YouTube сайтад нийтлэгдсэн анхны бичлэг

0

2005 оны 2-р сард PayPal-д ажиллаж байсан гурван залуу хамтран видео-шейрийн YouTube сайтыг үүсгэн бий болгож байсан түүхтэй. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая хэрэглэгчид бичлэг үзэж, бичлэгээ оруулдаг энэ агуу том сайтад хамгийн анхны бичлэг нь өнөөгөөс 9 жилийн өмнө 2005 оны 4-р сарын 23-ны 20:27 минутанд “Me at the zoo” нэртэйгээр нийтлэгдэж байсан байна. Бичлэгийг нийтлэгч нь YouTube-ын үүсгэн байгуулагчдын нэг Jawed Karim байсан ба өдгөө энэ бичлэгийг үзсэн хүний тоо 14 саяыг давчээ. 19 секундын энэхүү бичлэгт Karim Сан Диегогийн амьтны хүрээлэнд зааны наана зогсож, зааны тухай ярьж байгаагаар гардаг аж. 2010 оны Toledo Blade сонинд бичсэнээр энэ бичлэгийг Karim-ын ахлах сургуулийн найз Yakov Lapitsky хийсэн гэнэ. Тэрээр өдгөө Толедогийн их сургуулийн хими, хүрээлэн буй орчны инженерчлэлийн профессор юм байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=jNQXAC9IVRw[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *