Шоколадтай дарс – хүйтэнд таныг дулаацуулах хамгийн сайхан ундаа

1

Британийн эрдэмтдийн нотолж байгаагаар: шоколад болон улаан дарс эрүүл мэндэд ашиг тустай, тиймээс та хоол хүнснийхээ жагсаалтад заавал оруулах хэрэгтэй ажээ.

Энэ нотолгоотой санал нийлж байгаа бөгөөд эрүүл мэндэд тустай ундааг хэрхэн бэлдэх жорыг танилцуулахаар бэлдлээ.

2 хүнийхээр шоколадтай дарс бэлдэхэд:

  • Сүү (2%) – 1,5 аяга
  • Улаан дарс (каберне совиньон байж болно) – 1 аяга
  • Жижиглэсэн хар шоколад – 1/3 аяга
  • Чимэглэлд маршмеллоу эсвэл цөцгийн крем

Шоколадтай дарс – хүйтэнд дулаацуулах хамгийн сайхан ундаа 1

Хийх арга:

  1. Урт бариултай саванд сүү, шоколадаа хийж зөөлөн гал дээр тавина.
  2. Шоколад бүрэн хайлтал хутгасаар байна.
  3. Улаан дарсаа нэмж зөөлөн халаана.
  4. Халуун шоколадтай дарсаа аягалаад маршмеллоу хөвүүлэн уугаарай.

Шоколадтай дарс – хүйтэнд дулаацуулах хамгийн сайхан ундаа 2

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *