Машин жолоодож чаддаг гайхалтай нохойнууд

0

Машин жолоодож чаддаг гайхалтай нохойнуудШинэ Зеландын Окленд /Auckland/ хотод бүхий л амьтанд хандах хүний хүмүүнлэг хандлагыг хөхүүлэн дэмжих, амьтдад харгис хэрцгий хандах явдлаас сэргийлэх зорилготойгоор ажилладаг The Society for the Prevention of Cruelty to Animals Auckland Incorporated /SPCA Auckland/ хэмээх байгууллага нь жил бүр хэдэн мянган хүнд хэцүү нөхцөлд байгаа амьтдыг аварч, амьтан зовоож байгаа хэдэн мянган гомдлуудыг хүлээн авч ажилладаг бөгөөд мөн амьтан авахыг хүссэн хүмүүст амьтдыг үрчлүүлэх гэх мэт үйлчилгээ үзүүлдэг. Тус байгуулллага хүмүүст амьтад бол бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, авьяастай гэдгийг харуулах үүднээс Монти /Monty/, Портер /Porter/, Жинни /Ginny/ нэртэй гурван нохойг тусгайлан сургасан байна. Гэхдээ тэднийг зүгээр нэг шидсэн бөмбөг авчрах, саадыг тойрч эсвэл давж гүйх, дороо эргэлдэх, босох суух гэх мэт энгийн үйлдлүүдийг хийхэд бус харин илүү төвөгтэй, илүү хүнд зүйлийг хийхэд сургасан нь энэ гурван нохой хүний заавраар машин жолоодож сурч байгаа явдал юм. Үнэхээр гайхалтай, хүний үнэнч нөхөр нохой хэмээгч амьтан хараагүй, тахир дутуу хүмүүст туслаад зогсохгүй удахгүй эзнийхээ машиныг жолоодож явдаг болох нь байна.

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. mongol_llc

    2013/05/24 at 16:56

    Хөөрхөн юм аа.

  2. uniQu3

    2013/05/25 at 10:55

    гайхалтай!

  3. McTavish

    2013/05/25 at 16:44

    хохо хөөрхөн юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *