Нүүрэн дээрх мэнгийг тайлж унших “Тун шу” хэмээх хятадын эртний арга. Та нүүрэн дээрх мэнгэнийхээ ард юу нуугдаж буйг мэдмээр байна уу?

0

Тун шу гэх нэрээрээ алдаршсан хятадын нэгэн төрлийн альманах буюу зурагт түүх нь таатай болон таагүй өдрүүдийг тэмдэглэснээрээ алдартай. Гэхдээ Тун шу-д үүнээс ч илүү сонирхолтой зүйл маш их бий. Уг ном нь Эртний хятадын ухаантнуудаас өвлөгдөн үлдсэн одон орон судлал, код, бэлгэ тэмдгийн тухай мэдлэгийн эх сурвалж болно. Энэ удаад та бүхэндээ уг номд дурдсан мэнгэний тухай ойлголтыг танилцуулахаар бэлдлээ. Мэнгэ хаана байрласнаасаа шалтгаалж юу өгүүлдгийг та бүхэнд хүргэх гэж байна.

Юуны түрүүнд нүүрэн дээрээ байгаа мэнгийг сайтар ажиглаж харна уу, дараа нь дээр үзүүлсэн зургаас өөрийн мэнгэ байрлаж байгаа тоог олно (мэнгэ нь тоотой ойрхон байж болох юм). Хэрвээ таны нүүрээр дүүрэн нөсөө толбо, батга эсвэл “жижигхэн” мэнгэ байдаг бол эдгээрийг тооцохгүй. Өөрийн мэнгийг ямар тоотой ойролцоо байгааг тодорхойлсон бол доор дурдсан тайлбартай танилцана уу.

 

Нүүрэн дээрх мэнгийг хэрхэн тайлж унших вэ?

1-3 – Та бага байхдаа дэггүйдүү бас эрх чөлөөг мэдрэхийг хүссэн хүүхэд байж. Та уран бүтээлч сэтгэлгээтэй, танд эрх чөлөөг олговол хэнээс илүү сайн ажилладаг, чадварлаг нэгэн юм. Магадгүй та эцэг эх, удирдлагатайгаа харилцаа муутай байж болно.

4 – Хэт сэтгэлийн хөөрөлтэй, өөрийнхөө байр суурийг хамгаалах гэж оролддог, маргалдах дуртай нэгэн. Огцом, шулуун зан нь заримдаа эргэн тойрныхонд чинь таагүй уур амьсгалыг бий болгоно.

5 – Хөмсөг дээрх мэнгэ нь таны амьдрал баян байхын шинж, гэхдээ та бусдаас илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрвээ танд ийм мэнгэ байвал бусдад бага итгэхийг хичээгээрэй. Мөн өөрийнхөө санхүүг хэнээр ч бүү хянуул. Та ойр дотнын хүмүүстээ байнга санаа зовдог, тэднийгээ дэмжихийг хичээдэг.

6 – Энэ мэнгэ нь ухаан, уран бүтээлч сэтгэлгээ, зураачийн ур чадварыг илтгэнэ. Таны уран зураачийн авьяас танд эд баялаг, алдар нэр, амжилтыг авчирна. Мөн хангалуун амьдралын илрэл. Гэхдээ бусдын уламжлалт үзэл бодлыг дагахгүй харин өөрийнхөө зүрх сэтгэлийг юуны түрүүнд сонсох ёстой. Та зоригтой байж чадвал амжилт ирнэ

7 – Хөмсөг доорх мэнгэ нь гэр бүлд хэрүүл уруултай байхыг илтгэнэ. Үүнээс болж та гуниж санаа сэтгэлээр унах ажээ. Сэтгэл зүйн энэ таагүй байдал ажил төрөлд ч муугаар нөлөөлж болзошгүй. Сэтгэлийн амар амгаланг олохыг хүсэж байвал хамаатан садангийнхаа дунд гарч байгаа үйл ойлголцлыг тайван аргаар шийдэхийг хичээгээрэй.

8 – Та өөдрөг бөгөөд амьдралыг өнгөтэйгөөр харахыг хүсдэг. Хүмүүстэй харилцаж чадна, гэхдээ санхүүгийн зарлагаа сайтар анхаараарай.

9 – Энэ мэнгэ нь баян чинээлэг амьдралыг илтгэнэ, та аз жаргалтай амьдралаар амьдарна.

10 – Яг хамрын доор байгаа мэнгэ төрөл төрөгсдийн хамгаалалтад байгааг илтгэнэ. Таныг гэр бүлийнхэн чинь хүрээлж байна, та олон хүүхэд, ач зээтэй болно. Ойр дотнын хүмүүсийн туслалцаа дэмжлэгийг авах бөгөөд энэ нь материаллаг эд баялаг, санаа сэтгэлийн дэмжлэг байх ажээ.

11 – Энэ бол өвчин ээрэхийн шинж. Хэрвээ энэ мэнгэ том бөгөөд хар бол авахуулахыг бодоорой.

 

 

12 – Амжилттай бөгөөд маш тогтвортой амьдралыг илтгэнэ. Та зүгээр ч нэг баян байгаад зогсохгүй бас алдартай болох нь ээ. Оддын амьдралаар амьдрах хэцүү л гэдэг, гэхдээ таных тайван бас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай. Хэрвээ эмэгтэй хүн ийм мэнгэтэй бол үнэхээр азтай юм – үзэсгэлэнтэй бас амжилттай байна.

13 – Таны хүүхдүүд таны амьдралын тайван байдлыг алдагдуулна. Та тэдэнтэйгээ тийм ч сайхан харьцаатай байж чадахгүй. Та нэгэнт юу ч хийж чадахгүй учраас тэвчиж л сурах хэрэгтэй.

14 – Хоолонд сул хүнийг илтгэх мэнгэ, энэ нь таныг эрүүл мэндийн асуудалтай учруулна. Тодорхой хоол хүнсий харшилтай болох эсвэл та хоолоо хэтрүүлж иддэг болох нь.

15 – Та мөнхийн хөдөлгөөн дунд байдаг, гэр орноо байнга шинэчилж өөрчилж байдаг. Шинэ мэдрэмж, шинэ танил, шинэ эд зүйл, газар таалагдана. Нэг газраа удаан байвал аз жаргалгүй болох хүн. Аялал, адал явдалд дуртай, та бас их ажигч юм.

16 – Хоол хүнс болон бэлгийн амьдралд тун анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ бол танд тулгарах хамгийн том асуудлууд. Та жингийн асуудалтай бөгөөд таныг сэтгэл гутралд хүргэж болзошгүй. Та романтик харилцаанд дуртай, гэхдээ нэг хүнээр зогсохгүй. Ухамсар өндөртэй тул өөрийн бодолдоо гутарч бүр сэтгэл зүйн дарамтад ч орж мэднэ.

17 – Та алдартай хүн байж чадна. Та өөрөө их санаачилгатай тул албан тушаалын шатаар дээш ахих ажээ.

18 – Хэрвээ мэнгэ энэ цэг дээр байдаг бол эрчүүдийн хувьд өв залгамжилж болох юм, харин эмэгтэйчүүдийн хувьд маш амжилттайгаар нөхөрт гарна.

19 – Танд мөнгө, амжилт, сайхан найз нар бий, яагаад гэвэл энэ мэнгэ танд бий. Таны сул тал бол эсрэг хүйстний урхинд амархан ордог. Чухам энэ л сул тал чинь таныг ямар нэгэн асуудалд хүргэх гээд байдаг, тиймээс өөрийгөө аливаа зүйлээс татаж яваарай.

20 – Эндээ мэнгэтэй хүний амьдрал аль ч утгаараа өсөн дээшилж аз жаргалтай байх болно. Ямар ч салбарт ажилласан албан тушаал ахих нь дамжиггүй.

21 – Сайхан мэнгэ, хоол ундаар элбэг дэлбэг явах нь. Мөн алдар нэр, хүндлэл авчрах мэнгэ.

22 – Таны амьдрал үргэлж аз жаргалтай, бүгд толь шиг. Хэрвээ спорт сонирхдог бол спортын од болж болно. Хөмсөгний үзүүр дээр байгаа мэнгэ нь эрх мэдлийг илтгэнэ, тиймээс хэрвээ та компанийн ерөнхий захирал бол ажил тань өөдрөг байх ажээ.

23 – Та өндөр IQ-тай юм, гүйлгээ ухаан сайтай. Үнэнч бас бусдад туслах хүсэлтэй. Ийм мэнгэтэй эмэгтэйг ханийн тэнгэр ивээнэ.

24 – Залуу насандаа амжилтад хүрч хангалуун амьдарна. Өтөл насныхаа амьдралыг баталгаажуулахын тулд залуу насандаа уйгагүй хөдөлмөрлөөрэй. Яагаад гэвэл эндээ мэнгэтэй хүмүүсийн амьдрал өтлөх тусмаа хүндрэх талтай.

25 – Алдар хүнд, баян чинээлэг амьдралаасаа таашаал авна, гэхдээ юуг ч хэтрүүлж огт болохгүй шүү. Хамгийн гол нь энгийн бас өгөөмөр сэтгэлээ алдаж болохгүй. Хүнээрээ үлдэж чадвал урт удаан сайхан наслана.

11
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. 9

  2. Bayansan Dorj

    Bayansan Dorj

    2020/07/27 at 19:51

    Baruun 24

  3. Sergee Sergee

    Sergee Sergee

    2020/07/27 at 21:58

    23 ивээсэн шүү

  4. 6

  5. Т

    Т' Ника На

    2020/07/27 at 22:24

    Ганзориг Ц.

  6. Baagii Beis

    Baagii Beis

    2020/07/28 at 01:25

    9 сайхан бүлтрэв

  7. Victor Ulzii

    Victor Ulzii

    2020/07/28 at 15:59

    эсрэгээрээ байна

  8. 18

  9. Нэргүй Пүрэвдорж

    Нэргүй Пүрэвдорж

    2020/07/29 at 00:23

    20 21 23

  10. Handsuren Andi

    Handsuren Andi

    2020/07/29 at 02:52

    Unen yum bish uu

  11. Аниа

    2020/08/01 at 22:53

    Шал худлаа ямар зорилгоор хятад мухар сүсэг заагаад байна

  12. Аниа

    2020/08/01 at 22:54

    Үхээрийн хятад мухар сүсэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *