Google Glass-аар авсан анхны фото зургууд

0

Google Glass-аар авсан анхны фото зургуудЭнэ оны 2-р сард цахим ертөнцтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дагнагч Америкийн үндэстэн дамнасан корпораци Гүүгл /Google/ компани толгой дээр суурилсан дэлгэц /HMD/ бүхий өмсөж болох компьютер Гүүгл Гласс /Google Glass/-ын хөгжүүлэгч нарт зориулсан хувилбарыг 1500 долларын үнэтэйгээр худалдаанд гаргасан. Хэрэглэгчдэд зориулагдсан хувилбар нь энэ оны дөрөвдүгээр хагаст худалдаанд гарах энэхүү төхөөрөмж нь мэдээллийг харуулахын зэрэгцээ өөрийн дуу хоолойгоор команд өгч, интернэтийн хүрээнд ажиллаж болох давуу талтай. Зураг ав гэж хэлмэгц зураг авч, гар оролцохгүйгээр бичлэг хийж, харж байгаа бүхнийг тань шууд шейрлэж, явах боломжтой, зөв замыг тань зааж, хэн нэгэн рүү илгээх мессежээ зүгээр л хэлэхэд илгээж, толгойдоо орсон бүхнээ асуухад хариулж, таны дуу хоолойг орчуулж, заримдаа асуугаагүй байхад хариулах энэ ухаалаг төхөөрөмж үнэхээр анхаарал татууштай шинэ шийдэл болж чадсан бөгөөд хөнгөн, бат бөх, уян хатан, хувьсдаг загвартай, нүүрсэн хар, улбар шар, шаварлаг занарын өнгөт, хөвөн цагаан, тэнгэрийн хөх гэсэн таван өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан. Гүүгл Глассын тусламжтайгаар авсан анхны зургууд цахим ертөнцнөө нийтлэгдсэнийг та бүхэнд хүргэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. McTavish

    2013/05/25 at 11:20

    Дэлгэрэнгүй үзүүлэлтийг сонирхох бол -> http://mndroid.com/main/147-google-glass-yn-tanilcuulga-ireedyg-tany-melmiyd.html

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *