Хайр дурлалын харилцаанд Андройд гар утас барьдаг хүмүүс iPhone хэрэглэгчдээс илүү дээр хамтрагчид байдаг нь судалгаагаар тогтоогджээ

0

Орчин цагт ухаалаг гар утсыг бид хаа сайгүй л хэрэглэх болсон. Тэр ч бүү хэл, эрхэм чухал хүнтэйгээ болзоонд явах үедээ өмнөө сууж буй түүнд биш, харин гар утсандаа илүү анхаарал хандуулах гээд байдаг нь ч нууц биш юм. Хайр дурлалын харилцааг тогтвортой үргэлжлүүлэхийн нэг чухал зүйл бол хамтрагчийнхаа сул тал болон муу зуршлуудыг хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Гэсэн хэдий ч, та урьд өмнө хүний муу дадал зуршил хэрэглэж буй гар утасных нь төрөлтэй холбоотой байдаг талаар сонсож байсан уу?

Тэгвэл “Compare My Mobile”-ийн зүгээс Валентины баярыг тохиолдуулж, 2000 хүнийг санал асуулгад оролцуулсан байна. Ингэхдээ тэднээс хамтрагчийнх нь утастай холбоотой ямар муу дадал зуршил хамгийн их уур бухимдал төрүүлдэг болохыг нь асуужээ. Үр дүнд нь Андройд гар утас хэрэглэгчид iPhone хэрэглэгчидтэй харьцуулахад хажуу дахь хүнийхээ уурыг харьцангуй бага хүргэдэг болох нь тогтоогдсон байна.

Судалгааны үр дүнг нарийвчлан харуулсан хүснэгт:

Compare My Mobile

Таны харж байгаачлан, дээрх хүснэгт гар утастай холбоотой муу дадал зуршил Андройд болон iPhone гар утас хэрэглэгчдийн хувьд хэдэн хувь эзэлж байгааг харуулж байна. Бага хувьтай ухаалаг гар утас хэрэглэгчид илүү романтик хамтрагчид байдаг гэж ойлгож болно. Түүгээр ч зогсохгүй, сүүлийн баганад хоёр ухаалаг утас хэрэглэгчдийн муу дадал зуршлаас үүдэлтэй хувь үзүүлэлтийн ялгааг харуулжээ.

Судалгаан дээр үндэслээд харахад гар утсаа ашиглангаа ТВ шоу эсвэл кино үздэг хүмүүс бусдын дургүйцлийг маш их хүргэдэг болох нь харагдаж байна. Мөн iPhone хэрэглэгчид энэ муу дадал зуршлын хувьд харьцангуй өндөр буюу 75%-тай байгаа юм.

Light the minds

Судалгааны үр дүнг цааш нь илүү баталгаажуулах үүднээс “Compare My Mobile”-ийн зүгээс ямар төрлийн муу дадал зуршилтай хүмүүсийг харилцаанд асуудал үүсгэгч гэж үздэг болон аль хүйсийн хүн нь түрүүлж энэ талаар гомдоллодог болохыг хүснэгтээр дараах байдлаар харуулжээ.

Compare My Mobile

Дээрх судалгаануудаас харахад Андройд биш, iPhone хэрэглэгчид харилцаанд илүү асуудал үүсгэгчид болж таарч байна. Учир нь тэд гар утастай холбоотой муу зуршлуудыг хамгийн их үйлддэг болох нь тогтоогдсон.

Гэсэн хэдий ч, хэрэв та iPhone хэрэглэгч бол энэ судалгаанд санаа зовох хэрэггүй. Учир нь хэдийгээр тоо баримт доогуур үнэлгээтэй гарсан ч, та амьдрал дээр романтик хамтрагч байхыг үгүйсгэх аргагүй. Мөн “Compare My Mobile”-ийн зүгээс хийсэн өөр нэгэн судалгаагаар iPhone хэрэглэгчид Android гар утас барьдаг хүмүүсийг бодоход илүү их болзоонд явдаг нь тогтоогдсон байна.

Та энэхүү судалгааны үр дүнтэй санал нийлэх үү? Та Android гар утас ашигладаг уу эсвэл та iPhone-ийн хэрэглэгч үү?

21
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Khongro Doll

    Khongro Doll

    2021/02/15 at 20:07

    Bę Ķķ omg ahhahah

  2. Bę Ķķ

    Bę Ķķ

    2021/02/15 at 20:11

    Khongro Doll ahhhahh zooz

  3. Дөлгөөн Б.

    Дөлгөөн Б.

    2021/02/15 at 21:51

    yu c yriad bgn

  4. Agar Bayr

    Agar Bayr

    2021/02/16 at 00:11

    Enhbayr Enhbayr oilgomjtoi hahaha

  5. Råıđėn

    Råıđėn

    2021/02/16 at 00:18

    Shaanaa gehd ingetlee shaaj bolhgue

  6. リヴァイ アッカーマン

    リヴァイ アッカーマン

    2021/02/16 at 00:39

    Wow hunii barisan utsaar yalgaj bn

  7. リヴァイ アッカーマン

    リヴァイ アッカーマン

    2021/02/16 at 00:40

    Iphone samsung barilaa gd neg ni nogoodhoosoo iluu bn gj yu bhw

  8. Асахи

    Асахи

    2021/02/16 at 05:44

    Iim ym tavih hurtel chn tanaihiig unshdag blaa gj

  9. Ari Za

    Ari Za

    2021/02/16 at 09:04

    Yu sh**gaad bgnbe😂🤣

  10. Ari Za

    Ari Za

    2021/02/16 at 09:05

    Bēłłā Qñ😂

  11. Enhbayr Enhbayr

    Enhbayr Enhbayr

    2021/02/16 at 09:42

    Agar Bayr zla😂

  12. Agar Bayr

    Agar Bayr

    2021/02/16 at 10:15

    Enhbayr Enhbayr anda ene cin bur sudalgaatai ym bolhor odoo android avuu hahah

  13. Enhbayr Enhbayr

    Enhbayr Enhbayr

    2021/02/16 at 11:21

    Agar Bayr lai2 iphonetoigo bjiy

  14. А. Эмүжин

    А. Эмүжин

    2021/02/16 at 13:51

    С. Бүжмаа Б. Даваасүрэн iim uchirtai baij

  15. Anu Na

    Anu Na

    2021/02/16 at 15:52

    Хушигтай Сүү hapintin teee

  16. Хушигтай Сүү

    Хушигтай Сүү

    2021/02/16 at 16:12

    Anu Na tnn

  17. Л. Билгүүн

    Л. Билгүүн

    2021/02/16 at 18:25

    Clubhouse-d orj chadahgui baigaa Android uudiig argadaj baigaamuu haha

  18. Moroha In

    Moroha In

    2021/02/16 at 23:44

    Хайранд утас ямар хамаатай юм

  19. Javzaa JM

    Javzaa JM

    2021/02/17 at 11:25

    Bayar Jargal Tselmeg Kh ta nar bugd huurmc

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *