Гутлаа эмх цэгцтэй, цэвэрхэн хадгалах сонирхолтой, бүтээлч санаанууд

2

Та хэр тогтмол гутал худалдаж авдаг вэ? Жишээ нь, одоо намрын улирал ид дундаа явж байна, шинэхэн ганц хос гутал авах уу эсвэл хоёр хос гутал авахаар байна уу? Гэхдээ хэрвээ та гутлаа зөв хадгалж чадахгүй бол таны гэр орон муудсан гутлаар дүүрнэ. Таны үнэтэй гутал, туфлинд хадгалах зай олдохгүй байна уу? Бид үүнийг шийдэж чадна. Хэрвээ бидний танилцуулж байгаа зөвлөгөөг дагавал таны гутал нэг газар эмх цэгцтэй хадгалагдах болно, та дахиж тавиур худалдаж авах ч хэрэггүй.

1. Хөшиг тогтоогчийн нарийн төмөр

Хөшиг тогтоогч нарийн төмөр өндөр өсгийтэй туфли хадгалахад маш тохиромжтой. Зөвхөн өндөр өсгийтэй туфли бус, хоёр нарийн төмрийг зэрэгцүүлэн суурилуулж чадвал намхан ултай гутлаа ч хадгалж болно.

 

2. Шат

Шат ашиглаж хийсэн хайрцаг гутал хадгалахад маш тохиромжтой.

 

3. Гаднах өлгүүр

Иймэрхүү байдлаар усны гутлыг гэрийн гадаа байрлуулахад маш их зай хэмнэх болно.

 

4. Поддон

Хуучин поддон (ачааны суурь мод) модыг маш олон аргаар ашигладаг. Гутлын тавиур – олон аргууд дундаас бас нэг хэрэгтэй нь шүү.

 

5. Коридор

Хэрвээ танай коридор гутлын тавиур тавихын аргагүй нарийхан бол ханын тавиур хийж болно.

 

6. Хуванцар хоолой

Хуванцар хоолойг гутлын урттай таарахаар хуваагаад аль нэг буландаа байрлуулаарай. Гутлын маш сонирхолтой тавиур болдог юм.

 

7. Шат

Модон зөөврийн жижиг шат – гутал хадгалах маш тохиромжтой хувилбар.

 

8. Хувцасны өлгүүр

Хувцасны нарийн төмөр өлгүүрийг зураг дээр үзүүлсэн шиг бахиар таслаад гутлын өлгүүр хийгээрэй.

 

9. Алимны модон хайрцаг

Санаанд оромгүй арга байна уу? Алимны хэдэн модон хайрцгийг хооронд нь нийлүүлж хадаад л боллоо. Хэрвээ олон хайрцгаар хийх гэж байгаа бол ханандаа тогтоосон нь дээр.

 

10. Картон

Хэрвээ та хямдхан бас амархан арга эрэлхийлж байгаа бол картонон цаасыг гурвалжилж наагаад гутлын тавиур хийж болно. Таниас хүч хөдөлмөр, цаг, мөнгө шаардахгүй.

 

11. Хувцасны өлгүүр

Шалны түвшинтэй ойролцоо хувцасны дэгээ өлгүүр хадаарай – гутлаа өлгөх сайхан арга.

 

12. Сэтгүүлийн тавиур

Орчин үеийн шийдэлтэй гэхдээ маш загварлаг гутлын тавиур болно. Сэтгүүлийн төмөр тавиур нь зөвхөн сонин, сэтгүүл хадгалах зориулалттай бус бас гутал хадгалахад ч ашиглаж болох нь.

Дээрх санаануудаас харахад гутал хадгалах маш олон арга байгааг ойлголоо. Хамгийн гол нь гутландаа тохирсон зөв аргыг л сонгох хэрэгтэй.

21
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *