
Олны танил алдартнуудын хувьд үгээрээ эсвэл үйлдлээрээ бусдад эерэг байдлыг түгээж, нийгэмд өөрчлөлт авч ирэхийг зорьж байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тун чамин дэгжин боловч дахин боловсруулсан, байгальд ээлтэй хувцаслалтаар улаан хивсний ёслолыг чимж байсан алдартнуудыг танилцуулж байна.
1. Hailee Steinfeld далайн хуванцар хаягдлаар дахин боловсруулсан эргүүлэг хэлбэртэй даашинзаар гоёжээ

2. Natalia Bryant хуванцар хаягдлыг дахин боловсруулж хийсэн даашинз өмссөн нь

3. Maria Sharapova хуванцар савны хаягдлыг дахин боловсруулж хийсэн даашинз өмсчээ

4. Emma Watson хуванцар савны хаягдлыг дахин боловсруулсан даашинзаар гоёж байв

5. Gisele Bündchen 100 хувь байгальд ээлтэй, цэвэр хөвөн даавуун даашинзаар гоёсон нь

6. Margot Robbie 2016 оны Met Gala-д оролцох үедээ дахин боловсруулсан материалаар хийгдсэн цахилгаантай, органик даавуун гоёл өмсөж байв

7. 2016 оны Оскарын шагнал гардуулах ёслолд загвар өмсөгч Lily Cole хуванцар савыг боловсруулан хийсэн даашинз өмсөж байв

8. Органик хөвөн даавуугаар хийж, дахин боловсруулсан шилээр гоёсон даашинз өмссөн жүжигчин Cameron Diaz

9. Жүжигчин Timothée Chalamet далайн хуванцар хог хаягдал, загасны тор зэрэг хаягдлыг дахин боловсруулж хийсэн хувцсаар гоёж байв

10. Органик даавуугаар хийсэн Sophie Turner-ын ногоон саарал даашинз

11. Thandie Newton Сваровски болорыг дахин боловсруулж гоёсон даашинз өмсөж байв

12. Léa Seydoux органик даавууг байгальд ээлтэй Tencel Luxe брендийн мяндсан утсаар оёж хийсэн даашинзаар гоёж байжээ

13. Жүжигчин Daisy May Cooper хогийн уутаар хийсэн даашинз өмсөж байсан бөгөөд үнийн дүнг орон гэргүй хүмүүст хүнс хандивлах санд өгч байжээ

Таны хувьд дахин боловсруулсан хувцас өмсөж байсан уу?








Zaya Zayana
2022/03/25 at 00:16
Gisele bundchenii daashinz torgo yum bishuu.howon Daawuu ingej haragdahguidee.