайгаар ялалт байгуулсан.

 

Хорватын ерөнхийлөгч багийнхаа 1/8 шигшээ тоглолтонд Данийн эсрэг хийсэн тоглолтыг үзэхээр нисэж ирсэн бөгөөд тоглолтыг үзэгчдийн суудлаас үзэж сонирхжээ.

 

Эерэг болон гэрэл гэгээ цацруулсан хүмүүс энэ удаагийн ДАШТ-д олон ирсэн байлаа.

 

Тэдний зарим нь асуудал үүсгээд байсан нүхнүүдийг хүртэл бөглөжээ

 

Японы фэнүүд шигшээ баг нь хожигдсон ч гэсэн цэнгэлдэх хүрээлэнг ямар ч хоггүй болтол нь цэвэрлэсэн.

 

Үүнийг харсан Оросын фанатууд ч гэсэн цэнгэлдэхийг цэвэрлэжээ

 

Английн фэнүүд хувцас солих өрөөг цэвэрлэж, доорх зүйлийг бичиж үлдээжээ.

 

Энэ удаагийн тэмцээн бидэнд нөхөрлөл болон бие биенээ гэх сэтгэлийг ойлгуулсан бөгөөд бид нэг гариг ертөнц дээр амьдарч байгаа учир дайснууд биш гэсэн бодлыг хүмүүсийн тархинд суулгаж өгсөн.

 

Лука Модричийг сул дорой, итгэл даахаар биш гэж олон дасгалжуулагчид дутуу үнэлж байсан удаатай ч, тэр Хорватын шигшээ багаа тэргүүлэн, ДАШТ-ий финалд хүрч, тэмцээний хамгийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн билээ.

Хорватын шигшээ баг 1992 оноос эхлэн шигшээ багуудын чансааг гаргах болсноос хойш ДАШТ-ий финалд шалгарсан бага рейтингтэй улсуудын нэг юм. Тэднийг хэн ч баатрууд шиг тэмцэлдэж, финалд шалгарна гэж бодоогүй. Дасгалжуулагч Златко Далич хэлэхдээ финалд шалгарсан гол шалтгаан бол багийн уур амьсгал байлаа, тэд шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөж тоглосон тоглолт бүрдээ бахархаж байсан гэжээ.

 

Финалд Франц Хорватыг 4:2 гэсэн дүнгээр ялалт байгуулах үед Францын ерөнхийлөгч баяраа тэмдэглэж буй агшин.

 

Дэлхийн аварга болсон Францчуудад дахин халуун баяр хүргэе!

Францчууд 1998 онд гаргаж байсан амжилтаа давтсан. Тэд аварга болсон ч тэдний эхлэл тийм ч таатай байгаагүй. Учир нь Францчууд эхний учраа болох Австралийг VAR технологи болон Австраличуудын өөрийн хаалгандаа оруулсан гоолын ачаар хожсон. Гэвч тэд Лионел Мессиг гэрт нь хариулж, улмаар цааш ялалт байгуулж аваргалсан билээ.

Таны хувьд энэ удаагийн тэмцээний хамгийн шилдэг үйл явдал юу байсан бэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

105
ГоёГоё
17
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Б. Эрхэм Баяр

  2. Naranchimeg Gombosuren

    Naranchimeg Gombosuren

    2018/08/11 at 22:35

    Ene jil yostoi sonin toglolt bolson

  3. Болд Адъяасүрэн

    Болд Адъяасүрэн

    2018/08/11 at 23:32

    Бөмбөг бөөрөнхийг дахин сануулсан!

  4. Enkhbaatar Bold

    Enkhbaatar Bold

    2018/08/12 at 00:56

    ?????

  5. Narantuya Naraa

    Narantuya Naraa

    2018/08/12 at 11:25

    delhiin avarga uneheer saihan bolson shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *