Крипто биржийн эзэн бусдын хэтэвчнээс 190 сая рубль xулгайлж, Оросоос зугтах гэж байгаад баригджээ

0

Крипто валют – орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхсан, эзэн биегүй бас үнэхээр аюулгүй. Гэхдээ үүнтэй крипто биржийн нэгэн эзэн санал нийлэхийг хүсээгүй бөгөөд үнэхээр аюулгүй байдлыг хангасан эсэхийг өөрийн биеэр шалгахаар шийджээ.

iguides.ru

Тэрээр нийт дүнгээр бусдын хэтэвчинд байсан 190 сая рублийг xулгайлсан байна. Xулгайгаа бэлэн евро, рубль, доллар болгож аваад аяны том хоёр чемоданд хийж улсын хил нэвтрэх гэж оролджээ. Даанч хол зугтааж чадсангүй.

Гэмт xэрэгтнийг Москвагаас холгүйхэн орших Серпуховын нэгэн зочид буудлаас бaривчилжээ. Хувийн онгоц хөлсөлж аваад хаа нэгтээ зугтаах санаархал нь бүтэлгүйтэж Соликамск дахь колoни руу жолоо залсан байна.

gradnews.ru

Крипто валютын ичгүүргүй гэмт xэрэгтнийг бaйцаасны үр дүнд хууль сaхиулагчид бусад хамсаатнуудыг нь илрүүлж нэгжлэг хийжээ. Тэднийх нь ажил ч бас “бүтэмжтэй” явж байсан нь тодорхой болсон юм: 50 сая рубль, 1 сая доллар, 70 мянган евро xулгайлсан байв. Гэмт xэрэгтнүүд тансаг хэрэглээний эд зүйлс болон компьютер, тоног төхөөрөмж худалдаж авсан нь ч тодорхой болжээ.

xakep.ru

Крипто биржийн эзэн гэмт үйлдлээ маш энгийн аргаар хийсэн: крипто валютыг цахим хэтэвчинд хийсэн шилжүүлгүүдийг хянаад л, дараа нь нэг хэсгийг нь зарлагадаад л үрдэг байжээ. Түүний хөрөнгийн хэмжээг танд дуулгая. Та сандал дээрээ сайн суугаад аваарай – 2 тэрбум рублиэр тоологдож байна. Хилийн цаанаас энэ их хөрөнгийг яаж удирдана гэж төлөвлөж гэж байсан юм бол? Магадгүй төлөвлөөгүй байх л даа – байгаагаа аваад л харсан газар руугаа тoнилж өгөх минь гэж бодож байсан болов уу.

Уг гэмт xэргийн бvлэгт бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, үрж зарсан, мөн их хэмжээний эд хөрөнгө гэдгээрээ олон зүйл анги сонсох бололтой. Тэдэнд тэр их тэрбум мөнгө тус болсонгүй дээ, хөөрхий.

Уншигч та крипто валютын талаар ямар бодолтой байдаг вэ?

1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/03/24 at 23:27

    Хэтэвчинд яаж 190 сая рубль багтах вэ? Чемодан сав ядаж сейфнээс аваа байлгүй дээ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *