Нэгэн зураач хиймэл оюун ухааны тусламжтайгаар, цэл залуугаараа хорвоог орхисон алдартнууд хэрэв өдийд амьд сэрүүн байсан бол ямар харагдах байсныг харуулжээ

0

Цаг хугацаа бидний эсрэг юм уу гэлтэй санагдах үе бий. Харамсалтай нь олон алдартнууд, авьяас чадалтай хүмүүс энэ амьдралыг цэл залуугаараа орхин оджээ. Алдартай хүмүүсийн цаана гэр бүл, найз нөхөд нь байхаас гадна эцсийн замд нь үдэхийг үл хүсэх шүтэн бишрэгчид хэдэн мянгаараа байдаг. “Хэдэн жилийн дараа ямар харагдах байсан бол?”, “Хэрвээ тэд амьд сэрүүн байсан бол ямар уран бүтээлээрээ үзэгч олныг баярлуулах байсан бол?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө.

Уран бүтээлийн талаар хариулт өгөхөд бэрхшээлтэй, харин гадаад төрхийн хувьд хачирхалтай хариулт өгч болохоор. Бразилын зураач Хидрели Диао хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэ насны амьдралыг цэл залуугаараа орхисон алдартнуудыг өтөл насанд нь аваачжээ.

Элвис Пресли

hidreley / Instagram

Элвис 2022 онд 87 нас хүрэх байжээ.

 

Мэрилин Монро

hidreley / Instagram

Үзэсгэлэнтэй Монрогийн хувьд 96 настай байх байлаа. Өөрөөр хэлбэл тэр Их Британийн хатан хаан Элизабет II-той үе тэнгийнх юм.

 

Курт Кобейн

hidreley / Instagram

Дэггүй Курт энэ жил 55 насныхаа ойг тэмдэглэх байв.

 

Жон Леннон

hidreley / Instagram

Леннон 82 настай өвөө болох байжээ.

 

Анна Николь Смит

hidreley / Instagram

Анна Николь болон Курт Кобейн нар нэг оныхон, тэгэхээр 2022 онд 55 насыг зооглох байлаа.

 

Жими Хендрикс

hidreley / Instagram

Харин Жими энэ жил бүтэн насны найр хийхээр байж дээ, хөөрхий – 80 нас.

 

Фредди Меркьюри

hidreley / Instagram

Фредди амьд сэрүүн байсан бол 76 насандаа ч гал дөл шиг эрчтэй байх байсан болов уу гэдэгт бид итгэлтэй байна.

 

Уитни Хьюстон

hidreley / Instagram

Үзэсгэлэнтэй Уитни 59 настай байх байжээ.

 

Тупак Шакур

hidreley / Instagram

Тупак энэ жил 51 насныхаа ойг тэмдэглэх байж дээ.

 

Сид Вишес

hidreley / Instagram

Авьяаслаг жүжигчин Сид энэ таван сард 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байсан юм.

 

Эми Уайнхаус

hidreley / Instagram

Авьяаслаг дуучин Эми ердөө 39 настай л байх байж.

 

Брюс Ли

hidreley / Instagram

Брюсыг хүндтэй өндөр настанд гэж хэлж болохоор – тэр 82 насыг зооглох байсан юм.

 

Пол Уокер

hidreley / Instagram

Пол энэ жил 49 нас хүрэх байжээ.

 

Жинис Жоплин

Жендерийн сэдэвчилсэн багт

Женис 79 нас хүрэх байлаа.

 

Майкл Жексон

Жендерийн сэдэвчилсэн багт

Аугаа их Майкл 2022 онд амьд сэрүүн байсан бол 64 настай хүн тайз эзэгнэсээр хэвээр байх байжээ.

Орчин үеийн технологи хөгжсөн ч гэлээ олон шүтэн бишрэгчдийн хайртай дуучин, жүжигчнийг амилуулж чадахгүй, гэхдээ сониуч занг нь бага ч болов тайвшруулж чадах ажээ. Тэднийхээ дүрийг бид виртуал орон зайнаас харан хайрласаар байх болно.

35
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Torbold Baterdene

    Torbold Baterdene

    2022/03/24 at 22:01

    Xxxyentacion

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *