Дэлхийн хамгийн өндөр, хамгийн үнэтэй усан оргилуур [22 фото + 1 видео]

0

Дэлхийн хамгийн өндөр, хамгийн үнэтэй усан оргилуур [22 фото + 1 видео]

Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн өндөр усан оргилуур Арабын Нэгдсэн Эмират улсын долоон эмиратын нэг Дубай хотноо оргилж байна. Дэлхийн тэнгэр баганадсан хамгийн өндөр барилгуудтай гэгддэг гайхамшигт Дубай хот одоо хамгийн үнэтэй, хамгийн өндөр усан оргилуураараа дэлхийд гайхуулж байгаа юм. Дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн өндөр байгууламж гэгддэг Burj Khalifa буюу Burj Dubai хэмээх тэнгэр баганадсан барилгыг бариулсан Emaar Properties компаний бариулсан бас нэгэн гайхамшиг болох энэ усан оргилуур Dubai Fountain хэмээн нэрлэгджээ. 150 метр хүртэлх өндөрт оргилон цацрах энэ усан оргилуурын загварыг америкийн WET Design хэмээх усан байгууламж байгуулагч алдартай загварын пүүсийнхэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 218 сая долларын хөрөнгөөр барьж байгуулсан байна. 275 метр урттай энэ усан байгууламжинд 6600 гэрэл, 25 өнгөт прожестор, зуу зуун гүйцэтгэх дамжлагууд суурилуулагдсан нь дэлхийн болон арабын сонгодог болоод орчин үеийн хөгжмийн аялгуунд зохицон өөрчлөгдөх, компьютерээр хянаж зохицуулах хамгийн гайхалтай, хамгийн үзүүштэй, маш боловсронгуй усан үзүүлбэрүүдийг хийж гүйцэтгэх боломжийг бий болгожээ. Burj Khalifa нэртэй хиймэл нууран дээр байрлах энэ усан оргилуурын шалгалтын ажил 2009 оны 2-р сард эхэлж, 2009 оны 5-р сарын 8-нд дэлхийн хамгийн том худалдааны төв болох Dubai Mall-тай хамт албан ёсоор нээлтээ хийсэн байна. 2010 оны 1-р сарын 2-нд Dubai Fountain-ы усны оргилох өндрийг 275 метр хүртэл өсгөсөн ба оргилуур энэ хүртэл өндөрт оргилж чадна гэдгийг харуулсан юм. Ус, хөгжим, гэрлийн гайхамшигт нийлэмж болсон энэ усан оргилуур нуурын эргээр зугаалж байгаа болон зэргэлдээ орших барилга байгууламжуудад байгаа хүмүүсийг ер бусын гоёмсог үзүүлбэрүүдээрээ баясгадаг байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. sanji

    2010/08/05 at 10:47

    wow first sda ataarhchlaa

  2. moochii

    2010/08/05 at 11:18

    unen laitai

  3. jerry-man

    2010/08/05 at 11:53

    [size=xx-large][color=00BF00]Unene Tasarhai ain mongo lhezee iim boloh bol LOL[/color][/size]

  4. doogii0118

    2010/08/05 at 11:56

    tas tas

  5. turuu_designer

    2010/08/05 at 12:32

    YOOOOOY YAMAR GOY IIIIIIIIIIIIIIIIIN
    ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  6. lowpro

    2010/08/05 at 15:02

    aimar shaatsan ochood harchhiimsan sda

  7. AngelAsokoo

    2010/08/05 at 18:30

    bayan uls ch oor l doo

  8. smile_hehe

    2010/08/05 at 18:31

    yaam goyoiin be ;-)

  9. BulTuUsHGrand

    2010/08/05 at 19:49

    mongol hze neg iim um bolondo

  10. LillLove

    2010/08/05 at 19:54

    goy goy

  11. Зочин

    2010/08/05 at 23:21

    muruud mongold hezee ch iim usan orgiluur barigdahgui

  12. Зочин

    2010/08/11 at 21:51

    [i][/i][b][/b] [size=xx-large][/size] laitai laita

  13. TheLibertines

    2010/08/15 at 15:49

    [color=004000][size=medium]WOOOOOOOOOOOOOOOW[/size][/color] :-x

  14. gamez

    2010/08/15 at 21:42

    It is real AWESOMENESS!

  15. Зочин

    2010/08/20 at 22:46

    nice

    [size=medium][/size][size=large][/size][font=MS Sans Serif][/font][color=0040FF][/color] :-P

  16. barnerd

    2011/03/03 at 13:08

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *