Миний эгчийн 7 насаар залуу харагдах болсон нууц! Түүний нууц байцааны шүүсэнд л бий…

2

Миний нагац эгч, миний санахын дандаа л сайхан харагддаг байсан. Тийм ээ, одоо тэр 52 настай, гэхдээ үсрээд л 45-тай юм шиг харагдана. Манай гэр бүлийнхнийг сайн мэддэг хүмүүс түүний гоо сайхныг гентэй нь холбон тайлбарладаг, түүний ээж, эмээ залуугийнхаа гоо үзэсгэлэнг удаан хадгалж чадсан юм.

Үнэндээ түүний гоо сайхан харагдаж байгаа нууц нь гендээ биш харин түүний өөртөө тавьж байгаа арчилгаа, анхааралд байгаа юм. Тэр нүүрэндээ нэгэн гайхамшигтай маск тавьдаг.

 

Нүүрний арьс чангалах маск

Уг маскны суурь нь – байцаа. Бөөрөнхий цагаан эсвэл цэцэгт байцаа, шинэ болон дарсан, далайн болон кольраби – энэ бүх төрлийн байцаа ажилтай хүний гарт орвол гоо сайхны гайхамшигтай бодис болон хувирна. Ямар ч төрлийн арьсанд тохирох гоо сайхны бүтээгдэхүүн өөрийн гараар хийцгээх үү?

Гэрийн нөхцөлд байцаагаар хийсэн нүүрний маск нь үрчлээ зэрэг хөгшрөлтийн өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэнэ, үрэвслийг дарна, батга гаралтыг багасгана – үүгээр түүний гайхалтай үйлчилгээ дуусахгүй ээ.

Уг ногоонд агуулагдаж байгаа шим тэжээлтэй бодисын ачаар арьсанд эерэг үйлчилгээ үзүүдэг байна. Байцаа нь өөртөө маш их хэмжээний шим тэжээлтэй бодис агуулдаг (органик хүчил, эрдэс бодисын элементүүд, антиоксидантууд, амино хүчлүүд) – энэ бүх бодис арьсанд гүн шингэж эсийн хэмжээнд бодисын солилцоог дэмжих, нөхөн төлжихөд нөлөөлнө. Чухам эдгээрээс апидермисийн байдал шалтгаалдаг байна.

1. Байцаанд агуулагдах А амин дэм нь үрэвслийг анагаана, тайвшруулна, чийгшүүлнэ, арьсны тослогийн ялгаруулалтыг тэнцвэржүүлнэ мөн ямар ч шатны үрчлээг толийлгодог байна.

2. С амин дэм нь шарх эдгээхээс гадна залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.

3. К амин дэм нь хаван буулгах, пигментийн толбо арилгах мөн үрэвслийн голомтыг дардаг байна.

4. Мөн байцаа нь арьсны тослогийн тэнцвэрт байдлыг эсийн хэмжээнд барьж өгдөг.

5. Байцаанд агуулагдах кали нь хуурай арьсыг чийгшүүлнэ, харин органик хүчил нь арьсыг хөгшрөхөөс хамгаална.

Өнөөдөр та бүхэндээ арьс чангалах байцааны маскыг танилцуулахаар бэлдлээ. Уг элексир нь хуурай, унжсан, тэжээлгүй, мөн үрчлээ суусан арьсанд нэн тустай.

Танд хэрэгтэй зүйл:

  • ½ байцаа
  • Нүүрний тэжээлийн тос эсвэл 50 г тослог зөөхий
  • Хөвөн эсвэл марль цаас

Бэлдэх арга:

1. Байцааны навчийг махны машинаар машиндаад дараа нь марлиар шүүсийг нь шүүж авна. Байцааны навчаа машиндахаас өмнө байцааны гадна талын навчийг заавал авч хаяна, машиндах гэж байгаа навчаа угааж цэвэрлэсэн байх ёстой, мөн навчны муудсан хэсгийг аваарай.

2. Маскыг нүүрэндээ түрхэхээс өмнө тэжээлийн тос эсвэл тослог ихтэй зөөхийгөө түрхсэн байна.

3. Хөвөнд эсвэл марлан цаасанд байцааны шүүсээ дүрээд нүүрэндээ 10-15 минут тавина. Хөвөн, марль хатвал дахин норгож тавих шаардлагатай.

4. Маскаа тавьж дуусаад амраасан хүйтэн усаар нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ.

5. Уг арчилгааг долоо хоногт 2-3 удаа тавина. Үргэлжлэх курс: 20-25 удаа.

Байцаагаар хийж болох бас нэгэн төрлийн маскыг танд танилцуулъя.

 

Зөгийн бал, байцаатай залуужуулах маск

Танд хэрэгтэй зүйл:

  • ½ байцаа
  • 1 ц.х зөгийн бал
  • 1 ц.х хөөлгөгч
  • 2 х.х алимны шүүс

Бэлдэх арга:

  1. Жижиглэн хэрчиж бэлдсэн байцааг (гурван хоолны халбага) шүүс гартал нь сайтар шахна.
  2. Маск тавихаасаа өмнө нүүрэндээ тэжээлийн тос эсвэл зөөхий түрхсэн байна.
  3. Байцааны шахсан шүүсээ зөгийн бал, хөөлгөгчтэйгөө холиод дараа нь алимны шүүсээрээ шингэлээрэй.
  4. Бэлдэцийг нүүрэндээ 10 минут байлгана, дараа нь амраасан хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэнэ.
  5. Маскыг усанд орсны дараа эсвэл халуун ваннд орсны дараа долоо хоногт нэг удаа тавина.

Анхааруулга: маскыг нүүрэндээ түрхэхээс өмнө хамгийн түрүүнд гарын шуундаа түрхэж арьс харшлах эсэхийг урьдчилан шалгаж байгаарай.

 

Зөвлөгөө

Дээрх зөвлөгөөг дагаснаар та өөрийнхөө биеэр байцааны гайхалтай үр нөлөөг мэдрэх болно гэж найдаж байна – ямар ч айлд байдаг жирийн ногоогоор гоо сайхандаа анхаарал тавьж чадах нь ээ.

Энэхүү ид шидийн маскны жорыг бусадтайгаа заавал хуваалцаарай. Тэд танд талархах болно.

26
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *