Африкын дарангуйлагчдын тансаг хувийн тийрэлтэт онгоцнууд

0

Африкын дарангуйлагчдын тансаг хувийн тийрэлтэт онгоцнуудДэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны гэрэл зурагчин гэгддэг цорын ганц хүн болох Ник Гляйс /Nick Gleis/-ын бүтээлүүдийн олонх нь саяхныг хүртэл олон нийтэд танил бус байсан ба голдуу чинээлэг үйлчлүүлэгчид нь л сонирхдог байв. Ник Гляйс дэлхийн хамгийн үнэтэй, онцгой хувийн онгоцнуудын олонхынх нь зургийг авсан ба түүний зургийг нь авсан онгоцнуудын дотор Африкын дарангуйлагчид, Камерун, Хятад зэрэг орны тэргүүнүүдийн хувийн онгоцнуудын зурагнууд багтдаг ч хатуу чанд нууцлалтай учир нэг ч зураг нь олонд ил болоогүй байв. Урлагийн галерейнуудад туйлын ховорхон тавигддаг Гляйсын зурагнуудаас Нэгдсэн Вант улсад болсон Гэрэл зургийн олон улсын фестивальд тавигдахаар сонгогдсон нь гэрэл зурагчны өөрийнх нь өгүүлснээр “Түүний зургуудад тухайн нисэх онгоцны эзэмшигч бүрийн хүсэл сонирхлын дагуу бүтээгдсэн ер бусын дотоод засал, дизайн харагддаг.”-тай холбоотой гэнэ. Гляйсын бүтээлүүд дунд Холливудын алдартнууд, дээдсийн гэр бүлийн гишүүдийн хувийн нисэх онгоцны зургууд багтдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *