Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга

1

Хүн бүр л эрүүл, танан цагаан шүдтэй байхыг хүсдэг хэдий ч тэдний тун цөөхөн нь л химийн аргаар шүдээ цагааруулж зүрхэлдэг юм. Бид та бүхэндээ өнөөдөр гэртээ шүдний паалангаа гэмтээлгүйгээр шүдээ цагааруулж болох  аргуудыг танилцуулж байна. Бидний өгөх зөвлөгөөг байнга дагаснаар таны шүд мэдэгдэхүйц цайрахаас гадна буйл чинь илүү эрүүл болох болно.

Өөрөө хийж болох шүд цагааруулагч оо

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 1

1 цайны халбага куркумаг наргил модны тостой холиод гааны тосноос 2-3 дуслыг нэмнэ. Бэлдмэлээ байнга хэрэглэснээр таны шүд цайраад зогсохгүй амнаас чинь сэнгэнэсэн сайхан үнэр ханхлах болно.

Цайны модны тос

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 2

Шүдээ угаасныхаа дараа хагас аяга усан дээр 100%-ийн цайны модны тосноос 5 дуслыг дусааж тогтмол зайлж хэвшвэл үр дүн нь хэдхэн 7 хоногийн дараа л мэдэгдэх болно. Үр дүнг нь илүү сайжруулья гэж бодож байгаа бол цайны модныхоо тосоор 7 хоногт 1-2 удаа шүдээ цэвэрлэж болно.

Гүзээлзгэний нухаш

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 4

Шинэ гүзээлгэнээ халбагаар нухаад далайн давстай хольж сойзон дээрээ түрхээд шүдээ хэдэн минутын турш зөөлөн үрнэ. Дараа нь усаар сайтар зайлна. Шүдний паалангаа хамгаалахын тулд 14 хоног тутамд нэг удаа хэрэглээд үзээрэй.

Наргил модны самрын тос

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 3

Наргил модны тосыг шүдэндээ түрхэж 15-20 минут байлгаад оогоор угаана. Үйлдлийг 7 хоногт 2-3 удаа давтана.

Идэвхижүүлсэн нүүрсний маск

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 5

Нүүрсний маскыг устай зуураад шүдэн дээрээ болгоомжтой түрхэнэ. 2 минут байлгаад амаа сайн угаана. Дараа нь шүдээ сойздож угаана. Энэхүү үйлдлээ 7 хоногт 1-2 удаа хийнэ.

Гадилын хальс шүд цайруулдаг

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 7

Гадилны хальсанд шүдний өнгөрийг цэвэрлэж, шүдийг танан цагаан болгох ид шид нуугддаг. Гадилны хальсны дотор талаар нь шүднийхээ гадна болон дотор талыг сайтар үрээд 5-7 минут хүлээнэ. Дараа нь сойзоор угааж амаа зайлна. Хүссэн давтамжаараа хийж болно.

Нимбэгтэй шингэн

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 6

Өөрөө хийж болдог уг шингэнээр шүдээ цайруулж, амны эвгүй үнэрээсээ салаарай. Нимбэгийн харьцаа 3, давсны харьцаа 1 байхаар тооцно. Шүдээ угаасныхаа дараа нимбэг, давсаа жигд холиод амаа зайлна. 7 хоногт уг аргыг 2-3 удаа хэрэгжүүлбэл өндөр үр дүнтэй байх болно.

Анхааруулга: таны аманд үрэвсэл байгаа бол уг аргыг хориглоно.

Базиликийн навч

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 9

Шинэхэн базиликийн навчийг нунтаглаад ооныхоо оронд хэрэглэснээр таны шүд цагаарч, эрүүл харагдах болно. Шүдээ сойзоор угаахаасаа өмнө 5-10 минут шүдэн дээрээ байлгах хэрэгтэй.

Алое

Холливудын төгс инээмсэглэлийг өөртөө бий болгох 9 арга 8

Холливудын гайхамшигтай инээмсэглэлийг өөрийн болгоё гэвэл алое-ийн шинэхэн шүүс юмуу байгалийн гаралтай алое гелийг худалдаж аваарай. Гелээ сойзоороо үрж, амаа сайтар зайлна. Сойзоор угаасныхаа дараа гелээр үрж болох бөгөөд хэдэн 7 хоногийн дараа таны шүд уулга алдам сайхан болсон байх болно.

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Юн Сэ Жа

    Юн Сэ Жа

    2016/08/17 at 15:30

    .

  2. С.Ц. Габриела

    С.Ц. Габриела

    2016/08/17 at 16:10

    сш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *