Энэ уусмалыг бэлдэж хэрэглээд хөлийн өвчнийг хормын дотор дараарай

6

Нэг шөнө хөл өвдөж яах учраа олж чадахгүй дэмий л баахан хөрвөөлөө. Үр дүнд нь нойргүй хонож маргааш нь ядарч унах шахсан юм. Хөл бидний түшиг тулгуур, үхэн үхтлээ шүү дээ. Аз болж хөлөө анагаах эмчилгээ олж чадсан юм.

Хувинд 2-3 литр бүлээн ус хийж барааны саван уусгана (гар нүүрний саван болохгүй), усыг сүү шиг цагаан болтол нь уусгаарай. Овоолон халбага хүнсний сод болон далайн давс хийж уусгана. Дээрээс нь халуун ус (өөрийн тэсвэрлэх хэм хүртэл) цоргоор гоожуулаад 10 дусал йод нэмнэ. Энэ уусмалд хөлөө 15 минут дүрнэ. Цаг болонгуут хөлөө авахгүй бол эсрэг үйлчилгээ үзүүлэхийг анхаарна уу.

Энэ хугацаанд уусмал хөлийн өвчнийг сорж авна. Алчуураар хөлөө арчаад тос эсвэл эмчилгээний тос түрхэхдээ (оливын тос байсан ч болно) хөлийн уланд иллэг хийнэ. Уусмалыг 3 удаа ашиглана. Дараа дараагийн усны хэм нэмэгдэхийн зэрэгцээ дусал йод ч 10-р нэмэгдэнэ, харин дүрэх хугацаа адил буюу 15 минут. Гурван удаа дүрсний дараа шинэ уусмал бэлдэнэ.

Өдөр өнжилгүй 10-12 удаа дүрээд хэсэг засварлана, үргэлжлүүлэх эсэхээ та биеийн байдлаа харж тодорхойлоорой. Хэрвээ судас бүдүүрсэн бол усны хэмийг хэт халуун болгохгүй, бүлээнээр барина.

Эхний удаа дүрсний дараа би тайван унтаж эхэлсэн, харин 10 удаа дүрсний дараа өвчнөө таг мартсан байсан. Одоо шаардлагатай үед л хөлөө уг уусмалд дүрнэ. Найз нөхөд маань ч энэ уусмалыг шүтэх болсныг дуулгах хэрэгтэй болов уу.

100
ГайхмаарГайхмаар
33
ГоёГоё
29
Ха ХаХа Ха
22
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
11
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Boldoo Ganbold

    Boldoo Ganbold

    2017/08/27 at 02:12

    Аавдаа хийж өгөхсөн!

  2. Dashka Margad

    Dashka Margad

    2017/08/27 at 08:06

    Барааны саван хаанахынх байвал дээр вэ

  3. Mugii Lhagva

    Mugii Lhagva

    2017/08/27 at 21:44

    .

  4. Зочин

    2017/08/28 at 11:18

    Энэ үнэн бээз. Би туршлаа шүү.

  5. Amaraa Amarjargal

    Amaraa Amarjargal

    2017/08/29 at 21:31

    nice.we need it..thanks.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *