
Ген – тухайн хүний өндрийг тодорхойлно. Гэхдээ зөвхөн ген л хүнийг өндөр болох эсэхийг шийднэ гэж ойлгож болохгүй. ХКГ буюу хүний өсөлтийн даавар гэдгээрээ алдартай – өндөр болох эсэхийг зохицуулах ажээ. Уг даавар нь тархины гипофизоос ялгарна. Өсөлт болон бие махбодь, яс, тэр ч бүү хэл үе мөчний өсөлтөд нэн хэрэгтэй.
Өсөлтийн үйл явцад нөлөөлөх бусад хүчин зүйлсэд ээжийн жирэмслэлтийн үеийн байдал, тэр ч бүү хэл таны бага насны нөхцөл байдал ч нөлөөлнө. Бага жинтэй төрөх, бага насандаа эрүүл мэнд муу байх, жирэмслэлтийн үеэр тамхи татах зэрэг хүчин зүйлс нь хүний өсөлтөнд сөргөөр нөлөөлөх ажээ.
Байгалийн аргаар өсөлтөө хэрхэн нэмэгдүүлэх вэ?
1. Сүү
Бага байхад ээж тань сүү ууж өгөхгүй юм гэж байнга загнадаг байсныг та санаж байна уу? Одоо үр дагавар нь гарч байгаа юм. Аав, ээж мэднэ ээ. Сүү нь хүний биед маш чухал шим тэжээлтэй эрдэс бодисоор баялаг, ялангуяа өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Бас дээрээс нь ясыг бэхжүүлэх кальцийн агууламжтай. Кальци нь өндөр болгох бодис. Кальциас гадна сүүнд А аминд эм болон нэн шаардлагатай уураг агуулагдана. Энэ бүгд хүний эрүүл мэнд, өсөлтөнд бүхэлдээ нөлөөлөх хүчин зүйлс болно.
Өдөрт хоёр аяга сүү уухыг хичээнэ, боломжтой бол гурван аягыг ууж үр дүнг хурдан мэдэрнэ. Сүүнээс гадна тараг, аарц зэрэг нь хүссэн үр дүндээ хүрэхэд туслах ажээ.
2. Өдөр тутмын амьдралдаа йогийн дасгал нэмье
Урьд өмнө үл тоож байсан йогийн дасгал үнэндээ маш хэрэгтэй зүйл юм. Йог – сөрөг үр дагаваргүйгээр өндөр болох шилдэг аргад тооцогдоно. Йог нь өсөлтийн дааврыг ялгаруулж чөлөөлөхөд нөлөөлдөг байна.
Мөн стресс тайлж биеэ амраахад тусалдаг ажээ.
3. Спорт заал яваарай
Хэрвээ өөртөө тохирох йогийн сургалт олж чадахгүй байгаа бол зүгээр л спортоор хичээллэхийн тулд зааланд яв. Бэлтгэл сургуулилт нь өсөлтийн дааврыг ялгаруулахад тусална. Бэлтгэлийн горимыг дэмжсэнээр таны өндөр нэмэгдэх нь баталгаатай.
4. Сунгалт бас чухал үүрэгтэй
Гимнастик болон сунгалтыг бас давхар бодоорой, жишээ нь та өдөр болгон спорт зааланд яваад байж чадахгүй бол гэртээ дасгал хийж байх хэрэгтэй. Сунгалт болон өөр бусад төрлийн дасгал нь хүйс, нас харгалзахгүйгээр олон төрлөөрөө байгаа. Эдгээр дасгалыг гэртээ тайван хийх боломжийг л бий болгох нь чухал.








Б. Нямдаваа
2018/11/22 at 16:48
Б. БалжиннямDorMan Fcbm
Dashnyam Baigali
2018/11/22 at 19:21
Monkhbileg Bat-Erdene
Peter Papadum
2018/11/22 at 23:30
Kae Serinuma better be tall <:)
Ira Ira
2018/11/23 at 00:39
Г. Отгонцэцэг
Базарсад Өлзийсүрэн
2018/11/23 at 15:25
zurgiin zoom hiigeel undur bolchdiim bishu