
Диснейленд паркуудын нүүр царай болсон далайн дээрэмчнээр сэдэвчлэн бүтээсэн адал явдалт кино 2003 онд дэлхийн бүх кино театруудаар гарч байсан түүхтэй. Ийм санаа бүтэлгүйтэх байх гэж яригдаж байсан юм. Учир нь видео тоглоомын үйл явдлаар кино хийхээр төлөвлөсөнтэй холбоотой. Гэтэл уг төсөл 650 гаруй сая доллар цуглуулж чадсан төдийгүй Оскарт таван төрлөөр нэр дэвшиж амжилт гаргажээ. Тэр дундаа шилдэг жүжигчин төрөлд (хэн гэдгийг нь таагаарай) нэр дэвшиж цаашид 5 анги гарах эхлэлийг нь тавьжээ. Дахиад ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. (Үнэндээ одоо болох юм биш үү гэж бодогдож байна)
Энэхүү киноны сүүлийн 2 анги үзэгчдийг гонсойлгосон ч эхний анги болох “The Curse of The Black Pearl” нь далайн дээрэмчний тухай шилдэг киноны жагсаалтын дээгүүр бичигдсээр байна. Мөн домогт Жонни Деппийн хувьд түүний бүтээсэн шилдэг дүрд нь тооцогдож байна.
Киноны 20 насны ойд зориулаад тухайн үеийн жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё.
Кира Найтли

Дүр: Элизабет Суонн.
Орландо Блум

Дүр: Уилл Тёрнер.
Жонни Депп

Дүр: ахмад Жек
Жеффри Раш

Дүр: ахмад Гектор Барбосса.
Жек Девенпорт

Дүр: командлагч Жеймс Норрингтон.
Жонатан Прайс

Дүр: хотын дарга Уэзерби Суонн.
Кевин Макнелли

Дүр: Жошами Гиббс.
Маккензи Крук болон Ли Аренберг

Роли: далайн дээрэмчид Ражетти болон Пинтел.
Мартин Клебба

Дүр: далайн дээрэмчин Марти.
Зои Салдана

Дүр: далайн дээрэмчин Анна-Мария.
Харин эндээс “The Lord of the Rings” кинонд тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхон үзээрэй.







