Архи уусан үедээ хэзээ ч идэж болохгүй 8 хоол хүнс

4

Архи уусан үедээ хоол идэх нь тийм ч сайхан санаа биш. Өөрөөр хэлбэл шөнө дунд ирээд бяслаг идэх нь сайн зууш гэж бодох хэрэггүй. Иймд архи уусан бол дараах хоол хүнсийг битгий идээрэй гэж зөвлөе.

1. Пицца, бургер

Шөнө дунд юм идэх нь дэмий зүйл. Архи булчинг сулруулж, ходоодны шүүсийг багасгадаг бөгөөд маринара гэх халуун салса соусонд агуулагддаг хүчиллэг улаан лооль нь улаан хоолой сөргөөтөх, цээж хорсоход хүргэдэг болохыг Үндэсний Эрүүл мэнд болон Архидалтын эсрэг Байгууллагын доктор Жорж Күүб хэлсэн байна. Иймд шөнө унтахын өмнө маринара пицца идэж, архи уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин тослог багатай пицца идэж болно.

2. Шоколад

Бусад хүчиллэг ихтэй хоол хүнсний адилаар кофенд агуулагдах кафейн, өөх тос болон какао нь ходоод гэдсэний үйл ажиллагааг хямраана.

3. Давс ихтэй хачир

Хүмүүс архи уух үедээ давсархаг хачраар даруулга хийдэг. Гэвч давсархаг хачир нь амыг улам их цангуулж, илүү их шингэн зүйл уухад хүргэдэг байна. Хэтэрхий их шингэн зүйл уувал шингэний илүүдэл болж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Давс багатай хачрыг архи уух үедээ идвэл, архины шингэлтийг удаашруулах нь бий.

4. Шарсан хоол хүнс

Мөн л дээр дурдсантай адил. Шарсан хоол хүнс давс ихтэй байдаг учир шингэний дутагдалд оруулдаг. Энэ талаар хоолны дэглэм судлаач Кери Глассман хэлжээ.

5. Ликёртой дессерт

Магадгүй архи уух үед энэ дессертүүд сайхан даруулга болж мэдэх юм шиг санагдаж болно. Гэвч ликёртой дессертэнд хэр хэмжээний алкохол агуулагдаж байгааг та мэдэхгүй. Ванилтай мөхөөлдөс идэж болох ч сүүн бүтээгдэхүүн ходоод гэдсийг хямрааж, химийн зарим найрлага нь биеийг загатнуулдаг. Мөн архитай хамт хэрэглэвэл элгэнд муу нөлөөтэй.

6. Жүрж

Эрүүл хоол хүнс. Гэвч архи уусан үедээ хэрэглэх хэрэггүй. Учир нь жүржинд агуулагдах хүчиллэг нь хоол боловсруулах эрхтэний тогтолцоог доголдуулна. Мөн гадилд агуулагдах их хэмжээний кали нь архитай нийцдэггүй.

7. Чихэр

Чихэр нь давстай хоол хүнсээс ялгаагүй ам цангахад хүргэж, улам их архи уумаар санагдуулдаг. Мөн их хэмжээний калорийг өөртөө агуулдаг. Иймд их хэмжээний чихэр идэх нь архи уусан үед хамгийн тохиромжгүй сонголт юм.

8. Халуун соус

Архи уусны дараа халуун соустой хоол хүнс идвэл, ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулна.

Эх сурвалж: https://www.cosmopolitan.com/food-cocktails/advice/a31200/foods-you-should-never-eat-when-youre-drunk/

18
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
9
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsogtoo Ganbat

    Tsogtoo Ganbat

    2018/06/08 at 19:22

    pee bi udahgui uheh yum baina

  2. Tsogtoo Ganbat

    Tsogtoo Ganbat

    2018/06/08 at 19:22

    pee bi udahgui uheh yum baina

  3. Gan Tulga

    Gan Tulga

    2018/06/08 at 19:51

    Даруулга хийж идчих юм байна уу.Зүгээр л битгий уу гээч

  4. Surenhorol Ganbaatar

  5. Better Man

    Better Man

    2018/06/09 at 00:39

    Yag l saihan daruulganuud bnda ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *