Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл

0

Орчин цагийн шинжлэх ухаан хүчирхэг болсон ч, бүхнийг тайлж чадахаар төгс биш билээ. Эрдэмтдийн тайлбарлаж чадаагүй хачин сонин үзэгдлүүд хүн төрөлхтний хувьд одоог хүртэл жинхэнэ оньсого болсон хэвээр байна.

Таосын чимээ

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 1

Америкийн баруун өмнөд хэсэгт орших Таос хотын иргэд цөлөөс гардаг нам давтамжтай сонин чимээг олон жилийн туршид сонсож байна. Энэ нь замаар яваа хүнд машин техникийн дуутай төстэй боловч, уг хотод томоохон зам байдаггүй юм. Таосын чимээг сонссон хүмүүс дундаас амиа хорлох, сэтгэцийн өвчин тусах тохиолдол элбэг гардаг. Зарим оршин суугчид үүнийг муу ёрын дохио гэж үздэг ажээ. Эрдэмтэд чухам юунаас энэхүү дуу чимээ гараад байгааг тогтоож чадаагүй байна.

Дежавю

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 2

Франц хэлний “өмнө нь харсан зүйл” гэсэн утгатай үг. Ямар нэгэн үйл явдлыг урьд өмнө нь зүүдэлсэн мэт, яг ийм зүйл тохиолдож байсан мэт санагдах үе байдаг биз дээ? Эрдэмтэд энэ талаар олон янзын хувилбар дэвшүүлж ирсэн байна. Тархинд цаг хугацааны зохицуулалт алдагдах, эсвэл зүүдэнд үзэгдсэн зүйл бодит амьдралд давтагдах гэх зэргээр тайлбарладаг ч эрдэм шинжилгээний судалгаа хийх ямар ч боломжгүй, энэ мэдрэмжийг хиймлээр төрүүлэх аргагүй тул гацаанд орсон хэвээр байна.

Клиник үхлийн үед юм харах

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 4

Клиник үхэлд орж үзсэн хүмүүс заримдаа тун төстэй зүйлс олж үзсэнээ, тухайлбал, хонгилоор гэрэл өөд явах, нисэж буй мэдрэмж төрөх, нас барсан ойр дотныхонтойгоо уулзаад ирэх гэхчлэн зүйлсийг ярьсан байдаг. Үүнийг “үхэлд ойртсон сэтгэл догдлол” гэж нэрлэжээ. Зүрх зогссоны дараа тархи ажиллахаа больж, улмаар клиник үхэлд орсон хүн зарчмын хувьд юу ч мэдэрч, догдолж чадахгүйд л хамаг учир байгаа юм. Янз бүрээр тайлбарлах гэж оролддог ч, сэхээн амьдруулах үед нь чухам юу болж өрнөснийг зарим өвчтөнүүд яагаад нэгд нэггүй санадаг вэ гэдгийг шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна.

Хий үзэгдэл

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 3

Эрт цагийн домог үлгэрээс эхлээд энэ бидний үед ч хий үзэгдлийн тухай яриа хаа сайгүй. Сүнс харсан тухайгаа хүмүүс ам дамжуулан баталж ярихаас гадна гэрэл зураг, видео бичлэг ч хийсэн нь бий. Эрдэмтэд харин энэ тухайд, сэтгэцийн өөрчлөлт, бие махбодийн хордлоготой холбон янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ ямар ч онолоор тайлбарлах аргагүй тохиолдлууд маш олон.

Зөн

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 5

Зургаа дахь мэдрэхүй ч гэж нэрлэдэг. Харин ямар учиртайг нь эрдэмтэд олж тогтоогоогүй л байна. Зарим эрдэмтэд хүн болгон аливаад зөв сонголт хийх төрөлхийн мэдрэмжтэй байдаг гэж үздэг. Гэвч энэ чадвараа багаасаа хөгжүүлэхгүй мартаж, таван мэдрэхүйгээ л ашигладаг гэж тайлбарладаг юм.

Плацебо нөлөө

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 үзэгдэл 6

Анагаахын шинжлэх ухаанд тайлагдаагүй нууцуудын нэг. “Хоосон эм” уугаад эдгэрдэг тохиолдлыг яаж тайлбарлах вэ? Хүн өөртөө л итгүүлж чадвал ямар ч хорт хавдар, эдгэршгүй өвчнийг ялан дийлдэг аж. Оюун санааныхаа хүчээр үхлийн аюулыг давж чадаж байгаа нь хүн гээчийн хязгааргүй агуу боломжийг харуулж байгаа жишээ биш гэж үү?

15
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. gfdgd

    2016/10/31 at 12:30

    dejavug tailsan sanagdhiin hunii tarhi udaan ajillagaanii yvtsdaa uuriiguu hed hed update hiideg yg ter uyd ni gatsalt buyu umnu ni bolj baisan met sanagdah uzegdel yvagddag gej

  2. Вилли Вонка

    Вилли Вонка

    2016/10/31 at 18:41

    Ss pls

  3. Bilgee Bilgee

    Bilgee Bilgee

    2016/10/31 at 20:28

    Toasin chimeeg onoshilson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *