
Эдгээр алдартай кинонуудын жагсаалтыг хараад дуу алдмаар – 30 жил болсон байх юм! Эдгээр кинонууд 1993 онд харилцан адилгүй саруудад дэлгэцнээ гарцгаасан. Жишээ татан хэлбэл, “Groundhog Day” киноны үйл явдал гэхэд л гурван 10 жилийн тэртээ өрнөж байж (киноны гол дүр нэг л өдрөөр олон дахин энэ хугацаагаар амьдраад байдаг даа).
Эдгээр бүтээлүүдийн тэмдэглэлт ойн жилд зураг авалтын үеийн гэрэл зургуудыг сонирхохоор шийдсэн юм.
“Mrs. Doubtfire” киноны зураг авалтын үеэр ажиллаж буй найруулагч Крис Коламбус, Робин Уильямс болон сармагчин

Харрисон Форд болон түүний гайхалтай зохисон малгай “The Fugitive” уран сайхны киноны зураг авалт дээр

Кевин Костнер болон Клинт Иствуд нар “A Perfect World” киноны дуусаагүй зураг авалтын үеэр

Жим Керри болон түүний чадварлаг нүүрний хувирлын орлон тоглогч Том Дикман нар “Ace Ventura: Pet Detective” киноны зураг авалтын үеэр

“Jurassic Park” уран сайхны зураг авалтын ажил

Туслах ажилтнууд ээлжит зураг авалтын дараа ядарсан Рексийн алжаалыг тайлж байгаа нь. Үүнээс гадна, Жефф Голдблюм жүжигчин Лора Дернтэй маргалдаж буй нь харагдана, харин Стивен Спилберг зураг болгон дээр л сайхан гардаг хүн дээ.
“Ghostbusters” кинонд хамтран ажиллаж байсан найруулагч Гарольд Рамисс, Билл Мюррей нар инээдмийн домогт бүтээлээ туурвиж байна

Мэдээж энэ бол “Groundhog Day” кино
Жеки Чан “Demolition Man” зураг авалтын үеэр найз Сильвестр Сталлонег эргэн иржээ

Стивен Спилберг (нэг жил хоёр ч сонгодог бүтээл туурвисан) болон Лиам Ниссон нар “Schindler’s List” киноны зураг авалтын үеэр

Найруулагч Жон Мактирнан “Last Action Hero” зураг авалтын үеэр Арнид дүр нь ямар байх ёстойг тайлбарлан өгч байна

Кристина Ричи “Addams Family Values” киноны зураг авалтын талбайн үеэр кино зохиолч Пол Рудникийн үсийг засахаар шийджээ

Зохиолч хүн дэлгэцээр гарахгүй ч гэсэн сайхан харагдах ёстой.
Найруулагч Жонатан Демми “Philadelphia” киноны зураг авалтын талбай дээр сэтгэл нь ханасан Том Хэнксийг харан зогсоно

Тэд хоёул Хэнксийг тун удахгүй жил дараалан хоёр ч “Оскар” авахыг мэдэж байгаа мэт. Эхнийх нь “Philadelphia” киногоор шүү дээ.
Роберт де Ниро, Чезз Памлинтери (амьд!) нар “A Bronx Tale” киноны зураг авалтын үеэр

Энэ хоёр тус киноны гол дүрүүдийг бүтээсэн. Үүнээс гадна, энэ кинонд де Ниро найруулагчийн хувиар ажилласан байдаг, харин Палминтери кино зохиолыг бичжээ.
Найруулагч Ренни Харлин болон жүжигчин Сильвестр Сталлоне, Майкл Рукер нар “Cliffhanger” киноны зураг авалтын үеэр дурсгалын зургаа даруулжээ

Найруулагч Жон Ву тэр болгоны орж чаддаггүй газар ажилладаг юм, энэ удаад “Hard Target” киноны зураг авалтаа эхлүүлжээ

Харин Жан-Клод ван Даммыг хэн ч таних байлгүй дээ.
“Super Mario Bros.” киноны баатар Гумбагийн өмсгөлийг шалгаж байгаа нь

Сонирхуулж хэлэхэд, 2023 онд “The Super Mario Bros. Movie” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарна. 3-р сарын 23-нд нээлтээ хийхээр зарлаад байгаа юм. Үзэхийг зөвлөж байна шүү.
Харин эндээс та бүхэн “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоорой. Уг кино 30 биш харин 20 жилийн өмнө гарч байжээ.







